Хэрэггүй болсон хуучин сандалнуудаа гаргаж хаях гэж байсан юм, гэхдээ үүнийг үзээд бодлоо өөрчилсөн…

2

Гэрт хэрэггүй хуучин сандал зай эзлээд байна уу? Зун болохоор зуслан дээр түлээ болгоод хэрэглэсэн ч дээр юм уу? Битгий яараарай, хуучин сандлаар ямар гоё зүйл хийж болохыг эндээс сонирх. Та бүхэндээ хамгийн шилдэг санаануудаас түүвэрлэн хүргэж байна. Сэтгэл санаагаа сэргээгээд урлаад байж дээ.

 

Хамгийн сонирхолтой санаанууд

1. Хуучин сандлаар бүр ч гоёмсог бас тухтай сандал хийж болох юм бол өөрийг зохион бүтээх хэрэг байна уу?

2. Бас урт сандал эсвэл ийм буйдан байвал яаж байна?

3. Ийм тавиур ахуйн хэрэглээг хангах нь дамжиггүй

4. Бас ийм зүйл гал тогоонд хэрэгтэй л эд дээ

5. Эвтэйхэн бас хэрэглээ ихтэй өлгүүр, ямар ч тасалгааг чимнэ

6. Хэлэх ч үг олдохгүй юм, аль нь гоё юм бэ дээ – цэцэг нь үү эсвэл цэцгийн тавиур нь уу?

7. Эдгээр цэцгийн тавиурууд үнэхээр гоёмсог харагдаж байгаа биз дээ?

8. Ийм савлуур хийгээд өгвөл хүүхдүүд баярлаж л таараа

9. Коридорын хувьд гайхалтай шийдэл байгаа биз? Загварлаг бас эвтэйхэн.

10. Энэ бүтээлийн үндсэн зорилгыг нь сайн ойлгохгүй байгаа юм, гэсэн хэдий ч үнэхээр этгээд харагдаж байгаа биз дээ?

Хуучин сандлыг ямар нэгэн гоёмсог зүйл болгож хувиргах хэд хэдэн санаанууд.

Мастер класс: хуучин сандалд хоёр дахь амьдрал бэлэглэе.

Хуучин сандал – хог гэж ойлгож болохгүй, харин ч этгээд, давтагдашгүй дизайн гаргах бэлэн материал гэж хүлээж аваарай. Эдгээр санаанууд таны уран бүтээлч сэтгэлгээг ундаалсан гэж найдаж байна, та өөрийн гэсэн гоёмсог дизайныг гаргана гэж найдъя.

Хэрвээ танд хуучин сандлыг амилуулах өөрийн гэсэн санаа байгаа бол бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай. Бас эдгээр гайхалтай санаануудыг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартаж болохгүй шүү.

11
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *