Жүжигчин Жейсон Момоаг дэлхий дээрх хамгийн төгс эр хэмээх болсон 8 шалтгаан

1

Төгс залууг олох магадлалыг 285,000 тохиолдолд нэг удаа тохионо гэж үздэг. Гэхдээ Жейсон Момоа бол төгс эрчүүд байдгийн амьд нотолгоо юм. Тэрээр яг л Грекийн бурхан шиг биетэйн дээр эхнэрийнхээ хамгийн том шүтэн бишрэгч, мөн дэмжигч учраас халуухан байдал болоод сэтгэл татам байдлын төгс хослол болж чадсан юм. Ингээд чухам түүнийг дэлхий дээрх хамгийн төгс залуу гэж хэлэх болсон шалтгаануудыг хамтдаа харцгаая.

1. Тэр эхнэрийнхээ хэдэн арван жилийн настай анхны машиныг нь зассан

© Jason Momoa / Youtube

Хэрэв та Момоагийн фен юм бол түүнийг эхнэрээ “толгой дээрээ гаргасан” эр гэдгийг мэдэх байх. Тиймдээ ч саяхан тэрээр түүний анхны машиныг дахин сэргээн, засаж Лизаг гайхшруулсан байна. Тэр 1965 оны Мустанг загварын машиныг засахад 14 жил зарцуулсан бөгөөд эхнэр нь 17 настай байхдаа тэрхүү машиныг унадаг байжээ.

 

2. Тэр хайр мэдэрдэг шигээ бусдад хайр түгээхэд цаг зарцуулдаг

© prideofgypsies / Instagram

Жейсон маш завгүй киноны хуваарьтай байсан ч бусдад инээд бэлэглэхээ огтхон ч мартаагүй юм. Тэрээр “Aquaman 2” киноны зураг авалтаасаа чөлөө аван хүүхдийн эмнэлгээр зочилсон бөгөөд эмнэлэгт хэвтэж буй өвчтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлтэй уулзаж хамтдаа зургаа татуулжээ.

 

3. Тэр дутагдлаа бусдаас нуудаггүй

© prideofgypsies / Instagram

Фенүүд нь түүний нүдэн дээрх сорвийг хараад халуухан гэж бодож болох ч түүний цаана ямар эмгэнэлтэй түүх нуугдан буйг мэдэхгүй. Тэрээр 2008 онд цэнгээний газарт байхдаа шил барьсан хүний халдлагад өртсөн байна. Үр дүнд гь тэр  сэргээн засах мэс засал хийлгэж, 140 оёдол тавиулжээ.

 

4. Тэр маш шаргуу

© Game of Thrones / HBO

Тэрээр “Game of Thrones” кинон дахь дүрээ авахын тулд бага зэрэг чөлөөтэй сэтгэсэн нь эсрэгээрээ шалгаруулалтын шүүгчдийг айлгаж орхисон гэдэг. Тэрээр Маори хака хэмээх бүжиг хийж үзүүлсэн бөгөөд эцсийн дүнд нь энэ нь түүнийг дүрээ авахад нь хамгийн их нөлөөлсөн ажээ. Бичлэгийг энд дарж үзэх боломжтой.

 

5. Тэр найз нөхөд, ураг төрлийн хүмүүсээ хайр халамжаар дутаадаггүй

© prideofgypsies / Instagram, © prideofgypsies / Instagram

Зөвхөн эхнэр, хүүхдүүдээ ч гэлтгүй Жэйсон уулзсан бүх ойр дотнын хүмүүстээ хайр түгээж байдаг. Тиймдээ ч тэрээр өөрийн дагавар охин Зой Кравицтэйгээ их дотно бөгөөд түүнд хайртайгаа хэлэх боломжийг хэзээ ч алдахгүй гэжээ. Тэрээр өөрийгөө мөн “папа баавгай” гэж нэрлэдэг.

 

6. Тэр маш олон талын авьяастай

© prideofgypsies / Instagram

Бид түүнийг 41 настай жүжигчин, продюсер гэдгээр нь мэддэг. Гэвч тэр бол зохиолч, найруулагч бөгөөд гитар хүртэл тоглож чаддаг тал талын авьяастай залуу юм. Тэрээр мөн мөсөнд авирах, уулын дугуй унах, снөүбордоор гулгах, тэшүүрээр гулгах болон хоккей тоглох дуртай гэнэ.

 

7.  Тэр гайхалтай хошин мэдрэмжтэй

© prideofgypsies / Instagram

Түүний бүтээсэн дүрүүдээс түүнийг бага зэрэг ширүүн гэж хэлж болох боловч яг үнэндээ хажуудаа байгаа хэнийг ч инээлгэх чадвартай нэгэн юм. Тэрээр мөн хамтдаа дүрдээ орохын тулд хамтран тоглогчдоо хуурч дүрсгүйтэн, хамтдаа хөгжилтэй цагийг өнгөрөөдөг байна.

 

8. Тэр эмэгтэй хүнийг маш их хүндэлдэг

© prideofgypsies / Instagram

Хүчтэй ганц бие ээжтэйгээ өссөн хүний хувьд Жэйсон үргэлж эмэгтэйчүүдийг хайрлаж, хүндэлдэг байжээ. Тэрээр мөн нэг удаа “Миний эмэгтэй бол миний хатан хаан. Бүсгүйгээ бурхан шиг байлга. Түүнийг халамжил” гэж хэлж байсан удаатай. Тиймдээ ч тэр бүсгүйчүүдийг хэрхэн хүндэлдэг гэдгээ өөрийн амьдралаараа харуулж байгаа билээ.

40
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Muugii Muugii

    Muugii Muugii

    2020/08/22 at 19:36

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *