Өдөр болгон маш их хэмжээний цай уувал бие махбодид ямар өөрчлөлт гарах вэ?

1

“Цай уу” гэж ирсэн зочноо сайхан цайгаар дайлах уламжлал тогтсон. Анхилуун үнэртэй амтат цай – хэн хүнгүй дурлан ууна. Хэрвээ ногоон цай бол анагаах чадалд нь хэн ч эргэлзэхгүй: антиоксидантаар баялаг, сэтгэл сэргээнэ, холестерины хэмжээ бууруулна, бие махбодийг хорт бодисоос цэвэрлэхээс гадна үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Ногоон цай ууж болох уу?

Дорнодод ногоон болон цагаан цайг анагаах увдистай хэмээн үздэг. Дараа нь шаргал, улаан, хар цай орно. Цайны кофеины агууламж кофеныхоос 4 дахин их гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Гэхдээ хуурай цайны навчинд агуулагдах кофеин бүрэн задардаггүй учраас хэмжээ нь бага гардаг ажээ.

Өглөө, өдөр, оройн хоолны дараа аяга цай уух эсвэл ажлын цагийн үеэр алжаалаа тайлах гэж цай ууцгаадаг. Бас уйдсан үедээ сэтгэлээ сэргээх гэж анхилуун үнэртэй цай уух нэгэн ч бий. Энэ мэт уух цайны хэмжээ хэтэрхий их мэт санагдана.

Цайнд яагаад хэт их дурлаж болохгүй бөгөөд ногоон эсвэл хар цайг удаан хугацаагаар ихээр нь уувал эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

1. Ясны эс муудах

Өтгөн чанасан хар цай нь фторын өндөр агууламжтай байдаг бөгөөд хэмжээ нь хэтэрвэл кальцийн нэгдлийг гэмтээдэг. Юуны түрүүнд шүдний эмаль муудна, шүд шарлаж хорхойтох ажээ. Мөн ясны флююроз болон остеопорозоор өвдөх шалтгаан болно – яс сийрэгжиж хэврэгшинэ. Тиймээс цай хандлах хугацааг 3-5 минутаас хэтрүүлэх хэрэггүй гэж зөвлөж байна.

 

2. Шар шүд

Та цай уусан аягаа нэг хар даа: хэрвээ аяганы хананд шар өнгөр тогтож байгаа бол тэр цайнаас татгалзсан нь дээр. Зөвхөн аяганы хана өнгөртөөд зогсохгүй таны шүдний эмаль ч мөн ийм л болно гэсэн үг. Ихэвчлэн хямдхан үнэтэй дүрдэг цайнаас өнгөр тогтдог, ийм төрлийн цай нь өнгө оруулагч, үнэр нэмэгч болон чанар муутай цайны хогоор дүүрэн ажээ.

 

3. Хүнд металл

2013 онд канадын хорт бодис судлалын сэтгүүлд дүрдэг цайнд хийсэн судалгааны үр дүнг нийтэлжээ. Олон үйлдвэрлэгчдийн цайг сонгон авч судалгаа хийхэд цайнуудад хүнцэл, алюминий, хар тугалга, кадми ихээр агуулагдаж байгааг тогтоосон байна. Хүнд металл нь ургамалд бохирдсон хөрсөөр дамжин шингэнэ. Цайнд агуулагдах хорт бодисын хэмжээ цай хэрхэн хандалж байгаагаас шууд хамаарч байгааг ч илрүүлсэн байна. Цайг 15-17 минутаас илүүтэй хугацаагаар хандалж байгаа бол хорт бодисын хэмжээ хэдэн дахин нэмэгдэж байжээ.

Тиймээс цайг 3 минутаас илүүгүй хугацаанд хандалж ууна. Аль болох цагаан цайны навч хандалж уухыг хичээгээрэй, яагаад гэвэл энэ төрлийн цайг залуугаар нь хураадаг учраас хорт бодисын агууламж бага байдаг.

 

4. Хамраас цус гарах

Дөнгөж буцалгасан халуун цай уух нь хамрын хөндийн судас тэлж цус гаргахад хүргэдэг. Байнга халуун хоол, цай уувал хоол боловсруулах эрхтний ханыг гэмтээж түлэх бөгөөд энэ нь хорт хавдар үүсэх шалтгаан болдог ажээ. Цайны боломжит хэм бол 50-60, удаан хүлээх ч хэрэггүй, 5-7 минут хөргөөд л ууж болно.

 

5. Нойргүйдэл

Шөнө унтахдаа ногоон цай ууж болох уу гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд эмч нар: “Яагаад ч болохгүй” гэж итгэлтэй хариулж байна. Кофеин болон эфирийн тосны нөлөөнд зүрхний цохилт идэвхжихээс гадна цусны эргэлт түргэснэ, маш их хэмжээний адреналин ялгарч эхлэх тул тархи болон мэдрэлийн системийн үйл ажиллагаа сэргэг байдалд шилждэг байна. Оройн цагаар цай, кофеноос аль болох татгалзаарай.

 

6. Эмийн үйлчилгээг сулруулна

Өндөр хэмтэй халуурч өвдөж байхад өтгөн цай уухгүй байхыг зөвлөж байна. Цайнд теофиллин гэх бодис агуулагддаг бөгөөд шээс хөөх үйлчилгээтэй, тиймээс халуун бууруулах эмийн үйлчилгээг эрс бууруулна. Мөн азотын агууламжтай эмийг («Папаверин», «Кодеин», «Кофеин», «Эуфиллин») цайгаар даруулж уухгүй. Цайтай нэгдэлд орж хорт бодисын хуримтлал үүсгэн зүрхэнд муугаар нөлөөлж эхэлдэг аюултай.

 

7. Төмрийн дутагдалтай цус багадалт

2011 онд америкийн эрдэмтэд цай нь төмөр шингэх явцыг саармагжуулдаг болохыг тогтоосон. Хоолны үеэр байнга цай уух нь төмрийн дутагдалд оруулж таагүй үр дагаварт хүргэнэ. Арьс, үс өнгөө алдаж бие сулрах шинж тэмдэг илэрдэг. Өглөө, өдөр болон оройн хоолны үеэр цай уух хэрэггүй. Хоол идсэнээс 20 минутын дараа цай уухыг эмч нар зөвлөж байна.

Төмрийн хэмжээг тэнцвэржүүлэхийн тулд зөвхөн цайнаас татгалзах хангалттай арга хэмжээ болохгүй. Эмчийн заавраар төмрийн агууламжтай тусгай бэлдмэл ууна.

 

8. Жирэмсэн эмэгтэйчүүд ногоон цай ууж болох уу?

Жирэмсний үед кофеины хэрэглээнээс аль болох татгалзах хэрэгтэй. Японы судлаачдын үзэж байгаагаар, өдөрт 5 аяга ногоон цай уувал хүүхэд жингийн дутагдалтай төрнө гэж судалгаагаар гарчээ. Үүнээс гадна шээс хөөх үйлчилгээтэй тул жирэмсэн эмэгтэйн бөөрний ачааллыг хэт нэмэгдүүлнэ гэж анхааруулж байна.

Ногоон цай нь фолийн хүчлийн хэмжээг буруулдаг. Уг элемент нь хүүхдийн өсөлт бойжилтонд маш чухал. Тиймээс жирэмсний үед өдөрт 2 аягаас ихгүй ногоон цай уухыг эмч нар зөвлөж байна.

Ургамлын цайны адил навчин цай хүний биед пирролизидийн алкалоидын хуримтлал үүсгэнэ – ургамлын гаралтай хорт бодис. Жирэмсэн эмэгтэй болон хүүхдүүдэд шинжилгээ хийхэд 86 хувьд нь энэ бодис илэрсэн. Эрүүл хүнд бол энэ бодис аюулгүй. Харин эхийн хэвлийд бойжиж байгаа бөгөөд хөхөөр хооллож байгаа нярайн (эхийн сүүгээр дамжиж) эрүүл мэндэд нэн хортой бодис юм.

Ногоон цай нь дээр дурдсан гаж нөлөөтэй нь үнэн, гэхдээ бас амттай, шим тэжээлтэй цай болно. Эрүүл мэндээ дэмжихийн тулд аливаа хүнсийг хэмжээг нь тааруулж хэрэглэхэд гол учир оршино. Амны цангааг усаар тайлна, харин цайг 2-3 аяга уухад л хангалттай. Том навчтай цай уухыг хичээгээрэй.

Найз нөхдөдөө цайны тухай энэхүү мэдээллийг хүргэхээ мартаж болохгүй, тэд гайхах байх шүү.

15
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Батцэцэг Б.

    Батцэцэг Б.

    2018/02/11 at 23:09

    Ariundalai Tsogbadrakh

  2. Khurlee Naraa

    Khurlee Naraa

    2018/02/12 at 10:55

    Khurlee Deegii Deegii SeTse

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *