Хүүхдүүд нь эцэг эхдээ сэтгэл сэртхийлгэм аймшигтай түүх ярьж өгсөн 25 тохиолдол

0

Хүүхэд заримдаа аав, ээждээ хөгжилтэй зүйл ярьж инээмсэглэл бэлэглэдэг. Харин хүүхэд аймшигтай зүйл яривал яах уу?

Хүүхдийн хийсвэр сэтгэлгээ, уран зөгнөл – хил хязгааргүй ертөнц. Хүүхэд өдөр болгон олон шинэ зүйлтэй танилцаж байгаа, тэр болгоныгоо тархи толгойдоо авч үлдэхийг хичээдэг. Энэ үед л санаанд оромгүй аймшигтай түүхүүдийг зохиодог ажээ.

Эцэг, эхчүүдийн янз бүрийн форум дээр бичсэн тохиолдлуудаас сонирхуулахаар шийдлээ. Тэдний хүүхдүүд нь томчуудыг өөрсдийн үгээрээ нэлээд айлгаад авсан бололтой.

1

List25

Нэгэн ээж буйдан дээр сууж байхдаа зөөлөн хяхтнах чимээ гарч байгааг сонсож л дээ. Ээж харцаа дээш болгоод хартал бяцхан хүү нь самбар дээр “Би чиний айдсыг мэдэрч байна” гэж бичсэн байжээ.

 

2

List25

Миний үеэл хоёр өөр өнгийн нүдтэй эрэгтэй хүний зураг зурсан байв. Аав, ээж нь түүнээс яагаад нэг нүд нь саарал өнгөтэй байгаа юм бэ гэж асуутал: “Яагаад гэвэл тэр наашилж байгаа хуй салхийг харж байгаа юм” гэж хариулжээ.

 

3

List25

Би онгорхой шкаф руу нуруугаа харуулаад охиноо хувцаслаж байсан юм. Охин шкаф руу хараад инээгээд л байхаар нь яагаад инээгээд байгаа юм гэсэн чинь: “Ах” гэж хариулсан.

– “Ямар ах?”

– “Могой толгойтой ах”

Би одоо гэрийнхээ өмнөх түүхийг мэдэхээс ч айгаад сууж байна: шкафанд хэн нэгэн шүглээд үлдчихсэн юм биш биз?

 

4

List25

Нэг удаа хүү маань надад: “Аав, би чамайг иднэ дээ” гэнэ ээ.

Хөөрхөн санагдаад сууж байтал тэр: “Тийм ээ, би чамайг тасдаж хаяад идэж орхино” гэж нэмж хэлсэн.

 

5

List25

Би хүүхдээ унтуулах гээд л орон доор нь ямар ч аймшигтай мангас байхгүй гэж хэлтэл: “Тэр чиний ард чинь байна” гэдэг байгаа.

 

6

List25

Ач хүү эмээтэйгээ тоглож байгаад гэнэт гараараа хацрыг нь барьж авснаа: “Чи их хөгшин юм, удахгүй үxнэ ээ” гэж хэлжээ. Тэгж хэлээд цаг харсан байгаа юм.

 

7

List25

Бид нар машинаар явж байтал 6 настай охин маань: “Аав, би долоон настай болохоороо чамайг алнa. Үгүй ээ, долоо биш, наймтайдаа юм байна шүү” гэсэн.

 

8

List25

3 настай хүүтэйгээ оpшуулгын газрын хажуугаар явж байтал тэр гэнэт: “Тэнд миний ах байна” гэв. Тэгэхээр нь би чамд ах байхгүй ээ гэсэн чинь тэр: “Үгүй ээ, ээж ээ, хуучин ах. Тэгэхэд би өөр ээжтэй байсан” гэсэн шүү.

 

9

List25

7 настай хүүтэйгээ ойд зугаалж байлаа. Нам гүм байж байтал тэр гэнэт: “Ой мод золиоc шаардана” гэж хэлсэн.

 

10

List25

Агаарт гарсны дараа хүүтэйгээ дэлгүүр орсон юм. Тэр гэнэт миний гараас бариад: “Ээж ээ, чамайг үxсэний дараа би чиний бяцхан хувилбарыг хийнэ ээ. Тэгэхээр чи надтай дандаа цуг байна гэсэн үг. Чиний нүд, арьстай, гэхдээ гэдэсгүйгээр” гэж хэлсэн юм.

 

11

List25

Хүү оройн хоолоо идэж дуусгаад: “Аав, би чиний гэдсийг өрөмдмөөр байна, чиний дотор ороод оройн хоолыг чинь иднэ” гэсэн.

 

12

List25

Гурван настай охин маань дөнгөж төрсөн эрэгтэй дүүгээ хараад дараа нь над руу харцаа шилжүүлж: “Аав, энэ мангас … булах хэрэгтэй” гэж хэлдэг байгаа.

 

13

List25

Муурнаас амьгүй муужгайнууд төрсөн юм. Гурван настай хүү маань тэдэнд зориулж загалмай хийж өгөхийг хүсэхээр нь би хийлээ. Гэтэл хэтэрхий жоохон загалмай байна гэж голдог байгаа.

Яагаад гэж асуусан чинь: “Тэр загалмайгаар чинь муужгайнуудыг зодохгүй юм уу?” гэнэ ээ.

 

14

List25

Эмнэлгийн ойролцоох автобусны буудал дээр охин над руу эргэж хараад: “Үxэл – ядуучуудад зориулсан эмч” гэж хэлсэн.

 

15

List25

Хүү маань онгоц зурж надад үзүүлээд: “Онгоцонд байгаа бүх хүмүүс гарч чадахгүй” гэж хэлсэн. Гал зурж, хуудсаа тэр чигээр нь улаанаар будчихаад: “Одоо тэд бүгд үxчихсэн, хэн ч тэднийг олж чадахгүй”.

 

16

List25

Хүү маань 20 сартай байхдаа над дээр ирээд британи аялгаар: “Ээж минь, Би танд ҮНЭХЭЭР ИХ ууртай байгаа шүү” гэж хэлсэн удаатай. Бид нар британи хүмүүс биш, танил британи хүн ч байхгүй.

 

17

List25

6-7 настай байхдаа хөтөлж байсан тэмдэглэлийн дэвтрээ олоод унштал: “Ээж заримдаа цэцэрлэгтээ ажилладаг. Заримдаа аав гэртээ ажилладаг. Аав намайг ээжтэйгээ цэцэрлэгт байгаа, харин ээж намайг аавтайгаа гэрт байгаа гэж бодох үед нь би гараж орж аюултай багажаар нууцаар тоглодог” гэжээ.

Би өөрөө тэгж байснаа огт санахгүй байгаа нь сонин.

 

18

List25

4 настай охин маань гал тогооны хоолойноос гарах чимээг “цагаан чоно” гээд их айдаг байж билээ. Нэг удаад ширээний ард сууж байснаа: “Ээж ээ! Цагаан чононууд муу биш ээ, бидэнтэй найзалдаг” гэж хэлсэн юм.

Би ч баярлаад: “Тийм ээ, Цагаан чоно биднийг хамгаалдаг. Тэд бидний найз” гэлээ.

Тэгсэн охин минь хариуд нь: “Тэд нар ч тийм л дээ, гэхдээ тэр шалаар мөлхөөд байдаг бас миний орны хажууд зогсоод байдаг ах бол үгүй шүү” гэсэн.

 

19

List25

Нэг удаа ихрүүд маань зэрэг: “Чиний хийж байгаа болгоныг бид хоёр харж байгаа шүү… бүгдийг нь” гэж хэлсэн юм.

 

20

List25

Би зөөгч хийдэг байлаа, нэг удаа 4 настай охин сэндвичийг сэрээгээр хатгаад “Үx! Үxээд өгөөч! Үx чи!” гээд л байна.

Ээжийг нь түр холдохоор охиноос яаж байгаа юм бэ гэж асуусан чинь охин: “Би алaх дуртай, даанч ээж зөвшөөрдөггүй юм. Би тэгээд гахайн махыг aлж байхаар шийдсэн, яагаад гэвэл тэд нар хашхирдаггүй” гэж хариулж билээ.

 

21

List25

Хүү маань цэцэрлэгийнхээ хүүхдийн талбай дээр гарахаас айдаг байсан юм. Түүнийг тоглож байхад бор сахалтай Оти гэдэг эрэгтэй хүн ирээд: “Нааш ир, найз минь” гэж хэлдэг гээд ерөөсөө гарах дургүй.

Хяналтын камерын бичлэгээс харахад бидэнд хэн ч харагдахгүй, хачирхалтай л хэрэг.

 

22

List25

Бяцхан охин танихгүй нэг эмэгтэй өөрийг нь байнга мөpдөж байдаг тухай ярьдаг байсан юм. Зурагт үзэж байхад нь, унтаж байхад нь түүнийг таазан дээрээс хардаг гэнэ. Тэгээд: “Тэр надад хайргүй, миний зүрхийг идмээр байгаа” гэж нэмж хэлжээ.

 

23

List25

4 настай хүү маань элсэн дээр тоглож байхдаа адилхан хэмжээтэй хэдэн нүх ухсан байгааг ямар учиртай нүх вэ гэж асуусан чинь миний нүд рүү нухацтай гэгч нь хараад: “Миний зүрх сэтгэл” гэж хариулсан юм.

 

24

List25

Үеэл дүүтэйгээ ээждээ бэлгэнд махны мод авахаар ахуйн барааны дэлгүүр орлоо. Дүү xутганы тасгаар явж үзсэнээ: “Хар даа, аллaгын ямар их зэвcэг байна гээч” гэж хэлээд бахдалтай нь аргагүй инээж билээ.

 

25

List25

Хүү маань жоохон байхдаа нэг удаа миний өрөөнд нүдэндээ нулимстай гүйж орж ирээд л орон дээр гараад ирлээ. Юу болсон юм бэ гэж асуусан чинь: “Толгойдоо нүхтэй бүдүүн ах” гэж билээ.

Та хүүхдээсээ энэ мэт аймшигтай зүйл сонсож байв уу?

76
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
9
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tuguldur

    Tuguldur

    2021/12/06 at 03:39

    psda

  2. Tuguldur

    Tuguldur

    2021/12/06 at 03:39

    aigaad bien

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *