Үсний ургалтанд сайнаар нөлөөлж эрүүл байдлыг сэргээх шампунийг өөрийн гараар бэлдэцгээе!

2

Энэ бодисыг эмэгтэй хүн болгон анхааралдаа авах ёстой. Яагаад гэвэл тэд бүгд л намирсан зөөлөн гоёмсог үстэй явахыг хүсдэг биз дээ? Үүний тулд үнэтэй шампунь, маск, бальзам гээд маш олон бүтээгдэхүүнд мөнгө зарж авна.

Харамсалтай нь эдгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хүний биед хортой химийн бодис нэмдэг. Тэгэхээр үс арчилгаа нь арчилгаа гэхээсээ илүүтэй эрүүл байдлаа алдахад л хүргэдэг байна.

Тийм ч учраас бид гэртээ шампунь хийх аргыг эрэлхийлж эхэлжээ. Хэрвээ та жорыг хайж байгаа бол – танд санал болгох жор бидэнд байна. Үсний ургалт, эрүүл байдлыг сэргээх шампунийн жорыг бид танд танилцуулахаар бэлдлээ.

 

Үсний ургалтанд сайнаар нөлөөлөх шилдэг шампунь

Уг шампунийн нууц орц – сод. Гэрийн эзэгтэй нэр содыг цэвэрлэгээний зориулалтаар төдийгүй ахуйн бүхий л зориулалтаар ашигладаг. Нарийн боов, угаалга, цэвэрлэгээ – бүгдэд нь хэрэг болно. Гэхдээ содоор толгойгоо угааж болно гэдгийг тэр болгон мэддэггүй байсан болов уу.

Бүгд аймшигтай царай гаргах байх, яагаад гэвэл сод гэдэг чинь шүлт учраас үсийг гэмтээх юм биш үү? Үнэн хэрэгтээ үгүй юм. Сод нь өөрийн агууламжаараа маш эерэг нөлөөтэй ажээ. Үүний нэг бол тосны ялгаруулалтыг тэнцвэржүүлнэ. Үсний нэг асуудал бол тослогтох, харин сод энэ асуудалтай тэмцэнэ.

Сод нь хуйхны гүнд шингэж бохирыг цэвэрлэдэг. Мөн үрэвсэл дарах, арьсны загатнааг арилгах ажээ. Хагтсан үед сод маш үр дүнтэй гэгддэг. Мөн үсний ургалтанд сайнаар нөлөөлж байгааг мартаж болохгүй.

За тэгээд ид шидийн шампуниа бэлдэх ажилдаа орцгооё. Танд хэрэгтэй зүйл гэвэл ердөө – сод, ус. Саванд 1:3 харьцаагаар орцуудаа хийж сайтар хутгана. Шампунийн хэмжээ таны үсний уртаас шалтгаална. Хэрвээ урт үстэй бол 2-3 хоолны халбага сод хийгээрэй.

Содыг ямар ч хэмтэй усанд уусгаж болно. Шампунидаа өөрийн дуртай эфирийн тос хийх боломжтой. Жишээ нь: үсний ургалтыг сайжруулахын тулд шампуньдаа лавандаа, булцуут цэцэг зэрэг ургамлын эфирийн тос нэмээрэй. Хэрвээ тос нэмэх гэж байгаа бол юуны түрүүнд тосоо содтой холиод харин дараа нь усандаа хийхийг анхаарна уу.

Таны шампунь бэлэн. Чийгтэй үсэндээ хуйхнаас эхэлж түрхээд үзүүр рүү нь явна. Хэдэн минут байлгаад бүлээн цэвэр усаар угаана. Дараа нь усаар шингэлсэн уксусаар үсээ зайлаарай. Энэ нь арьсны хүчил-шүлтийн байдлыг тэнцвэржүүлж илүүдэл тосыг арилгана.

Уксусын хувьд алим эсвэл усан үзмийн уксус илүү тохиромжтой. Уусмалыг 1:4 харьцаагаар бэлдэнэ. Уг уусмалаар үсээ зайлаад дараа нь бүлээн усаар угаана.

Энэ бол үнэхээр гайхалтай шампунь. Гэхдээ бусад шампунийн адил гаж нөлөө байгааг бас анхаарах хэрэгтэй.

Дараах нөхцөлд содтой шампунь хэрэглэхийг хориглоно:

  1. Хуйханд том шарх, гэмтэлтэй бол
  2. Үс маш хуурай бөгөөд хугарамтгай бол
  3. Саяхан хими хийлгэсэн эсвэл будуулсан бол
  4. Орцуудад харшилтай бол
  5. Зүрх, судасны өвчлөлтэй бол
  6. Арьсны өвчлөлтэй бол

Байнга хэрэглэдэг шампуниа бидний санал болгосон шампуниар солиорой, үр дүнг нь удахгүй мэдэрнэ. Таны үс эрүүл болж илүү өтгөн, хурдан ургана. Туршаад үз, харамсахгүй шүү.

Уг шампунийг туршиж үзсэн үү? Найз нөхөдтэйгөө уг жорыг хуваалцаарай.

Эх сурвалж

7
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Nyamsaihan Nyamka

    Nyamsaihan Nyamka

    2018/02/10 at 19:32

    Сайн байна уу

    Та зээл авах уу? Бид танд 5000 $ -аас 20,000,000 долларын зээл авахад тусалж чадна. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барина уу: [email protected]

  2. Zagas Zagas

    Zagas Zagas

    2018/02/10 at 21:07

    Эфирын тос хаанаас худалдан авч болох вэ? Мэдэх хүн байвал хэлж өгч тус болооч!

  3. Zagas Zagas

    Zagas Zagas

    2018/02/10 at 21:07

    Эфирын тос хаанаас худалдан авч болох вэ? Мэдэх хүн байвал хэлж өгч тус болооч!

  4. Ogi Vb

    Ogi Vb

    2018/02/10 at 21:33

    Аптекуудаас асуугаад үз дээ.

  5. Ogi Vb

    Ogi Vb

    2018/02/10 at 21:33

    Аптекуудаас асуугаад үз дээ.

  6. Zagas Zagas

    Zagas Zagas

    2018/02/10 at 21:36

    Олон аптeкаас асуусан, зарим нь мэдэдгүй юм билээ.

  7. Zagas Zagas

    Zagas Zagas

    2018/02/10 at 21:36

    Олон аптeкаас асуусан, зарим нь мэдэдгүй юм билээ.

  8. Зочин

    2018/02/11 at 00:35

    Зайсан Square 2 давхарт Чехославикын Botanics бас Тайландын Thann бүтээгдхүүний тасгуудад эфирийн тоснууд зарагддаг. Бас 3,4 хороололд нэг дэлгүүрт зарагддаг бас хүргэлттэй юм байна лээ. Даанч нэрийг нь санадаггүй ээ. Амжилт.

  9. Ё. Золзаяа

    Ё. Золзаяа

    2018/02/11 at 14:52

    hereglej uzsen hun bnuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *