Гэрийн бяслагтай бөмбөлөг бол тийм ч биед тустай хоол биш л дээ. Гэхдээ хааяа өөрийгөө болон гэр бүлийхнийгээ иймэрхүү төрлийн хоолоор эрхлүүлэхэд юу нь болохгүй гэж? Бид танд 3-хан орцтой бяслагтай бөмбөлөг хийх жорыг хүргэж байна. Зочдоо ийм амттанаар дайлвал тэд лав таниас жорыг нь асуугаад салахгүй дээ.
Гэрийн бяслагтай бөмбөлөг
Орц:
- 500 гр моцарелла эсвэл хатуу бяслаг
- 3 хоолны халбага үрсэн пармезан
- 1 ширхэг өндөг
- 100 гр гурил
- 0,5 цайны халбага орегано
- талхны хатаамал (сухар)
- масло
Бэлтгэх:
1. Үрсэн хатуу бяслаг эсвэл моцареллаг өндөг, пармезантай холино.

2. Холимог руу гурил болон орегано нэмнэ.

3. Зуурмагаа хатуу зуурна.

4. Уг бяслаган зуурмагаараа дунд зэргийн хэмжээтэй бөмбөлгүүд хийнэ. Энэ зуурмагаар барагцаагаар 40 ширхэг бөмбөлөг хийж болно.

5. Бөмбөлгүүдээ талхны хатаамалд (сухар) өнхрүүлнэ.

6. Одоо тосонд шарах л үлдлээ.

7. Дотор талдаа зөөлөн, алтан шаргал бяслагтай бөмбөлгүүд бэлэн боллоо.

8. Дурын соустайгаа холиод идээрэй. Ийм сайхан хоолыг туршиж үзэхгүй бол алдас болох байлгүй дээ!

Ямар хурдан, амархан хийж байгааг нь бичлэг дээрээс хараарай!
Ха Ха
Харамсалтай
Хөөрхөн
Гайхмаар
Гоё
Бахархмаар
Тэнэглэл
Буруу



