Дуучин Рианна бие давхар үедээ бүсгүйчүүдийн нийтлэг өмсдөг хувцаслалтын хэв маягийг эвдэж, шинэ үеийнхэнд хэрхэн үлгэрлэж байгаа вэ?

0

Энэ оны эхээр дуучин Рианна бие давхар болсон гэдгээ олон нийтэд зарласан билээ. Энэ тухай мэдээ түүний олон сая дагагчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хуйлруулсан ч түүний жирэмсний үеийн хувцаслалт, хэв маяг олны анхаарлыг бүр ч ихээр татаж буй юм. Манай сайт уншигч танд дуучин бүсгүйн бие давхар үеийн өвөрмөц хувцаслалт уламжлалт хэв маягийг хэрхэн эвдэж буй талаар мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

© Vittorio Zunino Celotto/Getty Images Entertainment/Getty Images

 

© Laurent VU/SIPA/SIPA/East News

Биднээс өмнөх үеийнхэн бие давхар үедээ хэвлий хэсгээ далд байлгах сул чөлөөтэй хувцас өмсдөг байсан. Тэгвэл орчин цагт хүмүүсийн хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр жирэмсний үеийн хувцаслалт, хэв маяг ч хувьсаж буй аж. Магадгүй хөл хүнд үедээ ч ажиллаж, аялаж, бэлтгэл хийх боломжтой болсон нь үүнтэй холбоотой биз ээ.

© face to face/Reporter/East News, © badgalriri / Instagram

 

Kevin Mazur/Getty Images

Тэгвэл дуучин Рианна жирэмсний үеийн уламжлалт хувцаслалтыг бүрэн эвдэж, бүсгүй хүн бие давхар үедээ ч загварлаг харагдах боломжтой гэдгийг харулж байна. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Энэ цаг үеийг чадах хэмжээгээрээ хөгжилтэй өнгөрүүлж, дурсамж үлдээхийг хүсч байна. Хувцас загвар бол мэдээж миний хамгийн дуртай зүйлсийн нэг. Иймээс ч жирэмсний үед ч эмэгтэй хүн хүссэн зүйлсээ өмсөж болно гэдгийг харуулахаар зорьж байна” хэмээжээ.

© Ollivier-Calo/MF/ABACA/EAST NEWS, © badgalriri / Instagram

 

© badgalriri / Instagram

Дуучин Рианнагийн эхлүүлсэн энэхүү шинэ соёл шинэ үеийнхэнд жирэмсэн үедээ ч загварлаг байж, эмэгтэй хүний бие давхар байх үеийн гоо үзэсгэлэнг итгэл дүүрэн бусдад харуулахын зэрэгцээ хэзээ ч мартагдашгүй энэ цаг үеэ сэтгэл дүүрэн өнгөрүүлэх боломжийг олгож буй биз ээ.

© badgalriri / Instagram

 

© EAST NEWS, © J.M. HAEDRICH/SIPA/SIPA/East News

Ийнхүү тэрээр өөрийнхөөрөө хувцаслаж болохгүй хэмээн үздэг байсан уламжлалт сэтгэлгээг халж, бие давхар байсан ч хүссэн бүхнээ өмсөж, энэ цаг үеэ өөрөө өөрийгөө өөрөөр илэрхийлэх боломж гэдгийг бусдад харуулсаар байна.

© Collin Xavier/Image Press Agency ABACA/Abaca/East News

Таны хувьд Рианнагийн жирэмсний үеийн хувцаслалтыг юу гэж бодож байна вэ?

54
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!