Таны тархийг бага багаар үхүүлэх 10 аюултай зуршил

0

Тархи бол хүний биеийн хамгийн чухал эрхтэн. Бид тархигүйгээр оршиж чадахгүй. 21-р зууны ихэнхи мэргэжил оюуны ухааны үйл ажиллагаатай салшгүй холбоотой болсон. Орчин үед хүний тархи урьд өмнөхөөсөө ч илүү чухал шаардлагатай болоод байна. Гэтэл та яагаад тархиа хайрлаж хамгаалдаггүй билээ? Тархийг тань удаанаар, бага багаар муутгаж байдаг 10 аюултай зуршлыг нэрлэж байна

1. Өглөөний цай уухгүй байх

Таны тархийг бага багаар үхүүлэх 10 аюултай зуршил 2

Өглөөний цайгаа уудаггүй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархины идэвхитэй үйл ажиллагааг бууруулахад хүргэдэг.

2. Хэтрүүлэн их идэх

Таны тархийг бага багаар үхүүлэх 10 аюултай зуршил 3

Хэрэв та их идээд байх юм бол бие организм тань цусны судсанд болон тархины судсанд холестеринийг хуримтлуулсаар байдаг.

3. Тамхи татах

Таны тархийг бага багаар үхүүлэх 10 аюултай зуршил 4

Тамхи тархины үйл ажиллагаанд хортой ба тархины эсүүдийг үхүүлдэг. Сүүлийн үеийн судалгаанууд тамхи татах нь Альцгеймерийн өвчний шалтгаануудын нэг гэдгийг нотолж байгаа юм.

4. Их хэмжээний сахар хэрэглэх

Таны тархийг бага багаар үхүүлэх 10 аюултай зуршил 5

Хэдий чинээ их сахар байна төдий чинээ их хорт бодис, илүүдэл жин бас төдий чинээ бага шим тэжээлийн бодис бие организмд байна гэсэн үг.

5. Агаарын бохирдол

Таны тархийг бага багаар үхүүлэх 10 аюултай зуршил 6

Энэ хүчин зүйл таниас бага хамааралтай хэдий ч хэрвээ тархинд хүчилтөрөгч дутагдах юм бол түүний үйл ажиллагаа хамаагүй удааширдаг гэдгийг та мэдэж байх ёстой.

6. Бага унтах

Таны тархийг бага багаар үхүүлэх 10 аюултай зуршил 7

Хэрвээ та бага хугацаагаар унтдаг бол таныг тийм ч сайхан зүйл хүлээхгүй. Байнга хангалтгүй хугацаагаар унтах нь тархины эсүүдийг үхүүлдэг.

7. Наркотик болон алкоголь

Таны тархийг бага багаар үхүүлэх 10 аюултай зуршил 8

Эдгээр бодисууд нь тархийг эргэлт буцалтгүй гэмтээдэг.

8. Өвдсөн үедээ ажиллах

Таны тархийг бага багаар үхүүлэх 10 аюултай зуршил 9

Хүн өвдсөн үед оюун ухааны хэт их ачаалал тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Учир нь өвчинтэй тэмцэхийн тулд бие организм бүх баялгаа ашигладаг. Ийм үед хүний тархи хангалттай хүчилтөрөгч авч чаддаггүй.

9. Идэвхижүүлэхгүй, хөгжүүлэхгүй байх

Таны тархийг бага багаар үхүүлэх 10 аюултай зуршил 10

Тархиа байнга хөгжүүлэх хэрэгтэй. Иймээс зурагт үзэхийнхээ оронд ном унш, үгийн сүлжээ бөглө эсвэл шатар тогло.

10. Бага ярих

Таны тархийг бага багаар үхүүлэх 10 аюултай зуршил 11

Ярих нь тархийг идэвхжүүлэх зүйлийн нэг. Чалчих явцдаа та фактыг тогтоож, шинэ үг хэллэг сурч өөрийн тархийг дасгалжуулж, тархиа идэвхитэй байдалд оруулж байдаг.

Тархи бол бидний баялаг. Тархиа сайн гамна, хамгаал. Яагаад гэвэл чамд тархи ихээхэн хэрэг болно. Дээрх тархийг бага багаар үхүүлж байдаг, хорт зуршлуудаа яг одооноос эхлэн хаяарай.

Найз нөхөддөө анхаарал халамж тавих үүднээс уг мэдээллийг заавал хуваалцаарай!

52
ГоёГоё
16
БахархмаарБахархмаар
11
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. 9. ДҮГЭЭР САРЫН 01

    2016/09/13 at 13:38

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *