Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж

4
2
72,412

Сэтгэл хөдлөлийн  чадамж (EQ) – хүн өөрийн болон өрөөл бусдын сэтгэл санааг ойлгох, хянах чадамжийг ойлгоно. Сүүлийн жилүүдэд EQ-ийг амжилтад хүрэх гол шалгуур гэж үзэх болжээ, нэг ёсондоо IQ-ийн чадамжаас дээгүүр авч үзэх болсон байна.  Ухаантай хүнээс илүү зүрх сэтгэлтэй хүнийг илүүд үзэх болжээ.

Тони Роббинсоны судалгааны үр дүнд хүний EQ тодорхойлох хэд хэдэн шинж тэмдгийг гаргаж авсныг та бүхэнд танилцуулж байна.

Та юу мэдэрч байгаагаа хэлэхэд бэлэн байдаг

Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж 2

Та өөрийнхөө юу мэдэрч байгааг үгээр зөв илэрхийлж чадаж байна гэдэг нь та өөрийнхөө мэдэрч байгаа сэтгэл санааны шалтгааныг мэдэж байгаа, мөн өөрийгөө өөдрөг сэтгэл санаатай байлгахад юу хийх ёстойгоо ч мэдэж байгаа хэрэг ажээ.

Та хүмүүсийг ойлгох хүсэлтэй байдаг

Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж 3

Өөрийн эргэн тойрон байгаа хүмүүсийн талаар ихийг мэдэхийг хүсэж байгаа хүн EQ-ийн өндөр чадамжтайг илтгэж байгаа ажээ. Ийм хүмүүс эргэн тойрныхондоо илүү их анхаарал халамж хандуулдаг байна.

Та аливаа өөрчлөлтийг дуртайяа хүлээж авдаг

Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж 4

Аливаа өөрчлөлтийг хүлээн авч хурдан дасан зохицдог хүмүүс EQ өндөртэй ажээ. Хэрвээ та ирээдүйн өөрчлөлтийг төлөвлөж үүндээ бэлдэж байгаа бол бүр ч дээгүүр орох магадлалтай гэнэ.

Та өөрийнхөө хүчтэй болон сул талыг мэддэг

Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж 5

Та өөрийнхөө хүчтэй болон сул талыг мэдэж амжилтад хүрэх хүчин зүйлсийг ойлгосон бол та өөрийгөө үнэлээрэй. Ийм хүмүүс өөрийн хүчтэй талыг ил гаргаж, сул талаа даван туулах чадвартай байдаг ажээ.

Та бусдыг ойлгодог

Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж 6

Бусдыг ойлгож тэдний сэтгэл санааг нь мэдрэх мэдрэмжтэй бол та EQ өндөртэй гэсэн үг. Хэрвээ, хүмүүсийг хараад нээлттэй ном мэт мэддэг бол бүр ярих ч зүйл алга.

Таныг гомдооход амаргүй, бусдад муу юм санадаггүй

Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж 7

Та сөрөг үйл явдлыг эерэгээр хүлээж авахыг хүсэх бөгөөд бусдад гомдоод байдаггүй. Өөрийг тань эвгүй байдалд оруулсан үйл явдлыг тоглоом шоглоом болгон өнгөрөөж чадаж байвал та EQ-ээрээ дээгүүр орох нэгэн.

Та биеэ барьж чаддаг

Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж 8

Шаардлагагүй гэж үзэн амаа хамхиж, эсвэл бодлогогүй үйлдэл хийхээс зайлсхийдэг нэгэн бол та хэнээс ч дутахааргүй EQ-тэй гэж ойлгоорой.  “Би хийж чадах болов уу даа” эсвэл “Би нэг л итгэлгүй байна” гэсэн өгүүлбэр таны амнаас тэр болгон гарахгүй ч гэсэн хэрэгтэй үед та “Үгүй” гэж хэлж чаддаг нэгэн ажээ.

Та хийх алдаанаасаа айдаггүй бөгөөд толгойдоо элдэв муу бодол тээдэггүй

Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж 9

Та өөрийнхөө азгүйдэлтэй орооцолдоод байдаггүй, бүтэлгүйтсэн бол дараагийн арга хэмжээг авахаар урагш алхана. Өөрийнхөө гаргасан алдааг дараагийн амжилтын үндэс гэж үзэх бөгөөд алдаа дээрээ суралцах ажээ.

Бусдад амархан өгч чадах бөгөөд хариу хүлээдэггүй

Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж 10

EQ өндөртэй хүмүүс нөхөрлөлийг чухалчлах бөгөөд нөхөрлөлөө хадгалж үлдэхийн тулд юуг ч хийхэд бэлэн байдаг. Тиймээс  ямар ч шалтгаангүйгээр бэлэг өгч үүндээ хариу ч хүлээхгүй байж чадна.

Сөрөг хүмүүсээс зайгаа барина

Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж 11

Сэтгэл санаа нь тогтворгүй хүмүүстэй хэрхэн харилцахаа мэддэг хүмүүс EQ өндөртэйд тооцно. Тэдгээр хүмүүстэй харьцахдаа таны сэтгэл санаа адилхан тогтворгүй болохыг та хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хэцүү байдалд орсон хүмүүст та туслахыг л хичээнэ.

Та төгс болох гэж зүтгэдэггүй

Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж 12

Та өөрийгөө байнга хөгжүүлж байдаг, гэхдээ төгс төгөлдөр болох зорилгоор бус. Төлөвлөгөө ёсоор ажил төрөл тань болохгүй бол та шууд бууж өгөхгүй, өөрийгөө зорьсондоо хүрч чадах нэгэн гэж бодож явдаг бол EQ өндөртэй гэж үзнэ.

Өөрт байгаадаа сэтгэл хангалуун нэгэн

Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж 13

Та өөрт байгаадаа байнга талархаж явдаг нэгэн бол сэтгэл санааны хувьд тогтвортой, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй нэгэн байх ажээ.

Та амарж чаддаг

Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж 14

Хэрвээ ажлыг 24/7-оор төсөөлдөг бол та том андуурч байна. Ажлын ийм горим таныг удахгүй стресст оруулж галзууруулна. Амралтаа та хэзээ ч хойш бүү тавиарай.

Та кофе бага ууж, хангалттай унтдаг

Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж 15

Та кофе хэтрүүлэн уух, эсвэл дутуу нойртой явах нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөхийг мэддэг нэгэн бол EQ өндөртэй байх магадлал өндөр. Эрүүл биед саруул ухаан  оршино гэдэг үгийг санаж яваарай.  

Өөрийнхөө сэтгэл санааг бусдаар бусниулахыг хүлээн зөвшөөрөхгүй

Таны EQ өндөртэйг илэрхийлэх 15 шинж 16

Та аз жаргалынхаа эзэн нь  тул өрөөл бусдыг өөрийнхөө амьдралын орон зайд нэвтэрч орохыг хүлээн зөвшөөрөхгүй. Та өөрийнхөө сэтгэл санааг үнэлж чаддаг, гэхдээ бусдын санаа бодлыг харгалзан үздэг нэгэн бол та илүү их амжилтад хүрч чадах ажээ.

46
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. АХАМДЫН БАЯР:

    2016/10/04 at 16:55

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

  2. haha

    2016/10/04 at 23:42

    EQ Өндөртэй хүн тэгвэл монголд маш ховор

  3. erdee

    2016/10/05 at 15:16

    bi bna.. bi tugs yum bna

  4. Зочин

    2019/05/31 at 00:55

    Энэ 15 шинжийн 1 нь ч надад алга даа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.