Зуны улиралд тохиолддог олон асуудлыг хэрхэн хялбар аргаар шийдэх вэ?

1

Зуны улирал маргаангүй сайхан улирал хэдий ч мэр сэр асуудлуудыг мартаж болохгүй. Энэхүү мэдээ зуны улиралд тохиолддог хамгийн чухал 8 асуудлыг хэрхэн хялбар аргаар шийдэж болох тухай өгүүлнэ.

Зуныг сэтгэл амар өнгөрүүлэхэд тань туслана гэдэгт итгэлтэй байна.

1. Хөлрөх, эвгүй үнэр гарах

Хөл болон суга хэсгээр хөлөрч, улмаар эвгүй үнэр гарах нь зуныг таатай өнгөрүүлэхэд саад болдог. Уг асуудал нь даавуун эсвэл арьсан материалтай оймс болон хувцас өмсдөгтэй холбоотой байдаг. Иймд та хувцсаа солих эсвэл өдөр бүр шүршүүрт орж хэвших хэрэгтэй.

Хөлрөхийг болиулах өөр нэг арга нь кофе уухаа больж, оронд нь ногоон цай уух явдал юм.

Мөн өөртөө тохирох үнэртүүлэгч эсвэл хөлс ялгаралтыг багасгах үйлчилгээтэй бараа хэрэглээрэй.

 

2. Татуурганы шарх

Зуны улиралд биеийнхээ бикини хэсэг болон суганыхаа үсийг татуургаар хуссанаар зөөлөн, мэдрэмтгий арьс гэмтэж шархалдаг. Улайх, хавагнах болон загатнахаас сэргийлэхийн тулд үсээ хуссаны дараа хэрэглэдэг шингэнээ бага зэрэг лавандагийн навчны тостой хольж, шархалсан хэсэгтээ түрхээрэй.

Түүнчлэн гүзээлзгэнийг бага зэрэг кремтэй нунтаглаж, шархалсан арьсан дээрээ түрхэнэ. Богино хугацааны дараа халуун усаар сайтар угаана.

 

3. Гуяны арьс үрэвсэх

Хэрэв та халуун өдөр шорт эсвэл богино даашинз өмсөх бодолтой байгаа бол танд гуяны арьсан дээрх тууралт төвөг учруулах нь дамжиггүй. Иймд витамин C, E амин дэм болон календула эсвэл өргөст хэмхийг найрлагандаа агуулсан тос хэрэглэх хэрэгтэй. Тосыг хэрэглэснийхээ дараа заавал ч үгүй шүршүүрт орж, биеэ сайтар савандаж угаах хэрэгтэйг анхаарна уу.

Бүлээн усанд орвол арьсны үрэвслийг намдаана. Харин гуяны үрэвссэн арьсанд мөс тавьж болохгүй бөгөөд эс бөгөөс таны арьс цочирч, гэмтэх аюултай.

 

4. Шумуул

Шумуул болон бусад шавьжнууд таныг хатгаж, ууж буй зүйл дотор тань орж эсвэл амар тайван байдал алдагдуулж, хажууд тань дүнгэнэх нь уурыг хамгийн ихээр бардаг зүйл. Гэрээсээ тэдгээр шавьжнуудыг хол байлгахын тулд дараах аргуудыг ашиглаж болно. Хаалга болон цонхоо ялаа шумуулны тороор хамгаалаарай. Эсвэл цайны модны тос болон нимбэгний эквалит тосны найрлагатай тос авч хэрэглэж болно.

Мөн ситронелла болон шанцайн тосноос шумуул үргэлж зугтдаг. Тосноос орой болмогц бага зэргийг цонхны тавцан дээр асгаарай.

 

5. Шороо

Зуны улиралд цонх онгорхой байснаас болж гэрт шороо тоос орж ирэх бөгөөд үүнээс болж харшил болон астма хөдөлдөг. Иймд гэрээ үргэлж цэвэрлэж, 7 хоногт багадаа нэг удаа гэрийнхээ тоосыг соруулж байх хэрэгтэйгээс гадна ор дэрнийхээ даавууг сольж байгаарай.

Мөн тэжээмэл амьтантай бол тогтмол сойздож, усанд оруулах ёстойг бүү мартаарай. Хэрэв таны хүүхэд харшилтай бол түүний чихмэл тоглоомуудыг хөргөгчинд хийж 48 цаг байлгасны дараа тоглуулж байх хэрэгтэй. Үр дүнд нь чихмэл тоглоомд шингэсэн тоос арилах болно.

 

6. Хоолын хордлогод орох

Гүйлгэх, дотор муухайрах болон хий огих нь хоолны хордлогод орсныг илтгэх шинж тэмдгүүд юм. Зун буруу хооллох нь үүний хамгийн том шалтгаан. Ихэнх хүмүүс энэ улирал найз нөхөд болон гэр бүлээрээ агаар салхинд гарч хооллохдоо шарж, хуурсан хоол их иддэг учир араас нь шингэн зүйл сайн уух хэрэгтэй болохыг анхаараарай. Мөн таны хордлого хэвийн болох хандлагатай байгаа нөхцөлд ус уухыг зөвлөж байна.

Харин хэвийн болохгүй, бүр цусаар бөөлжиж байвал мэргэжлийн эмчид яаралтай хандана уу. Хордлогыг улаан лоолийн шүүс, тарвас болон оливын тосоор эмчилж болдог. Эдгээр хоол хүнс нь антиоксидантаар баялаг учир таны бие дэх хорт бодисыг гадагшлуулах ач тустай.

Хоолны хордлого болохгүйн тулд цэвэр жимс болон хүнсний ногоог өдөр тутамдаа хэрэглэж хэвших хэрэгтэй. Мөн хагас боловсруулсан, хонуулсан, халаасан хоол хүнс хэрэглэхгүй байх, хэрэглэх нөхцөлд хоолноос гарч буй үнэрээр муудсан эсэхийг нь эхлээд сайтар шалгах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

 

7. Арьс хуурайших

Халуун уур амьсгалаас болж арьс хуурайшдаг бөгөөд загатнах, хагарах, үрчлээтэх болон өнгө нь өөрчлөгдөх зэргээр шинж тэмдэг нь илрэнэ. Химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэх, өндөр халуун температурт байх зэрэг нь арьсанд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс сэргийлэхийн тулд шүршүүрт орохдоо болж өгвөл хүйтэн шүршүүрт орж, савангийн оронд чийгшүүлэгч гель хэрэглээрэй.

Гэхдээ чийгшүүлэгчийг хэрэглэхдээ өөрийнхөө насанд тохирсныг хэрэглэх хэрэгтэй болохыг анхаарна уу. Салицилийн хүчилтэй чийгшүүлэгч хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Мөн нарны тос, нарны шилийг мартаж болохгүй бөгөөд тамхи татахаа зогсоох нь чухал.

Мөн гэрийнхээ агаарыг цаг ямагт чийгшүүлж, цэвэрхэн хувцас өмсөж байх хэрэгтэй.

 

8. Нарны хурц туяанд түлэгдэх

Хурц нарны туяанд арьсаа хамгаалаагүйгээс болж арьс түлэгддэг. Үүнээс сэргийлэхийн тулд биеэ ил гаргаагүй хувцас өмсөж, толгойдоо заавал малгай өмсөх хэрэгтэй. Хоёр цаг тутамд нарны тос түрхэх эсвэл их хэмжээний шингэн ууж, усан санд сэлээрэй.

Камфор, зуун наст эсвэл ментолын найрлагатай тос түрхэж болно. Гэхдээ арьсны түлэгдсэн хэсэг том хэмжээтэй байвал заавал мэргэжлийн эмчид хандах ёстой.

15
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *