Таныг супермаркетуудын хэрэглэдэг маркетингийн заль мэхэнд автахаас сэргийлэх 10 зөвлөгөө

0

Дэлгүүр хэсч, худалдааны төвүүдээр орно гэдэг хэн нэгний хувьд уйтгартай ажил мэт боловч өөр нэгний хувьд сэтгэл ханамж болж байдаг билээ. Тэгвэл хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг тасралтгүй хангахын тулд супермаркетууд маркетингийн олон төрлийн аргуудыг хэрэглэж байдаг ажээ. Манай сайт уншигч танд сонголтоо зөв хийхэд зориулж дэлгүүрүүдийн тогтмол ашигладаг 10 аргыг танилцуулж байна.

1. Хамгийн арын эгнээний бүтээгдэхүүнийг сонгох

© Depositphotos.com

Дэлгүүрүүдийн хэрэглэдэг хамгийн энгийн дүрэм бол хугацаа нь дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүнийг хамгийн эхний эгнээнд байрлуулж, хугацаа нь дуусах болоогүй шинэ бүтээгдэхүүнийг хүний нүднээс далд байрлалд эсвэл хамгийн арын эгнээнд байрлуулж тавьдаг. Ингэснээр дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүнээ хадгалах хугацаа нь дуусахаас өмнө зарах боломж нөхцөл бүрддэг ажээ. Иймээс дэлгүүрээс бараа сонгохдоо тавиур дээрх хамгийн арын эгнээний бүтээгдэхүүнийг сонгон худалдаж авч байхыг зөвлөж байна.

 

2. Дэлгүүр нээх болон хаах үеэр бараа бүтээгдэхүүн солигдож шинэчлэгддэг

© Depositphotos.com © Depositphotos.com

Шинэ жимс болон хүнсний ногоо худалдан авахыг хүсвэл та бараа бүтээгдэхүүний хүргэлт хийгддэг өглөө эсвэл оройн цагаар дэлгүүр ороход л хангалттай.

 

3. Сагсны оронд түрдэг тэрэг хэрэглэх

© Depositphotos.com © Depositphotos.com © Depositphotos.com © Depositphotos.com

Дэлгүүрүүдэд жижиг хэмжээтэй сагс хэрэглэж бараа бүтээгдэхүүнээ худалдан авах нь мөнгө бага зарцуулах, санхүүгээ хянах боломжийг бүрдүүлдэг боловч нөгөөтэйгүүр хямд, чанаргүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авах нөхцлийг бүрдүүлж байдаг ажээ. Түүнчлэн судалгаагаар гартаа жижиг хэмжээний сагс барьж яваа хүн чихэр, жигнэмэг зэрэг хэрэгцээтэй бус зүйлсийг авах магадлал нэмэгдэж байдаг нь ажиглагдсан байдаг.

 

4. Хөлдүү болон хөргөгчинд байгаа бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх

© Depositphotos.com © Depositphotos.com

Хөлдөөж хадгалсан бүтээгдэхүүнээс илүү шинээрээ байгаа мэт зөөлөн бүтээгдэхүүн сонгон хэрэглэх нь илүү эрүүл аюулгүй гэдэг ойлголт хүмүүсийн дунд бий. Гэвч бид тэрхүү бүтээгдэхүүнүүд хаанаас, ямар хугацаанд, ямар шат дамжлагыг дамжиж дэлгүүрийн лангуун дээр ирж байгааг төдийлөн мэддэггүй. Харин хөлдөөсөн жимс тэргүүтэй бүтээгдэхүүний хувьд хөлдөөж хадгалснаар өөрт буй шим тэжээлээ алдахгүй барьж байх үндсэн шалтгаан болдог аж. Иймээс хөлдөөсөн жимс жимсгэнийг худалдан авахдаа амт оруулагч, хадгалагч бодис нэмсэн эсэх мэдээллийг авч байх нь зүйтэй.

 

5. Савлагааны нүүр дээрх баримтууд тэр бүр үнэ байдаггүй

© DenisMArt/ Depositphotos.com

Аливаа бүтээгдэхүүний савлагааны нүүрэн дээр буй мэдээлэл нь тус бүтээгдэхүүнд агуулагдаж буй хамгийн их хэмжээ эзэлсэн орц найрлагыг л дурдсан байдаг. Иймээс аливаа бүтээгдэхүүнийг худалдан авахдаа савлагааны арын хэсэгт байгаа орц найрлагын шошгыг шалгаж байхыг зөвлөж байна.

 

6. Захын лангуун дээрх бүтээгдэхүүнийг илүүтэйгээр сонгон хэрэглэх

© Depositphotos.com

Маш олон үйлчлүүлэгчтэй байгаа худалдааны газруудад үйлчлүүлэгчид голын эгнээний хүн багатай хэсэг рүү очиж үйлчлүүлэх хандлага их байдаг. Гэвч голын эгнээний тэдгээр тавиуруудад химийн бодис ихтэй, хөргөгчинд хийж хадгалах шаардлагагүй бүтээгдэхүүнийг тавьдаг ажээ. Тиймээс хэрэв та эрүүл чанартай бүтээгдэхүүн худалдан авахыг хүсвэл дэлгүүрүүдийн захын лангуун дээрх барааг сонгож авч байхыг зөвлөж байна.

 

7. Бэлэн мөнгөөр тооцоо хийх

© Depositphotos.com © Depositphotos.com

“Journal of Consumer Research” сэтгүүлд хэвлэгдсэн 6 сарын хугацаанд хүнсний хэрэгцээ нь өөр хоорондоо адилгүй гэр бүлүүдийн худалдан авалтад хийсэн нэгэн судалгаагаар бэлэн мөнгөөр тооцоо хийдэг хүмүүс банкны картаар тооцоо хийдэг хүмүүсээс илүү бага мөнгөөр, илүү эрүүл хүнс худалдаж авдаг нь ажиглагдсан байдаг.

 

8. Цэвэрхэн байна гэдэг нь шинэ гэсэн үг биш

© Depositphotos.com © Depositphotos.com

Харах төдийд л хараа булааж, худалдан авах хүсэл төрүүлсэн бараа бүтээгдэхүүнүүд магадгүй маркетингийн нэгэн заль байх эрсдэлтэй байдаг тул болгоомжтой хандах хэрэгтэй. Тухайлбал, байгаль дээр ургасан органик жимс жимсгэнэ төгс биш хэлбэртэй боловч бусдаасаа илүү амттай, чанартай, эрүүл байдаг билээ. Иймээс бусдаасаа илүү анхаарал татах газар зориудаар байрлуулсан бүтээгдэхүүнээс татгалзаж байх нь зүйтэй.

 

9. Доогуур байрлуулсан бүтээгдэхүүнийг худалдан авах

© 1000Words / Depositphotos.com

Худалдааны маркетингийн хамгийн энгийн дүрэм бол хамгийн хурдан зарах хэрэгтэй бүтээгдэхүүнийг худалдан авагчийн нүдэнд хамгийн ойр тусах, харааны өндөрт байрлуулах явдал юм. Иймээс ч дэлгүүрүүд хүний нүдэнд амархан өртөх, харааны түвшинд байрлах тавиурууд дээр бусдаасаа илүү үнэтэй бүтээгдэхүүнийг тавьсан байдаг билээ. Мэдээж хямд бүхэн муу гэсэн үг биш учраас худалдан авагч та доод эгнээнд буй бүтээгдэхүүнүүдэд анхаарал хандуулж байгаарай.

 

10. Вакум савлагаатай загасны мах худалдан авч байх

© Depositphotos.com © luckyuran / Depositphotos.com

Мэргэжилтнүүд далайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг худалдан авахдаа зөвхөн вакумжуулсан савлагаатайг авч байхыг зөвлөдөг. Учир нь тэдгээр бүтээгдэхүүнүүд энгийн савлагаанд байх үедээ орчны бохирдолд амархан өртдөг аж.

Та худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ юунд нь хамгаас илүү анхаарал хандуулдаг вэ?

5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *