Таны нохой нүүрийг чинь долоодог уу? Үр дагавар нь эрүүл мэндэд яаж нөлөөлдөг болохыг та мэдэх үү?

3

Бидний хамгийн ойр дотно байдаг найзууд заримдаа бидэнд хор хөнөөл учруулдаг. Бидний үнэнч найз болох нохойны тухай ярьж байна. Тэд танд аюул учруулж байгаагаа мэдэхгүй байж болно, заримдаа нохой эзнээ долоох дуртай байдаг. Энэ нөхцөлд ямар ч хүн цааргалалгүй нохойдоо долоолгодог. Гэвч энэ нь буруу юм. Яагаад гэдэг асуултын хариултыг хамтдаа олж мэдэцгээе.

 

Эрүүл мэндийг эрсдэлд оруулна

Нохойн шүлс найрлагандаа их хэмжээний нян, бактери агуулдаг бөгөөд энэ нь хүнийг өвчлүүлнэ. Өдрийн турш нохой ямар зүйлсийг долоосон байж болохыг хамтдаа бодоцгооё: бохир шал, өөрийн болон бусад нохойн бэлэг эрхтэн, хошного, бас ялгадас. Эдгээр зүйлс нохойд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлэхгүй байж болох ч түүний амаар дамжин хүний биед нян, бактери халдварлах эрсдэлтэй. Тийм ээ, судлаачид нохойн шүлс нян, бактерийг устгах үйлчилгээтэй онцгой уургийг найрлагандаа агуулдаг болохыг олж тогтоосон. Хэдий тийм боловч хүний бие организм тийм хүчирхэг хамгаалалтгүй учир нян, бактери хүний биед амархан халдварлаж ордог байна.

beeboys / Shutterstock.com

Арьсны эмч нар нохойн шүлс хүний арьсанд хүрвэл ноцтой аюул үүсгэж болзошгүйг анхааруулж байна. Түүнээс гадна нохойн шүлс элдэв янзын шарх, зүсэгдэл буюу салс болон хальсаар дамжин хамар, ам, нүд рүү орох боломжтой. Иймд хэрэв таны дархлаа муу байгаа нөхцөлд нохойдоо долоолговол та тэр дорхноо өвчлөх болно.

 

1. Шимэгч хорхой

Таны нохой бусад нохойн хошного болон ялгадсыг долоосноор шимэгч хорхойг авч болно. Харамсалтай нь тэд ихэвчлэн ингэдэг. Дараа нь таны нохой тэдгээр шимэгч хорхойг танд дамжуулна. Үүнээс болж бие организм өвчилнө. Хэрэв таны арьсан дээр тууралт гарч, хоолны дуршил муудаж, шалтгаангүйгээр жин хасаж, гэдэс орчмоор хөндүүрлэж өвдөж, суулгаж, мөн таны бие гэнэт маш их ядарч байвал энэ нь таны үнэнч найз танд шимэгч хорхой халдаасантай холбоотой байж мэднэ.

 

2. Гэдэс хямрах

Khaoniewping / Shutterstock.com

Ходоод гэдэсний замын үрэвсэл бол нохойд долоолгосноос болж бий болдог өвчин юм. Нохой хамраараа тургидаг тул энэ үед хамар дахь нян, бактериа гадна орчин руу цацдаг. Эдгээр нян, бактерийн зарим нь хүний ходоод гэдсэнд сөрөг нөлөө үзүүлнэ. Хэрэв таны гэдэс хямарч суулгах, халуу оргих, толгой эргэх болон бөөлжис хүрэх, бие маш их ядрах шинж тэмдэг ажиглагдвал энэ нь салмонелла, Е.коли, криптоспоридиум, лептоспира, кампилобактери зэрэг нян, бактери ходоод гэдсийг хямрааж буйн илрэл юм.

 

3. Харшил

asiandelight / Shutterstock.com

Зарим хүмүүс нохойны шүлсний найрлаганд агуулагдах бодисноос болж харшилтай болдог. Хэрэв нохой чинь таныг долоосноос хойш хэдхэн секундын дараа арьс улайх эсвэл загатнаж эхэлбэл, энэ нь харшил өгч байгааг илтгэнэ. Ийм нөхцөлд эм бэлдмэл хэрэглэхээс өөр аргагүйд хүрнэ.

Ерөнхийдөө хэрэв таны дархлаа сайн байгаа нөхцөлд болон нохойгоо өөр нохойн хошного болон ялгадсыг долоогоогүй гэж бодож байгаа үед нохойгоо эрхлүүлж, долоолгож болно. Харин дараа нь арьсаа савангаар сайтар угааж цэвэрлэх ёстой гэдгийг санаарай.

19
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Амарбаясгалан Г.

    Амарбаясгалан Г.

    2019/01/27 at 16:54

    88404113luu zalga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *