Нөхөр нь эхнэрээ замын хажууд орхиж явсан тул 20 км замыг харанхуй шөнөөр алхаж туулжээ

0

Тайландын 55 настай эр эхнэртэйгээ шинэ жилийн амралтаар хамаатан садан дээрээ очихоор явж байх замдаа “морь харахаар” түр зогсож л дээ. Ширэнгэн ойн хаа нэгтээ. Эхнэр нь машинаас гарахыг нэг их завдсангүй үлдсэнээ хэсэг хугацааны дараа нөхрөө хүлээж ядах хооронд шатахуун түгээх станцын ариун цэврийн өрөө орж байхаар гээд машинаасаа гарчээ. Нөхөр ч машиндаа орж сууж, орь ганцаар үлдсэнээ ч анзаарсангүй… Эсвэл яг үнэндээ анзаарсан ч байж магадгүй л юм.

Бунтом Чаймун эхнэр Амнуайг машинаас гарч байгааг огт сонсоогүй, үнэхээр анзаараагүй гэдгээ батлан хэлээд байгаа юм. Үүнээс өмнө тэд багахан маргалдаад авчээ: эхнэр нь тун дөхөж байгаа шатахуун түгээх станц дээр зогсохыг хүсэж л дээ. Тэнд л боловсон бие засах газарт орох санаатай. Нөхөр харин тэр болтол тэвчихийг хүссэнгүй. Нөхөр “ажлаа амжуулчхаад” машиндаа орж ирээд л шууд урагшаа хөдөлсөн … яваад л байж … яваад л байж… Нөхөр эргэлзэх юмгүй тангарагласаар л: эхнэрийгээ арын суудал дээр унтаж байгаа гэж бодож байсан гэнэ.

Сонгодог алдаа.

outkick.com

Таагүй ч гэлээ, аюултай биш юм даа. Амнуайгийн хувьд нөхөр нь түүнийг зүгээр ч нэг “санамсаргүй” байдлаар зам дээр орхиогүй гэж үзэж байна. Шөнө дунд орхиод явсан байгаа юм шүү дээ. Нөхөртөө хаягдсан тэр газраас дараагийн хот хүртэл 20 км, харанхуй шөнөөр ширэнгэн ойн дундуур. Шөнийн зугаалга хийхэд тийм ч тааламжтай газар биш.

Амнуай хотод ирээд шууд цaгдаагийн хэлтэст очиж нөхөртэйгөө холбоо барихыг хичээжээ. Тэр гар утсаа арын суудал дээр тавьсан байсан цүнхэндээ хийгээд орхисон нь мэдээж. Тэгээд бас нөхрийнхөө утасны дугаарыг цээжээр мэдэхгүй байсан болохоор цaгдаа нар нөхрийг эсвэл тэдний хамаатнуудыг олж тогтооход багагүй цаг зарцуулахад хүрчээ. Бунтом руу арайхийж залгахад тэрээр очих ёстой газартаа бараг хүрсэн байв. Энэ хугацаанд 160 км зам туулж амжжээ.

За, одоо яалтай билээ дээ. Хүнд янз бүрийн л зүйл тохиолддог доо.

outkick.com

Бүх зүйл сайхан төгсгөлтэй. Эхнэрээ зориуд зам дээр орхисон нөхрийн тухай түүх биш юм. Бунтом жолооны хүрдээ эргүүлээд эхнэрээ очиж авсан. Амнуайгийн хэлснээр тэр нөхөртөө гомдоогүй, харанхуй шөнө зам дээр орхиж явсныг нь өршөөжээ.

Ингээд тэд цугтаа урт удаан амар сайхандаа жаргажээ (бидний төсөөллөөр л дөө).

Уншигч танд ийм үйл явдал тохиолдсон бол та яаж хүлээж авах байсан бэ?

4
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *