Арьсыг тань залуужуулах ид шидтэй байгалийн 12 хүнс

1

Нүүр арчлах бүтээгдэхүүнд натурал хүнс илүү ихээр ашиглах болжээ. Эмээ нарын минь нүүрээ арчилдаг байсан арга эргэн ирж, өнөөдрийн бүсгүйчүүд химийн орцтой арьс арчилгааны бүтээгдэхүүнээс зайлсхийх болжээ.

Дараах хүнсний бүтээгдэхүүнээр нүүрээ тогтмол арчилсан тохиолдолд таны нүүр царай фотошопоор янзалснаас ч гоё харагдах болно.

Улаан лооль

Арьсыг тань залуужуулах ид шидтэй байгалийн 12 хүнс 1

Зүсэм улаан лооль таны ядарч гандсан нүүрний арьсыг сэргээнэ.

Долоо хоногт нэг удаа 20 минут нүүрэндээ маск тавихад таны арьс чийглэг, залуу, зөөлөн болно. Үрэвссэн арьсны хэсгийг өдөр болгон улаан лоолийн шүүсээр арчина. Мөн улаан лоолийн зөөлөн эд, оливийн тостой маск тавьж болно.

Төмс

Арьсыг тань залуужуулах ид шидтэй байгалийн 12 хүнс 2

Залуу арьсны эх үүсвэр бол төмс. Жижиг үрчлээг арилгаж арьсыг толийлгоно.

Түүхий төмсний нухаш эсвэл шүүсээр өдөр болгон 15 минут маск тавьж болно. Нүүрний арьсаа илүү уян хатан байлгахыг хүсвэл нимбэгийн шүүстэй холиорой.

Нимбэг

Арьсыг тань залуужуулах ид шидтэй байгалийн 12 хүнс 3

Нимбэг – цайруулах, пигментийн толбо арилгах, батга арилгах үйлчилгээтэй. Нүүрний арьсыг толигор болгож, өнгийг эрүүлжүүлнэ.

Шүүсийг нь тоник байдлаар өдөр болгон хэрэглэж болно.

Зуун наст

Арьсыг тань залуужуулах ид шидтэй байгалийн 12 хүнс 4

Шүүс эсвэл нухашийг өдөр болгон нүүрэндээ түрхвэл нүүрний арьс өнгөлөг болж гэрэлтэнэ. Нүүрэн дэх жижиг сорви, батга зэргийг арилгахаас гадна түлэнхийг ч эмчлэх увдистай.

Зуун настын шүүсээр өдөр болгон лосьон байдлаар нүүрээ арчиж болно, нухашаар нь өдөр болгон 10 минут маск тавина.

Өргөст хэмх

Арьсыг тань залуужуулах ид шидтэй байгалийн 12 хүнс 6

Өргөст хэмхийн маск – батганы эсрэг шилдэг хэрэгсэл. Арьсны залуу байдлыг хадгална.

Өргөст хэмхээ нимгэн хэрчээд 15 минут нүүрэндээ маск тавина. Долоо хоногт хэд хэдэн удаа тавьж болно.

Хүнсний сод

Арьсыг тань залуужуулах ид шидтэй байгалийн 12 хүнс 5

Арьсыг цэвэрлэнэ, арьсны эд эсийг нөхөх процессийг хурдасгана. Цэврээр нь түрхэж болохгүй.

Сод, оливийн тосыг адил хэмжээтэй холиод долоо хоногт нэг удаа скраб байдлаар түрхэнэ. Мөн 1 ц.х сод, 1 ц.х таргаар маск бэлдээд 10 минут нүүрэндээ тавина.

Зөгийн бал

Арьсыг тань залуужуулах ид шидтэй байгалийн 12 хүнс 7

Чийгшүүлэх ид шидтэй: мөн нүүрний арьсыг залуужуулж, арьсны эд эсийг хурдан сэргээнэ. Байнгын хэрэглээгээр нүүрний арьсны гүн үрчлээнээс салах боломжтой. Зөгийн бал харшилтай хүмүүст тохирохгүйг анхаарна уу.

Зөгийн балаа цэврээр нь нүүр, хүзүүндээ түрхээд 20 минутын дараа угааж цэвэрлэнэ. Залуужуулах маск байдлаар хэрэглэх бол зөгийн бал, цинамоныг адил хэмжээгээр хийгээд түрхэнэ.

Кокосын тос

Арьсыг тань залуужуулах ид шидтэй байгалийн 12 хүнс 8

Цэвэршүүлээгүй кокосын тос нүүрний арьсыг чийгшүүлэх, гуужуулах ба тэжээл өгнө. Экспресс байдлаар ашиглах боломжтой, үр дүн нь ч гайхамшигтай.

Нүүрэндээ маш нимгэн түрхээд 5 минутын дараа цаасаар арчиж авна.

Оливийн тос

Арьсыг тань залуужуулах ид шидтэй байгалийн 12 хүнс 9

Харшил үүсгэхгүй. Нэг дуслаар ч болов арьсаа арчилж болно: арьсыг чийгшүүлж, толигор, зөөлхөн болгоно.

Тоникийн оронд өглөө оройдоо хэдэн дусал оливийн тосоор нүүрээ арчаарай. Мөн өдөр тутам нүүрэндээ түрхдэг маск хийхдээ уг тосноос дусааж болно.

Витамин Е

Арьсыг тань залуужуулах ид шидтэй байгалийн 12 хүнс 10

Эмийн санд зарагддаг тосон витамин Е–г зөвхөн уугаад зогсохгүй мөн нүүрнийхээ арьсыг арчлахад ч хэрэглэж болно. Арьсны өнгийг сэргээж, үрчлээг багасгана.

Мөн өөрөө маск хийж байгаа бол орцонд нь нэмж болохоос гадна өөрийн түрхдэг өдрийн тосондоо нэмээд нүүрээ тослох, уруулаа арчлах байдлаар хэрэглэж болно.

Нохойн хошууны тос

Арьсыг тань залуужуулах ид шидтэй байгалийн 12 хүнс 11

Залуу байх нууц жор гэж хэлдэг бөгөөд байнгын хэрэглээгээр бага зэргийн үрчлээ, нүдний доорх уут зэргийг арилгана.

Нохойн хошууны тосоор өдөр болгон нүүрээ тоник болгон арчаарай. Мөн маск тавих, өөр бусад нүүрний тосондоо цөөн хэдэн дусал дусааж хэрэглэж болно.

Элсэн чихэр

Арьсыг тань залуужуулах ид шидтэй байгалийн 12 хүнс 12

Цэвэр скраб. Зөөлрүүлж, тэжээл өгнө. Үхэжсэн эд эсийг гуужуулж нүүрний арьсыг зөөлрүүлнэ.

Нүүрээ чийглээд элсэн чихрийг скраб байдлаар өдөр болгон угаасан ч болно.

9
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *