Маш удаан амьдрах чадвартай 10 амьд организм

1

Урт наслах гэдэг жирийн хэрэг биш. Зуун жил ч багадах урт настай амьд бие махбодь манай дэлхий дээр байсаар байна.

1. Туяат яст мэлхий (188 жилийн настай) – хэвлээр явагсдын дунд хамгийн өндөр настайд зүй ёсоор орох нь баримтаар баталгаажсан яст мэлхий. Туи Малила гэх энэ яст мэлхийг ахмад Кукад Тонго арлын удирдагч бэлэглэжээ. Тэрээр 188 настайдаа 1965 онд үхжээ. Энэ төрлийн яст мэлхий зөвхөн Мадагаскарт байдаг бөгөөд өнөөдрийн хувьд устах аюул нүүрлээд байгаа юм.

Маш удаан амьдрах чадвартай 10 амьд организм 1

2. Гренландын халим (211 жилийн настай) – Энэ халимыг 70 орчим жил насалдаг гэж ярьдаг. Харин нэгэн халимаас 19-р зууны үеийн жадат сэлмийн үзүүр олдсон. Мөн халимын нүд, шүдэнд хуримтлагдсан амино-хүчлээс авсан дээжээс үзэхэд эдгээр халим 200 жилээс илүү насалсан байж болно гэдгийг нотолжээ.

Маш удаан амьдрах чадвартай 10 амьд организм 2

3. Arctica islandica нялцгай биетийг харахад байдаг л хясаа шиг (500 жилийн настай) – гэхдээ энэ бол худлаа шүү, биологчдын үзэж байгаагаар түүний гадна бүрхүүлийн тойргийг тоолоход 300-гаас хол давжээ. Мин нэртэй энэхүү амьтанд хамгийн өндөр настайн өргөмжлөлийг гардуулжээ – тэрээр 507 жилийн настай.

Маш удаан амьдрах чадвартай 10 амьд организм 3

4. Мөөг (2400 жилийн настай) – 2003 онд Armillaria solidipe мөөгийг 2400 жилийн настай хэмээн шинжлэх ухааны том шуугиан тарьсан. Уг мөөг нь газар дор ургадаг бөгөөд дэлхийн хамгийн өндөр настай оршин суугчид тооцогдож байна.

Маш удаан амьдрах чадвартай 10 амьд организм 4

5. Уулын нарс (5000 жилийн настай) – энэ төрлийн бусад моднуудыг бодвол уг мод маш этгээд ургадаг байна. Гаднаас нь харахад хүний сонирхол татах ямар ч зүйл байхгүй, гагцхүү түүний нас л бүхний сонирхолыг татна. Хамгийн өндөр настай нь Мафусаил гэх нэртэй бөгөөд 5062 жилийн настай буюу манай хамгийн эртний соёл иргэншилтэй үе чацуутнууд гэж хэлж болохоор юм.

Маш удаан амьдрах чадвартай 10 амьд организм 5

6. “Гурван шүдэт цэцэг” (11,000 жилийн настай) – эмчилгээний ургамал буюу бут сөөг юм. 1970 онд Фрэнк Васек гэх судлаач Мохавийн цөлд ургадаг уг бут сөөгийг хэдэн зуун жил амьдрах чадвартай, харин үндэс нь мөнхийн настай гэдгийг олж мэджээ.

Маш удаан амьдрах чадвартай 10 амьд организм 6

7. Нян (34,000 жилийн настай) – 90-ээд оны дундуур хэсэг эрдэмтэд 40 сая жилийн өмнө амьдарч байсан зөгийний үүрэнд үлдсэн нянг сэргээж чадсан хэмээн мэдэгдэж байсан. 2000 онд мөн адил, гэхдээ 250 сая жилийн өмнөх нянг амилуулжээ. Дахин шалгахад гэмгүй ч гэлээ, эрдэмтдийн мэдэгдэж байгаагаар бол нян 34 мянган жил амьдрах чадвартай гэжээ.

Маш удаан амьдрах чадвартай 10 амьд организм 7

8. Хус мод (80,000 жилийн настай) – колон колониор ургахыг мөнхийн зүйл мөн гэдгийн хус моднууд мэдсэн мэт. Дангаар ургах хуснууд 130 жилийн настай бол колон колониор ургах хусыг Пандо гэх бөгөөд 80 000 жилийн настай, “үр хүүхдүүд”-ээ үржүүлсээр байна.

Маш удаан амьдрах чадвартай 10 амьд организм 8

9. Посидони (200,000 жилийн настай) – “далайн ургамал”–д багтах энэхүү ургамал Дундад тэнгист ургана. Posidonia oceanica гэх нэгэн төрлөөс авсан ДНК-ийн шинжилгээгээр 100-200 мянган жил амьдрах чадвартайг тогтоожээ. Дэлхийн дулаарал, эрэг хавийн бохирдол уг ургамлыг үхлийн аюулд хүргэж болзошгүй байна.

Маш удаан амьдрах чадвартай 10 амьд организм 9

10. Turritopsis dohrnii далайн мөгөөрс – үхэшгүй мөнхийн байж болох таамаглал тавиад байгаа юм. Ихэнх мөгөөрснүүд хөдөлгөөнгүй полип хэлбэртэй байдаг бол Turritopsis эсрэгээрээ хувирдаг аж. Хэрвээ тэдэнд үхэл эсвэл өвчний аюул нүүрлэвэл хөдөлгөөнгүй полип болж хувирдаг бөгөөд шинэ үр удмаасаа хүчээ сэлбэнэ.

Энэ тойрог хэзээ ч тасрахгүй байж мэднэ.

Маш удаан амьдрах чадвартай 10 амьд организм 10

76
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. sda chi t1

    2016/02/20 at 21:43

    Xopom bol caakas xol ILUU oilgow uu mal aa?? Taalagdaxgui bol ter balai caak ruga zailachde medeege neg ex surwaljsa awdag l yum bga biz xarin ch xopom tailbaraa oilgomjtoi xow bichdeg caaking ergu admin gej bolowsrolgui zow bichgin durmee ch medexgui mal tsarailsan yum suuj bdag yum terige medexgui sadar samuun yum dandaa oruulna xiix yum aolj yadsan yum shig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *