37 нас хүрсэн хүмүүсийн санаж явах хэрэгтэй 37 сургамж

0

37 нас хүрсэн хүн хангалттай их зүйлийг туулж өнгөрүүлсэн байдаг. Гэхдээ энэ нь цаашдын амьдралд хангалттай байх нь ховор. Иймээс танд санаж явахад илүүдэхгүй 37 сургамжийг хүргэж байна.

37 нас хүрсэн хүмүүсийн санаж явах хэрэгтэй 37 сургамж 1

1. Аз жаргал, амар амгалан гэдгийг гаднаас хайх нь утгагүй хэрэг.

2. Жаргал, зовлонг амсах нь жам юм. Тиймээс сайн, муу юм бүхэнд талархаж явах хэрэгтэй.

3. Харах өнцгөө өөрчлөхөд л хорвоо орвонгоороо эргэдэг юм.

4. Хүн бүрийн хайр халамжийг авахын төлөө явсаар өөрийгөө хүртэл танихаа больсон хүмүүс байдгийг санаарай.

5. Таны дурлаж сонирхдог зүйлс таны тусгал болж өгдөг.

6. Таны амьдралд хэн нэгэн хэдий чинээ муугаар нөлөөлж байна төдий чинээ үнэтэй ухаарлыг та олж авах болно.

7. Зүгээр л итгээрэй. Хамгийн хэцүү үед тань хорвоо ертөнц таны талд орох болно.

8. Юм бүрийг хүндээр тусгаж авах хэрэггүй.

9. Байгал үргэлж сэтгэлийг эдгээдэг.

10. Бусдад гомдсон хүн өрөөлийг гомдоох нь олонтаа. Гэсэн хэдий ч тэднийг хайрлаж байгаарай.

11. Заримдаа айдастайгаа нүүр тулах нь асуудлаас холдох хамгийн оновчтой арга байдаг.

12. Төгс зүйл гэж хэзээ ч үгүй

13. Өөр дээрээ хэт төвлөрөх нь муу гэдгийг санаарай. Хорвоо ертөнц хавьгүй том шүү.

14. Амжилт бүрээрээ бахархаж байгаарай, жижиг байсан ч хамаагүй.

15. Уучилж сурах хэрэгтэй. Энэ нь бусдад эерэгээр нөлөөлөөд зогсохгүй таныг ч гэсэн баярлуулах болно.

16. Заримдаа бүх зүйлийг тоохоо болиод зүрхээ чагнаарай, замыг тань заавал зааж өгөх болно.

17. Жинхэнэ төрхөөсөө ичиж битгий нуугдаарай

18. Бид бүгдээрээ л уран барималчид

19. Өөрөөс тань цацарж буй туяаг битгий унтраагаарай

20. Зугаац хөгжилд, харин дараа нь битгий харамсаарай

21. Хайрлаж дэмждэг хүмүүсээ өөрөөсөө битгий холдуулаарай. Та ч бас бусдыг дэмжиж бусдад туслах хэрэгтэй.

22. Зорилгоосоо битгий ухраарай харин зорилгодоо хүрэх аргаа хэд ч сольсон болно шүү

23. Өгөх тусмаа авна гэдгийг санаарай

24. Тэнцвэр гэдэг юм бүхний тулгуур, хэт их эсвэл хэт бага байх нь муу.

25. Нүдийг тань гэрэлтүүлдэг юм бүхэнд тийм гэж хэлэх хэрэгтэй

26. Нисэхийн сайхныг мэдрэхийн тулд буух хэрэгтэй

27. Нөхөрлөл үүрд орших албагүй ч үүрд сэтгэлд хоногших ёстой

28. Айдас гэдэг нь таны юу хүсч байгааг тод харуулах дуран юм.

29. Өөрийн айдсаа дарж сурснаар та хамгийн шилдэг нь болж чадна.

30. Ойр дотныхондоо ямар их хайртай гэдгээ байнга харуулж, үйлдлээрээ баталж байгаарай.

31. Өөрийгөө үзэн ядах нь утгагүй хэрэг юм шүү

32. Алдаан дээрээсээ суралцах хэрэгтэй

33. Хүн төрөлхтөн тэр чигээрээ нэгэн гэр бүл

34. Өдөр бүр амьдралд талархаж байгаарай

35. Та ертөнцөд буй хамгийн чухал зүйл биш гэдгээ хүлээн зөвшөөрсөн цагт бусад зүйлсийн сайхныг олж харах болно.

36. Хорвоо ертөнцөд хайр, энэрэл, инээд хөөр л хэрэгтэй.

37. Таны сэтгэлийн хөтөч бол тө өөрөө юм.

 

25
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. П. Амарзаяа

    П. Амарзаяа

    2015/11/20 at 13:20

    Ариунаа Ядамсүрэн

  2. П. Амарзаяа

    П. Амарзаяа

    2015/11/20 at 13:20

    Ариунаа Ядамсүрэн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *