Гутал тордох 10 хэрэгцээт зөвлөгөө

0

Шавар шавхай, тоос шороонд гутлаа баллаж орхив уу? Ер нь гутлыг удаан өмсөхийн тулд зөв тордож арчлах хэрэгтэй юм. Заавал мөнгө зарж тусгай бүтээгдэхүүн авах ч хэрэггүй. Дараах хэдэн аргаар гутлаа шинэ мэт болгоорой.

Гутал тордох 10 хэрэгцээт зөвлөгөө 1

Гутал чинь бариад байвал гэрийн нөхцөлд хэрхэн сунгах вэ? Арьсан гутал /шаахай, ботинк/ шүү дээ! Зузаан оймстой гутлаа өмсөөд, бариад байгаа хэсэг рүү гаднаас нь үсний халуун сэнсээр 30 секунд үлээлгэнэ. Сэнсээ унтраагаад гутлаа хөртөл битгий тайлаарай. Гол нь гуталнаасаа 10 см зайтай сэнсээр үлээлгэхгүй бол толбо үүснэ шүү.

Лакан гутлыг хилэн даавуугаар өнгөлнө

Гутал тордох 10 хэрэгцээт зөвлөгөө 2

Гутлаа угааж цэвэрлэсний дараа хилэн материалаар сайтар үрээрэй. Өдөр бүр ингэж арчвал таны гутлыг хэн ч хуучин гэж мэдэхгүй.

Илгэн гутлын толбыг арилгах

Гутал тордох 10 хэрэгцээт зөвлөгөө 3

Хэрэв илгэн гутал дээрээ тосон толбо болгосон бол шинэ дээр нь тальк /цацлага/ юм уу, крахмал /цардуул/ цацах хэрэгтэй. Эдгээр бодис нь тосыг шингээж авдаг тул 4-5 цагийн дараа сойзоор үрээд л толбыг мартаж болно. Хүрэн илгэн гуталтай бол чанасан кофены шаарыг ашиглаарай.

Гутлын өсгийг өнгөлөх

Гутал тордох 10 хэрэгцээт зөвлөгөө 4

Цагаан өсгийг шүдний оогоор өнгөлнө. Хуучин сойзон дээр бага зэрэг оо дусаагаад сайтар зүлгээрэй. Ямар нэгэн өнгийн нэмэлт бодисгүй, цав цагаан оо байх ёстой. Хуурай оо ашигласан ч болно.

Норсон гутлыг хатаах

Гутал тордох 10 хэрэгцээт зөвлөгөө 6

Сонингийн цаас эсвэл хүнсний сода ашиглан арьсан гутлыг хатаана. Дотор нь дүүртэл цаас /эсвэл сода/ чихээд гаднаас нь сонингоор давхарлаж орооно. Гадуур нь орооход зурагтай сонин тохиромжгүй. Хэдэн цагийн дараа цаасаа сольж хийнэ.

Илгэн гутлыг уураар цэвэрлэх

Гутал тордох 10 хэрэгцээт зөвлөгөө 5

Ус, хэт халуун зэрэг хүчин зүйлүүдийн нөлөөгөөр илгэн гутал өнгөө алдаж бүрзийдэг. Иймээс халуун уураар өнгийг нь сэргээж болно. Уур гаргадаг индүүгээр гутландаа хүргэлгүй болгоомжтой ажиллаад үзээрэй.

Арьсан гутлыг сунгах

Гутал тордох 10 хэрэгцээт зөвлөгөө 7

Дуураймал арьсан гутлыг ч энэ аргаар сунгаж болно. Гэхдээ чанартай гутал байх ёстой. Буцалсан усыг гутландаа дүүргэнэ. Хэдхэн секунд байлгаад буцааж асгана. Ингээд хаттал нь өмсөж алхдаг гэнэ.

Гутлыг үнэргүй байлгах

Гутал тордох 10 хэрэгцээт зөвлөгөө 8

Уксусаар гуталны эвгүй үнэрийг дарж болно. 6 эсвэл 9%-ийн уксусыг хөвөнд дэвтээгээд гуталны дотор талыг сайтар арчаарай. Дараа нь салхинд тавьж хатаана.

Кет цэвэрлэх

Гутал тордох 10 хэрэгцээт зөвлөгөө 9

Кетээ усанд норгоод цайруулагч нунтгаар үрж арчина. 15 минутын дараа сойзоор үрж, усаар сайтар зайлаад хатаагаарай.

Ус нэвтэрдэггүй гутал

Гутал тордох 10 хэрэгцээт зөвлөгөө 10

Гутлаа норгохгүйн тулд оёдлыг нь дагуулж маалингын тосоор хэд хэдэн удаа тослох хэрэгтэй.

30
ГайхмаарГайхмаар
21
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
9
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ttttt

    2016/05/10 at 12:10

    hazgai dalii gishgedeg hun yaj tegsh gishgeh ve, Gutlandaa yamar neg oorchlolt hiih estoi bdag uu Tiim zuvulgoo bna uu.? Xopom.com. oo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *