
Зун дууслаа. Халуун зуныг хөргөгчний хүйтэн ундаа, сэрүү татам зайрмаггүйгээр төсөөлөхийн аргагүй байлаа. Энэ зуны халууныг давахад ундаа ч ёстой их хэрэг болсон доо. Зунжингаа цугларсан ундаа, усны хоосон саваар юу хийхээ мэдэхгүй байна уу? Савнуудаа хаяхаа түр азнаарай. Бидний толилуулж байгаа, пластик савнуудаар урласан уг бүтээлүүд нь таны амьдралд бага ч болов ашиг тусаа өгөх болно. Хамгийн гол нь эдгээрийг хийхэд амархан, хямд төсөр юм.
Пластик савыг дурын газраас олж болно. Пластик сав бол олон талын үйлдлээр ашиглагдах боломжтой зүйл юм. Хэрвээ бага зэрэг хүч хөдөлмөр, хугацаа зарцуулах юм бол пластик сав ашиглан өөрийн гараар хийсэн бүтээл нь танай гэрийн интерьерийн өвөрмөц нэг элемент болж чадна.
Пластик саваар хийсэн бүтээлүүд
- Пластик сав нь чимэглэлийн гоёмсог жижиг хэрэглэл болж өгнө.
- Багахан хэмжээний, загвар сайтай, донжтой ваарыг өөрийн гараар урлаж болно!
- Пластик саваар хийсэн лааны суурь. Амархан байгаа биз!
- Пластик савыг чимэглэлийн элемент бүтээхэд ашиглаж болно.
- Цэцгийн савны гадна талын ваар – сайхан санаа байгаа биз. Харин үрсэлгээний ваар хийвэл яах бол?
- Бичил-хүлэмжийг та тагтан дээрээ байрлуулж болно.
- Цулгуй ханыг ногоон байгууламжаар чимж болно.
- Хунгийн хэлбэртэй цэцгийн мандал таны зочдыг алмайруулах болно.
- Саваар зусланд зориулсан бүтээл хийх нь гайхалтай санаа байх болно.
- Пластик саваар хийсэн явган, дугуй сандал интерьерийн сонирхолтой шийдэл болох болно.
- Пластик сав нь гал тогоон дахь орлуулшгүй туслагч болж болно.
- Шинэлэг десертний таваг найзуудыг тань лавтайяа гайхашруулна.
- Пластик савны тусламжтайгаар гоёл чимэглэлийн зүйлүүдээ хадгалахад дөхөм байх болно.
- Ийм юмтай байхад жижиг эд зүйлс тань дахин алга болохгүй.
Урьд нь би юу ч бодолгүйгээр пластик савнуудыг хогийн сав руу хаядаг байсан бол одоо энэ санаануудын ачаар пластик саваар янз бүрийн юм хийдэг болоод байгаа шүү.







