Бодисын солилцоог идэвхжүүлж хурдан турахад туслах 9 зөвлөгөө

1

Идэвхтэй бодисын солилцоо – төгс галбиртай байхыг хүсдэг хүн болгоны мөрөөдөл.

Аз болж бодисын солилцоог идэвхжүүлж болох зарим нэг өвөрмөц аргыг тантай хуваалцахаар яарлаа.

1. Хүйтэнд дас

Туранхай болох хамгийн “залхуу” арга болов уу – агааржуулагч эсвэл цонхыг нээж тасалгааны хэмийг 20 хүртэл багасгана. Хүйтэн, сэрүүн агаар нь “сайн” өөх тосны ялгаруулалтанд нөлөөлж байгааг судалгаагаар тогтоожээ, үүний зэрэгцээ “муу” өөх тосыг шатаадаг байна.

 

2. Өөрийгөө бэлтгэл сургуулилтаар бүү зовоо

Олон цагаар өөрийгөө бэлтгэл сургуулилтаар зовоох хэрэггүй: богино хугацаанд гэхдээ эрч хүчтэй бэлтгэл сургуулилт хийсэн хүмүүс (5 дасгалыг 30 секундээр) 200 калори илүү шатааж байгааг эрдэмтэд тогтоожээ. Хурдан бөгөөд үр дүнтэй – энэ мөрөөдөл биш гэж үү? Тэгэхээр танд бодисын солилцоог идэвхжүүлэхийн тулд хэдхэн минут л хэрэгтэй болж таарлаа, үр дүн ч таныг удаан хүлээлгэхгүй.

 

3. Далайн байцаа идэх

Магадгүй таны тийм ч дуртай хоол биш байж болно, гэхдээ маш их шим тэжээлтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Далайн байцаанд агуулагдах фукоксантин гэх бодис нь өөхний хуримтлалаас хамгаална. Заавал идэх хүнс мөн байгаа биз?

 

4. Унтахаас өмнөх дэлгэцийн гэрэл болон чийдэнгээ багасга

Хэт хурц чийдэн болон ухаалаг гар утасны дэлгэцийн хурц гэрэл нь нойрны гормон болох мелатонины ялгаруулалтыг эвддэг. Үүний үр дагавар нь нойргүйдэл, бодисын солилцоо удааширч өлсөх гормон болох лептин ихээр ялгарч эхэлнэ – тиймдээ ч нойргүйдлээр шаналж байдаг хүмүүс их өлсдөг байна. Орой унтахаасаа өмнө гэрлээ бүдгэрүүлж тайван нойрсоорой.

 

5. Extra Virgin төрлийн оливын тос хэрэглэнэ

Эрүүл тос, жишээ нь оливын тос эрүүл мэндэд тустай төдийгүй өл дарах үйлчилгээ үзүүлнэ. Хамгийн гол нь зөвхөн Extra Virgin-ийг сонго – шим тэжээл хамгийн ихтэй нь.

 

6. Хоолондоо гич хийж бай

Өдөрт 1 ц.х гич тогтмол хэрэглэвэл бодисын солилцоо хэрэглэснээс хойш хэдэн цагийн турш 25%-иар илүү идэвхтэй ажиллаж байгааг эрдэмтэд тогтоожээ. Хурц, ширүүн хоолонд дуртай юу, тэгвэл урагшаа.

 

7. Үнэртүүлэгч хэрэглэх

Эфирийн тос сэтгэл санааг тайвшруулна бас бодисын солилцоог идэвхжүүлэх, хоолны дуршил бууруулах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг байна. Эфирийн тосыг биеийн тосондоо нэмж үнэртэж болно эсвэл үнэр цацагчид ч хийж болно: гаа, грейпфрут, бергамот, цинамон, нимбэг болон цагаан гааны тос илүү сайхан үнэртэй.

 

8. Мача цай ууж үзээрэй

Японы мача цай – бодисын солилцоогоо идэвхжүүлэхийг хүсэж байгаа хүн болгонд гайхалтай зохино. Эрүүл мэндэд нэн тустай – нэг аяга нь арван ногоон цайтай дүйцэхүйц. Маш их хэмжээний антиоксидант.

 

9. Байнга инээмсэглэж бай

Инээмсэглэл зөвхөн баяр хөөр нэмээд зогсохгүй калори шатаахад ч нөлөөлдөг байна. Баяр хөөрөөс өөрийгөө бүү хязгаарла, боломж л олдвол инээмсэглэж бай – бие махбодь тань танд талархах болно. Гаулиг бие – таныг удаан хүлээлгэхгүй ээ.

40
БахархмаарБахархмаар
16
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Odon Nyamtseren

    Odon Nyamtseren

    2017/10/18 at 10:05

    Mash engiin arga bnaa

  2. Odon Nyamtseren

    Odon Nyamtseren

    2017/10/18 at 10:05

    Mash engiin arga bnaa

  3. Заяа Б.

    Заяа Б.

    2017/10/18 at 13:35

    .

  4. Заяа Б.

    Заяа Б.

    2017/10/18 at 13:35

    .

  5. Narmandakh Delgermurun

    Narmandakh Delgermurun

    2017/10/18 at 23:06

    Lkhagva Batmunkh

  6. Narmandakh Delgermurun

    Narmandakh Delgermurun

    2017/10/18 at 23:06

    Lkhagva Batmunkh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *