Зөвхөн кинон дээрээс л олж хардаг байсан 15 технологи бидний амьдралд аль хэдийнээ нэвтэрч, одоо эдгээр зүйлгүйгээр бид амьдарч чадахгүй болжээ

1

Шинжлэх ухааны уран зөгнөлт кино болон цувралуудаас төсөөлөөд ч бодит амьдралд буухгүй мэт санагдам хэтийдсэн гэмээр зүйлсийг бид олж хардаг. Гэвч тодорхой хугацааны дараа өнөөх зөгнөлүүдээс биелэлээ олж, бидний амьдралд энгийн хэрэглээ мэт нэвтрэх нь бий. Магадгүй эдгээр зөгнөлүүд нь зохион бүтээгчдэд шинэ санаа болон очдог байж ч болох юм. Манай сайт уншигч танд ирээдүйг зөгнөсөн киноноос аль хэдийн биелээд буй эд зүйлсийг сонирхуулахад бэлэн болоод байна.

1. Гар утас

© Star Trek: The Original Series/ NBC

Star Trek цувралд ахмад Kirk бусадтайгаа холбогдохын тулд гар утас хэрэглэж харагддаг. Энэ бол 1973 онд гар утасны анхны дуудлагыг Martin Cooper хийхээс даруй 13 жилийн өмнөх зөгнөл ажээ. Үүнээс үүдэлтэйгээр хүмүүс зөгнөлт цуврал кинонуудаас санаа авч шинэ эд зүйлсийг зохион бүтээдэг гэсэн итгэл үнэмшилтэй болж эхэлсэн гэдэг.

 

2. Хиймэл оюун ухаанд суурилсан туслахууд

© A Space Oddysey/ Metro-Goldwyn-Mayer

1968 онд нээлтээ хийсэн 2001: A Space Odyssey кино дэлхий нийтэд хиймэл оюун ухаанд суурилсан туслахуудыг анх харуулсан түүхтэй. Өдгөө энэхүү зөгнөл нь Siri, Alexa гэх мэт ихэд алдартай болжээ.

 

3. Холограм

© Star Wars: Episode IV – A New Hope/ Lucasfilm

1977 оны Star Wars: Episode 4 кинон дээрээс бид холограм гээчийг анх олж харж байсан билээ. Уг кинон дээр R2-D2 Leia гүнжийн холограм дүрсийг үзүүлдэг.

 

4. Нисдэг тавцан

© Back to the Future/ Universal Pictures

Marty McFly нисдэг тавцан хэрэглэдэг байсныг санаж байгаа биз дээ? 1985 оны Back to the Future кинонд бид өнөөгийн hoverboard буюу хөдөлгөөнт тавцанг анх харж байжээ.

 

5. Таблет

© A Space Oddysey/ Metro-Goldwyn-Mayer

2001: A Space Odyssey кинонд таблет гардаг гэдгийг та мэдэх үү? Уг кинонд сансрын нисгэгчид өөрсдийн дуртай хөтөлбөрөө үзэхээр таблет хэрэглэдэг. Сонирхуулахад Steve Jobs анхны таблетыг танилцуулахаас өмнө Palm, Nokia 510 Web Tablet, Microsoft Tablet PC зэрэг таблеттай төстэй бүтээгдэхүүнүүд зохиогдож байжээ.

 

6. Видео дуудлага

© A Space Oddysey/ Metro-Goldwyn-Mayer

Back to the Future кинонд видео дуудлага гардаг нь дэлхий нийтэд энэ технологийг анх таниулсан гэвэл эндүүрэл ажээ. Учир нь 2001: A Space Odyssey кинонд доктор Floyd охинтойгоо видео дуудлага хийдэг нь 1968 он байлаа.

 

7. Реалити шоу

© The Truman Show/ Paramount Pictures

The Truman Show киногоороо Jim Carrey телевизийн реалити шоуг дэлхий нийтэд таниулж чадсан. Уг кинонд Truman төрсөн цагаасаа эхлэн тусгайлан бэлтгэсэн хотод камерны өмнө амьдарч буй тухай гардаг билээ.

 

8. Нүүр царай таних технологи

© Minority Report/ Amblin Entertainment

2002 онд нээлтээ хийсэн Minority Report кинонд нүүр царай таних технологийг анх бид харж байжээ. Уг кинонд Tom Cruise нүдний торлог таних машины өмнө зогсож буйг бид хэд хэдэн удаа хардаг.

 

9. 3D хэвлэгч

© Star Trek: The Original Series/ NBC

Star Trek цуврал заавар дагаж хүнс бэлддэг технологи гардаг нь өнөөгийн 3D хэвлэгчтэй маш төстэй.

 

10. Дрон

© The Terminator/ Orion Pictures

1984 оны Terminator кинонд Skynet хэмээн нэрлэдэг өнөөгийн бидний дронтой төстэй нисдэг биет гардаг.

 

11. Мэдрэгч дэлгэц

© Minority Report/ Amblin Entertainment

Tom Cruise-ын тоглосон Minority Report кинонд өнөөгийн бидний ухаалаг утас болон таблет дээр ашиглагддаг мэдрэгч технологи бүхий дэлгэц ашиглаж эд зүйлсийг хөдөлгөж буй талаар гардаг билээ.

 

12. Робот

© Metropolis/ UFA

Итгэхэд хэцүү хэдий ч бидний төсөөлж буйгаас хамаагүй эрт буюу 1927 оны Metropolis нэртэй цувралд анх роботууд гарч байжээ.

 

13. Автомат жолоодлоготой машин

© Total Recall/ Carolco Pictures

1990 онд нээлтээ хийсэн Total Recall кинонд тухайн цаг үедээ алс холын мэт санагдуулам олон технологийн шийдэл гардаг билээ. Тэдний нэг нь мэдээж автомат жолоодлоготой машин. Уг кинонд Johnnycabs нэртэй роботтой төстэй жолоочтой машинууд гардаг.

 

14. Ухаалаг байшин

© The Jetsons/ ABC

The Jetsons хүүхэлдэйн киноны талаар ярих цаг ирлээ. 1962 оны уг хүүхэлдэйн кинонд Rosie нэртэй гэрийн бүхий л ажлыг хариуцан хийдэг робот гардаг билээ.

 

15. Уян дэлгэц

© Red Planet/ Warner Bros.

2000 онд олны хүртээл болсон Red Planet кинонд эвхэгддэг уян дэлгэц анх гарч байжээ. Өдгөө энэхүү технологи бидний амьдралд аль хэдийн нэвтрээд буй билээ.

Кинон дээрх уран зөгнөл гэмээр технологиуд биелсэн өөр тохиолдол бий болов уу? Дээрх жагсаалтаас аль нь танд хамгийн гайхалтай санагдсан бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

44
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
11
ХөөрхөнХөөрхөн
10
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
10
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *