Амьдралдаа ганц л удаа олж харах ховорхон мөчүүдийг буулгасан 17 гэрэл зураг

0

Бүгдийг л үзэж харлаа даа гэж бодож суутал дахиад л гэнэтийн зүйлс гарч ирдэг. Аз болж өнөөдөр бүгд гар дороо бэлэн камертай явдаг болжээ – харсан ямар нэгэн этгээд зүйлийг баримтжуулж үлдээх боломж нээгдэж. Харснаа тайлбарлаж чадахгүй бол интернет хэрэглэгч дунд мэдэж байгаа хүн олдох нь мэдээж.

Эдгээр гэрэл зураг дээр чухам юу болоод байгааг хараад шууд гадарлах хүн ховор болов уу гэж бодож байна. Та ч гэсэн өөртөө шинийг нээгээсэй гэж найдна. Харин бонуст нь хайрын харилцаа үүсэж байгаа маш ховор тохиолдлыг сонирхуулах болно.

Тэнгэрт ямар сонин цагираг үүсээ вэ? Зургийг нь дарах гэж олон хүн машинаа зогсоож буулаа

© segajennasis / reddit

Энэ бол утаанаас үүссэн байдаг л нэг том цагираг. Транфсорматор дэлбэрснээс эсвэл пиротехник туршиж үзсэнээс болж гарч болно.  © UsernameCheckOuts / Reddit

 

Яахаараа ингэдэг байна аа?

© Nuke_Ninja / reddit

Хөрсний нуралтаас болсон байх. Хөрс нурах үед мод нь цахилгааны утсанд тээглээд үлдэж дээ.  © onefanpornstar / Reddit

 

Аянга боолтны толгой дээр бууж шатаад ийм мөр үлдээжээ

© LostMyBugJuice / reddit

 

Өнөө өглөө мэлхийний зулзага оллоо, бас жижигхэн сүүлтэй юм

© MinisterOfVulgarity / reddit

 

Миний хуучин цаганд юун “ид шидийн нүд” байдаг билээ?

© blkdev / reddit

Энэ бол гэрэл мэдрэгч. Асаалттай үедээ тасалгааны гэрлийг мэдэрдэг, тэгэхээр шөнийн цагаар цаг болгон дээр дуугарч хүмүүсийг сэрээхгүй гэсэн үг. © b3rr14ul7 / Reddit

 

Модны хожуулын хээ яг л “Шөнийн одод” зургийг санагдуулам

© grumpytogepi / reddit

Модны энэ хээг “урсац” гэдэг. Энэхүү урсац нь модны өөрийн гэмтэл эсвэл өвчлөлөөс шалтгаалан бий болно. Этгээд хээтэй гэхдээ бат бөх мод нь өндрөөр үнэлэгддэг. Тавилга хийдэг хүмүүс, зураач, модны сийлбэрч нарын дунд маш их эрэлт хэрэгцээтэй мод ажээ.

 

Кокосын үсэрхэг гадаргууг цэвэрлээд өнгөлөхөд ийм зүйл гарч ирнэ

© Roctopus420 / reddit, © tongchips / reddit

 

Би тавганд хүрэн манжингийн шүүс хийгээд мартчихжээ, тэгсэн ийм болсон байх юм

© ThePhantomDullbooth / reddit

 

Манай тагтан дээр маш ховор тохиох альбинос хэрээ хэсэг амьдарлаа, хөөрхий шархадчихсан байж

© SignificantCover1 / reddit

 

 

Цахилгааны утас ороосон энэ багана дээр зэв тогтож, гэхдээ миний хэзээ ч харж байгаагүй хээтэйгээр

© ggpurplecobras / reddit

 

Эхнэрийн минь дарсан гэрэл зураг: аалз нь цэцгийн өнгөтэй уусч харагдахгүй болж байгаад хэдгэнэ шиг харагдах ялааг барьж идэж байна

© Jhenning04 / reddit

 

Цахилгааны утсыг яагаад ингэж далийлгаа вэ? Ямар зорилготой юм бол оо?

© whirltraveler / reddit

Тоон телевизийн кабелийн утас нь хөнгөн цагаан болон гангаар хийгддэг. Зуны цагаар хөнгөн цагаан тэлдэг, харин өвөл ганг бодвол хамаагүй агшдаг. Хэрвээ ингэж мурийлгахгүй бол кабель утас тасарна. © LPHuston / Reddit

 

Дүү маань яг цагаа олж цахилгаан цахиж байгаа мөчийн зургийг даржээ. Ямар нэгэн засваргүй гэрэл зураг шүү

© dytigas / reddit

 

Нэг дор ийм их мэлхийний зулзага байхыг харж байсан уу?

© CaptainWisconsin / reddit

 

Хашаанаасаа яг л модны мөчир шиг харагдах авгалдай олж харлаа

© Uitklapstoel / reddit

 

C/2020 F3 (NEOWISE) сүүлт од. 6-р сарын 10-нд нар жаргасны бараг дараахан үзэгдсэн. 7-р сарын 23-нд бидэнд улам ойр зайнаас харагдах болно, тэгээд дараа нь улам л цаашлаад байна даа

© BoxOCrayons / reddit

 

Бонус: Тийм ээ, фрэндзоноос (friend zone) гарч болдог юм

© of_james / reddit

Та ямар нэгэн ховор үзэгдлийг гэрэл зурагнаа баримтжуулж авч байсан уу?

32
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. My

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *