2010 оны онцлох үйл явдлууд фото зурагчдын дуранд /2-р хэсэг/

0

2010 оны онцлох үйл явдлууд фото зурагчдын дуранд /2-р хэсэг/

1993 оноос хойш The New York Times Company-н эзэмшил болон хэвлэгдэж ирсэн Америкийн өдөр тутмын The Boston Globe сонин 2010 онд дэлхий нийтийн хэмжээнд болж өнгөрсөн томоохон үйл явдлуудыг фото зураг хэлбэрээр үзэгч, уншигчдад хүргэж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн төдийгүй тус сониноос гаргаж байгаа фото зургуудын эхний хэсгийг та бүхэнд хүргэсэн билээ. Өнөөдөр дээрх фото зургуудын хоёр дахь хэсгийг нийтэлж байгаа ба энд ӨАБНУ-д болсон Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, Шанхайд болсон олон улсын үзэсгэлэн, 19 хүний амийг авч одсон Германы Love Parade, хэдэн сарын турш үргэлжилж Пакистаны түүхэн дэх хамгийн хүчтэй үерт тооцогдсон аймшигт үер зэрэг 2010 онд тохиосон томоохон үйл явдлуудын зургууд багтсан байна.

2010 оны 4-р сарын 17-нд Iceland-ын Eyjafjallajokull галт уул идэвхижиж, хэдэн долоо хоногийн турш үнс нурам, утаа униар дэгдээснээс болж бүхэл Европ даяар олон тооны агаарын нислэг хойшлогдсон. REUTERS/Lucas Jackson

2010 оны 5-р сарын 3-нд эхлэн Америкийн Tennessee мужид хоёр хоногийн турш орсон борооноос үүдэлтэй үерийн усанд сүйдсэн ангиасаа эмээгийнхээ Библийн судрыг олсон Христийн сургуулийн багш Heather Harrell. AP Photo/The Tennessean, Shelley Mays)

Мексикийн буланд асгарсан газрын тосны нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийж байгаа BP компаний гүйцэтгэх захирал Tony Hayward Вашингтон хотноо. AP Photo/Alex Brandon

ӨАБНУ-д болсон Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тус улсын үндэсний багийн хүндэтгэлийн жагсаалыг үзэж байгаа Өмнөд Африкийн туг барьсан хөгжөөн дэмжигч. Clive Mason/Getty Images

ӨАБНУ-ын Pretoria хотын Loftus Versfeld цэнгэлдэх хүрээлэнд АНУ болон Алжир улсын багуудын хооронд болсон тоглолтын үеэр. AP Photo/Michael Sohn

Германы Oberhausen хотын Sea Life төвийн зөнч наймаалж Paul. Хоёр настай энэ наймаалж Германы багийн оролцсон зургаан тоглолтын үр дүнг зөв тааснаараа дэлхий дахинаа алдаршсан билээ.

Йоханнесбург хотын умард хэсэгт байрлах Dipslut хэмээх ядуусын хорооллын гэрийнхээ ойролцоо бөмбөг өшиглөн тоглож буй гурван настай Африк хүү. AP Photo/Emilio Morenatti

8-р сарын 5-нд Газрын Дундад тэнгист орших Францын зүүн өмнөд хэсгийн Nice хотын дээгүүр татсан солонгоны наагуур нисч байгаа онгоц. AP Photo/Lionel Cironneau

Шанхайн олон улсын үзэсгэлэнд тавигдсан Британийн үзэсгэлэнгийн павилионы зургийг авч буй жуулчин. PHILIPPE LOPEZ/AFP/Getty Images

Германы Duisburg хотноо 7-р сарын 24-нд болсон Love Parade 2010 фестивалийн үеэр нарийн хонгил руу орсон хүмүүсийн “урсгалд” дайрагдаж, 19 хүн амиа алдсан билээ.

Устаж үгүй болох аюулд өртөөд байгаа дэлхийн хамгийн жижигхэн сармагчин болох Pygmy Marmoset-г Чилийн нийслэл Santiago хотын ойролцоох мичний аймгийг аврах, нөхөн сэргээх төвийн хамгаалалтанд 8-р сарын 3-нд авчээ.

5-р сарын 19-нд Тайландын нийслэл Bangkok хотноо засгийн газрыг эсэргүүцэгчдийн дэгдээсэн үймээний үеэр Bangkok-ын худалдааны төвийн өмнө байрлуулсан хөшөө болон Тайландын урагдаж салбарсан далбаа. REUTERS/Adrees Latif

2-р сарын 13-ны өдөр сансрын тойрог замын нислэгийн Cassini аппарат Санчир гаригийн сар Mimas-ын дэргэдүүр 9,500 км-ийн зайтай өнгөрөхдөө авсан зураг. NASA/JPL/SSI

Африк тивд орших Судан улсын Akobo хотын эмнэлэгт орон дээрээ суугаад хүнс тэжээлийн дутагдлаар шаналан уйлж буй хоёр настай хүү. Суданы өмнөд хэсгийн газар нутагт ган гачигийн улмаас үүссэн нөхцөл байдал болон овог аймгуудын мөргөлдөөн газар аваад байгаа юм. Хүмүүнлэгийн байгууллагууд тус улсыг “дэлхийн хамгийн их өлсөж байгаа газар нутаг” хэмээн нэрлэж байгаа ба энэ улсын таваас дээш насны хүүхдүүдийн 46% нь өлсгөлөнд нэрвэгдсэн гэсэн тооцоо гарсан байна.

Бүтэн зуны турш хүчтэй аадар бороо, салхи, мөндөр, хар салхинд нэрвэгдсэн Kansas мужийн баруун өмнөд хэсэгт орших WaKeeney хотын дээгүүр бүрхсэн аадар борооны үүлэн доор талбай руугаа явж байгаа фермер. AP Photo/The Hays Daily News, Steven Hausler

7-р сарын 23-нд Канадын Alberta мужид байрлах Lethbridge Airport-д олон улсын агаарын шоунд бэлтгэж байсан Канадын нисэх хүчний CF-18 Hornet онгоц сүйрсэн ч онгоц газар мөргөхөөс хэдхэн хормын өмнө онгоцны нисгэгч ахмад Brian Bews онгоцноос гарч, шүхрээр бууж амжсан байна. AP Photo/The Canadian Press, Lethbridge Herald, Ian Martens

Европ даяар орсон хүчтэй аадар бороо их хэмжээний үер дагуулсан бөгөөд зурагт Польшийн Vistula голд завьтайгаа зогсоод морио завин дээрээ гаргахаар оролдож байгаа хүмүүс дүрслэгджээ. JANEK SKARZYNSKI/AFP/Getty Images

Камбожийн нийслэл Phnom Penh хотод амьдардаг 36 настай Sokreun Mean гэгч энэ эмэгтэй хүчилд түлэгдэн ийнхүү аймшигтайгаар хувирсан нэгэн бөгөөд түүнийг 8-р сарын 1-нд Cambodian Acid Survivors Charity хэмээх буяны байгууллага ивээлдээ авчээ. Нөхрөөсөө салсан энэ эмэгтэйн нөхрийнх нь эхнэр туйлын хартай нэгэн байсан ба Sokreun-ыг гэрийнхээ гадаа байхад нь их хэмжээний хүчил цацан нүүрийг нь түлснээр бүсгүй хараагүй болсноор барахгүй маш их хэмжээгээр түлэгдсэн байна. Хорин удаа хагалгаанд орсон энэ эмэгтэй дээрх буяны байгууллагын 270 үйлчлүүлэгчийн нэг болжээ. Paula Bronstein/Getty Images

Канадын Торонто хотын төв гудамжинд 6-р сарын 26-нд болсон үймээний үеэр жагсаалд оролцогчдын нэг Tim Hortons-ын цонх руу сандал шидэж байгаа нь. Simon Hayter/Getty Images

7-р сарын 20-нд Хятадын Dalian хотын боомтод асгарсан газрын тосыг цэвэрлэх ажиллагааны үеэр тэнгисийн усыг зузаанаар бүрхсэн газрын тосонд живж байгаа хамтрагчаа аварч гаргахаар тэмцэж байгаа хоёр гал сөнөөгч Хятад залуу. Харамсалтай нь тэдний оролдлого бүтэлгүй болж, хамтран ажиллагч гал сөнөөгч залуу нь живж одсон байна. REUTERS/Jiang He/Greenpeace

6-р сарын 15-нд Швейцарийн Schwarzenburg-аас Wettingen хүртэл явагдсан Tour de Suisse-гийн дөрөвдүгээр шатанд барианы шугамны өмнөхөн онхолдсон Колумбын багийн дугуйчин Mark Cavendish болон бусад дугуйчид. REUTERS/Christian Hartmann

7-р сарын 19-нд Кубын Havana хотын гудамжинд халуун орны хүчтэй аадар бороон дунд бүжиглэж буй хөвгүүн. REUTERS/Desmond Boylan

Оросын төв хэсэгт сүүлийн 130 жилд тохиогоогүй их халуун зун болсноор тус улсын газар нутагт олон тооны хүчтэй түймэр асаж, ихээхэн хэмжээний хохирол учирсан билээ. 8-р сарын 5-нд Рязанск мужийн Голованово тосгоны ойролцоо ассан түймрийг унтраахаар оролдож байгаа нь. NATALIA KOLESNIKOVA/AFP/Getty Images

7-р сард эхэлж, сүүлийн хэдэн сарын турш үргэлжилсэн их үер Пакистаны түүхэнд бичигдсэн хамгийн аймшигтай үер болсон бөгөөд тус улсын газар нутгийн тавны нэг нь усанд автсан юм. 8-р сарын 10-нд Sukkur хотын иргэн Mohammed Nawaz гэгчийг Пакистаны тэнгисийн цэргийнхэн салнаас зүүгдэн хөвж явахад нь олж аварчээ. Paula Bronstein/Getty Images

8-р сарын 7-нд Пакистаны төв хэсэгт орших Kot Addu хэмээх газарт цэргийн нисдэг тэрэгнээс хоол хүнсний зүйл тарааж байгаа нь. Энэ газар нь үерт нэрвэгдэж, тосгоны оршин суугчид хүнс хоолгүй болсон байжээ. AP Photo/Khalid Tanveer

8-р сарын 5-нд Пакистаны Sanawa-д үерт өртөгсдийг нисдэг тэрэг рүү зөөж буй цэрэг. REUTERS/Stringer

8-р сарын 1-нд Унгарын Budapest хотын Hungaroring хэмээх уралдааны тойрогт Formula One Hungarian Grand Prix эхэлсний дараагаар Toro Rosso багийн Испани нисгэгч Jaime Alguersuari-гийн машинаас утаа гарч байна. ATTILA KISBENEDEK/AFP/Getty Images

4-р сарын 7-нд Афганистаны Helmand тосгон дахь тэнгисийн цэргийн баталионы байрны хоргодох байрны үүдэнд суугаа улс төрийн Афган хоригдол. Түүнийг өглөө эрт бөмбөг дэлбэрсэн замын хажуугаас АНУ-ын тэнгисийн цэргүүд хуурамч паспорт, хоёр ширхэг Афган биеийн байцаалтын үнэмлэх, хэдэн ширхэг батерей ороосон хэсэг утас, хуучин винтов буу зэргийг биедээ авч явахад нь баривчилсан юм байна. MAURICIO LIMA/AFP/Getty Images

6-р сарын 26-нд Нью-Йорк хотын Tonawanda дахь оршуулгын газрын гадна Афганистаны Helmand тосгонд болсон байлдааны үеэр амиа алдсан Serwinowski-гийн гэр бүлд далбаа гардуулан өгч байгаа байдал. AP Photo/Robert Kirkham

Афганистаны Kandahar-ын ойролцоогоос 6-р сарын 25-нд эх нутаг руугаа хүргэгдэхээр явж байгаа АНУ-ын армийн түрүүч нар дэлбэрэлтийн үеэр олсон шархандаа шаналан зовохын хамт бие биедээ сэтгэлийн дэм өгч, гар гараа барилцаж байгаа нь. Justin Sullivan/Getty Images

40 дэх удаагаа тэмдэглэгдэж байгаа Glastonbury Festival-ийн үеэр. 6-р сарын 23. Фестивальд анх удаагаа 140.000 хүн оролцжээ. Matt Cardy/Getty Images

5-р сарын 28-нд Hong Kong International Art Fair-т оролцсон Өмнөд Солонгосын уран бүтээлч Do Ho-suh-гийн Floor хэмээх бүтээл дээр зогсож буй зочин. AP Photo/Kin Cheung

5-р сарын 21-нд Мадридын Las Ventas бухын тулааны дэвжээн дээр бухтай тулалдаж байгаад бухны эвэрт хоолойгоо нэвт сүлбүүлсэн Испанийн бухтай тулалдагч Julio Aparicio хагалгаанд орж, ноцтой аюулын ард гарсан юм. AP Photo/Domingo Botan

5-р сарын 14-нд Афганистаны Kabul хотын баруун хаяанд байх 80-аад оны сүүлээр дүнз модны үйлдвэрлэл хийгдэж байсан байгууламжийн эвдэрч сүйрсэн балгасан дунд крикет тоглохоор бэлтгэж байгаа Афган хүү. MAURICIO LIMA/AFP/Getty Images

Guatemala хотод халуун орны Agatha шуурганы хүчтэй аадар борооноос үүссэн 30 орчим метрийн өргөнтэй, 60 орчим метрийн гүнтэй аймшигтай том нүх.

Өмнөд Африкын Pretoria хотын гадна үүссэн Phomolong хэмээх албан бус сууринд үүссэн үймээний үеэр буу барьсан цагдаагаас хаалгаар бамбай хийн нуугдаж буй босогч. 3-р сарын 23-нд тус сууринд босогчид үймээн дэгдээн, дэлгүүр тонон дээрэмдсэн бөгөөд үймээн дэгдээгчдийг тараахаар цагдаа нар үрлэн сум ашигласан байна. Reuters/Stringer

8-р сарын 1-нд төв Аляскын Denali National Park-ын үүдний орчимд ачааны онгоц осолджээ. Ослын улмаас онгоцонд байсан хоёр хүн амь үрэгдсэн юм. AP Photo/William Rice/Fairbanks Daily News Miner

6-р сарын 21-нд Иракын Baghdad хотод болсон оршуулгын ажлын үеэр даавуунд ороосон дөрвөн настай зээгийнхээ амьгүй биеийг тэврэн үнсэж байгаа эмэгтэй. Baghdad-ын хөл хөдөлгөөн ихтэй худалдааны гудамжинд амиа золиослогч бөмбөг дэлбэлэхэд энэ бөмбөгдөлтөнд дээрх эмэгтэйн тэвэрч буй зээгээс нь гадна аав, ээж, эгч нь амиа алдсан байна.

Калифорнийн Half Moon Bay хотод 2-р сарын 13-нд болсон Mavericks-ийн давалгаан дээр гулгах тэмцээний үеэр аварга том давалгаанд өртөн хяналтаа алдсан Ion Banner. AP Photo/Ben Margot

4-р сарын 25-нд Shanghai World Expo-гийн Хятадын үзэсгэлэнгийн павилионы өмнө зогсож байгаа бяцхан охин. REUTERS/Aly Song

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. temuujin751

    2010/12/17 at 21:26

    nice

  2. jerry-man

    2010/12/17 at 21:40

    [size=xx-large]ed nar dajgui yum bn omnoh n shal balai[/size]

  3. bathishi_g

    2010/12/17 at 23:13

    Zarim ni aimshigtai uil yvdal, osol avaar bnashdee
    Yu ni balai bgan
    Mongold iiimerhuu yum bolbol chi yahuu

  4. gorgeous375

    2010/12/18 at 01:22

    [size=xx-large]yaanaa ter hvchil asguulsan emegtei yasan uruwdultei yum be….
    bas ter zeegee vnsej bgaa emeee :(([/size]

  5. Donjman

    2010/12/18 at 01:50

    aimar yumaa

  6. sekv

    2010/12/18 at 02:25

    [color=008000][size=xx-large]ene ni goy yum bn[/size][/color]

  7. gamez

    2010/12/18 at 07:21

    zarim ni uneheer goe yumaa

  8. turuu_designer

    2010/12/18 at 09:31

    bayarlalaa goy zurguud uzchlee

  9. Duinkher

    2010/12/18 at 11:01

    Ёстой янзын мэдээ бнадаа админаа, keep up the awesum work dude

  10. BupyC

    2010/12/18 at 11:44

    [size=xx-large][color=008040][marql]Ter China 2 gal untraagch bol uhej bsan ni deer blguide negch gesen hyatad uhej bhad Buruu bhgui bizde All???[/marql][/color][/size] :-)

  11. exo

    2010/12/18 at 12:16

    Aimar aimar yum ih bhinmoo!

  12. sanji

    2010/12/18 at 14:42

    nice2

  13. Elmo

    2010/12/18 at 15:48

    goe zuragnuud !!!

  14. AngelAsokoo

    2010/12/18 at 16:59

    isto goy mede bna

  15. M_O_N_G_O_L

    2010/12/18 at 19:29

    [size=xx-large]bas l aimaar agshinuud bna shu, togloom bish…[/size] ;-)

  16. labyrinth

    2010/12/18 at 20:52

    Uneheer goy zuragnuud yumaa. Zarim ni uneheer aimar yum. ;-)

  17. erxem_0505

    2010/12/18 at 20:57

    sonin sonirxoltoi zuraguud bn aa bn!!!

  18. jerry04

    2010/12/20 at 17:07

    buhand morguuldeg n eemer yumaa. everniih n uzuurt ter hunii hel n bnuudaa

    [ Зассан: jerry04 , өдөр 2010/12/20 17:08 ]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *