Ханиад хүрсэн үед хамрын битүүг арилгахад туслах байгалийн гаралтай 8 арга

0

Ханиад хүрсэн үед хамар битүүрэх нь хамгаас ярвигтай асуудлуудын нэг болдог билээ. Манай сайт уншигч танд хамар битүүрлийг эмийн бус аргаар арилгах 8 аргыг толилуулж байна.

1. Хажуулдаж унтах

Хамар битүүрсэн үед хажуулдаж болон давхар дэртэй унтаж шөнийн турш чөлөөтэй амьсгалах нөхцлийг бүрдүүлэх бүрэн боломжтой. Харин дээшээ харж унтах үед хамар улам битүүрч, амьсгалахад төвөгтэй байдлыг үүсгэдэг аж.

 

2. Халуун шөл, цай ууж хөлрөх

© Shutterstock.com

Халуун зүйл их уух нь ханиадыг эдгээхэд шууд нөлөө үзүүлэхгүй боловч хамар битүүрэх зэрэг шинж тэмдгүүдийг дарахад тустай байдаг нь судалгаагаар батлагдсан байдаг ажээ. Ханиадаас үүдэлтэй хамар битүүрлийг арилгахад ногоон цай, тахианы шөл, нимбэг болон зөгийн балтай буцалсан ус зэргийг ууж хэрэглэх нь нэн тустай.

 

3. Хамрын хөндий орчимд бүлээн жин тавих

© Depositphotos.com

Хамрын хөндийг чөлөөлж, цэвэрлэх бас нэгэн энгийн арга бол бүлээн жин тавих явдал байдаг аж. Ингэхдээ та бүлээн усаар алчуураа норгоод хамарны дээр, духны доод хэсэг буюу хамрын хөндийн хэсэгт жин тавина. Түүнчлэн бүлээн жинг хэт удаан тавьж, арьсаа түлэх, үрэвсэл үүсгэхээс сэргийлэх хэрэгтэй.

 

4. Хамар зайлагч хэрэглэх

© Shutterstock.com

Хамар зайлагч хэрэглэхэд тийм ч таатай биш боловч хамрын хөндийг маш сайн чөлөөлж, чөлөөтэй амьсгал авахад тань бүрэн тусалж чадна гэдэгт итгэлтэй байх боломжтой. Хамар зайлагчийг хэрэглэхдээ цэвэршүүлсэн эсвэл нэрмэл ус хэрэглэхийг зөвлөж байна.

 

5. Агаар чийгшүүлэгч хэрэглэх

© Shutterstock.com

Хүйтэн, хуурай агаар битүүрсэн хамрыг амьсгалахад улам бүр хүндрэлтэй болгож байдаг ажээ. Иймээс агаар чийгшүүлэгчийг өдөр, орой хүссэн цагтаа ажиллуулж чийглэг орчныг бүрдүүлэх боломжтой. Агаар чийгшүүлэгчийг оройн цагаар, ялангуяа унтахдаа ажиллуулснаар илүү тухтай, чөлөөтэй амьсгалж амрах орчин бүрдэх давуу талтай.

 

6. Сармисны уураар утах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Сармис нь нян, бактерийн эсрэг маш үр дүнтэй нөлөө үзүүлдэг тул ханиад хүрсэн үед хэрэглэхэд нэн тохиромжтой байдаг. Сармисыг идэж хэрэглэж болохоос гадна аманд эвгүй үнэр шингэхээс зайлсхийхийг хүсвэл буцалж буй сармистай усны ууранд утахад л хангалттай.

 

7. Халуун ногоотой хүнс хэрэглэх

© Depositphotos.com, © Depositphotos.com

Халуун ногоотой хоол идэх үед бие халууцаж, шингэн нус гоождог гэдгийг та мэдэх биз ээ. Тэгвэл ханиадтай үед цагаан гаа, саримс, турмерик зэрэг халуун чанартай бүтээгдэхүүн хэрэглэж хамар битүүрлээс ангижрах боломжтой байдаг аж.

 

8. Эфирийн тос хэрэглэх

© Depositphotos.com, © Shutterstock.com

Сэрүүн гаа болон эвкалипт нь гааны агууламж өндөр байлаг тул хамар битүүрсэн үед хэрэглэхэд тохиромжтой байдаг ажээ. Сэрүүн гаа нь арьсанд түрхэх үед арьсыг түлэх магадлалтай байдаг тул наргил модны тос зэрэг зөөлрүүлэгч тостой хольж хэрэглэх нь зүйтэй.

Мөн эвкалиптийн тосыг цаасанд шингээж, дэргэдээ тавьж унтвал шөнийн турш чөлөөтэй амьсгалж унтах боломжийг бүрдүүлдэг байна. Мөн буцалж буй усанд цөөн дусал эфирийн тосоо дусааж уураар нь утах боломжтой.

Таны хувьд хамар битүүрлийн эсрэг ямар арга хэмжээ авдаг вэ?

4
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *