Өөрийнхөө бодож олсон луувантай шөлний жороор мянга мянган нялх хүүхдүүдийн амь насыг аварсан даруухан эмчийн гайхалтай түүх

2

Орчин цагт Ernst Moro гэх нэрийг сонссон хүмүүс хэн гэдгийг нь төдийлөн сайн мэдэхгүй болов уу – дэлхий даяар ч өргөн тархаагүй. Бид энэ нэрийг номон дээрээс уншиж байгаагүй, кинон дээрээс ч харж байгаагүй. Гэхдээ эмч нар энэхүү Австрийн хүүхдийн эмчийг гайхалтай мэргэжилтэн, мянга мянган нярай балчир хүүхдүүдийн амь насыг аварсан гэдгээр нь маш сайн мэднэ. Одоо ч гэсэн түүний эрүүл мэндийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь энэ салбарт хэрэглэсээр байгаа ажээ.

Та Ernst Moro-гийн дэлхийн хүүхдүүдийн төлөө хийсэн гайхалтай үйлийг сонсоод, түүгээр өөрийн эрхгүй бахархах болно. Бид та бүхэнд түүний талаарх мэдээллийг хүргэе.

Тэрээр Словени улсын Льюблянад төрсөн бөгөөд тухайн үед буюу 1874 онд энэ газар Австри-Унгарын эзэнт гүрний мэдэлд байдаг байв. Тэр Австрийн Граз гэх газарт Их сургууль төгсөж, хожим нь Германы Хайделбергийн Их сургууль дахь хүүхдийн эмч, профессор болжээ. Тэдгээр өдрүүдэд Европт хүүхдийн эмч нар бие даан илүү боловсронгуй эм гаргаж авах тал дээр ажиллаж байсан бөгөөд учир нь нярайн эндэгдлийн түвшин өндөр буюу 25% байжээ. Энэ бол тэр үед мянга мянган нярай хүүхдүүд туулгах өвчнөөс болж, хорвоог орхиж байсан шалтгаануудын нэг юм. Доктор Moro тэдгээр хүүхдүүдийг аврах аргыг хичээнгүйлэн эрэлхийлж, үр дүнд нь гайхалтай бэлдмэлийг бүтээж чадсан байна.

© Wikimedia Commons

Тэрээр хүүхдүүдэд өөрийн бодож олсон жороор луувангийн шөл хийж өгөхийг санал болгожээ. Түүний жорд ердөө 3-хан орц ордог:

  • 500 гр лууван
  • Ус
  • Давс

Шөлийг хийхийн тулд та лууванг сайтар угааж, цэвэрлээд усанд хийж, зөөлөрч болтол нь буцалгах ёстой. Лууванг шүүж авч, дээр нь ус нэмж хийнэ (нийт шингэний хэмжээ 1 литрээс хэтрэхгүй байх ёстой). Дээр нь чимх давс хийгээд л болох нь тэр.

Энэ энгийн шөл нярайнуудын туулгалтыг зогсоож, биеийг нь тэнхрүүлээд зогсохгүй, мянга мянган хүүхдийн амь насыг аварсан байна. Хожим нь судалгаагаар луувангийн найрлаганд олигосахарид гэх бодис байдаг болохыг олж илрүүлсэн бөгөөд энэ нь гэдэсний хананд бактери наалдаж тогтохоос сэргийлэх, туулгалтыг зогсоох үйлчилгээтэй байдаг ажээ. Уг бэлдмэлийг цаг хугацааны явцад антибиотик болон туулгалтын эсрэг эм болгож, илүү боловсронгуй болгожээ. Тэртээх он жилүүдэд энэ бэлдмэлийн ачаар нярайн эндэгдлийн тоо огцом буурч байв.

© Shutterstock

Амьдрал аврагч луувангийн шөлнөөс гадна, Ernst Moro-гийн орчин цагийн хүүхдийн эмнэлзүйд оруулсан бусад үнэтэй хувь нэмрүүдийг дурдъя.

  • Тэр “рефлексийг хүлээж авах” эсвэл “Моро рефлекс” гэж нэрлэж болно – нээж илрүүлсэн бөгөөд нярайн тархи, нурууны эмгэгийг олж тогтооход тусалдаг.
  • Тэр эхний 3 сарын онолыг нэгтгэж, жирэмсний энэ үеийн онцлог шинжүүдийг тодорхойлсон.
  • Тэр сүрьеэ өвчнийг оношлох арьсны энгийн сорилыг нээсэн бөгөөд үүнийг 1960-аад он хүртэл ашиглаж байв.
  • Тэр эхийн сүүгээр бойжиж буй хүүхэд савтай сүүгээр бойжиж байгаа хүүхэдтэй харьцуулахад бактеритэй илүү сайн тэмцэх чадвартай болохыг олж тогтоосон.

Доктор Moro 1936 онд Хайделбергийн Их сургуулиас тэтгэвэртээ гарч, 1948 оныг хүртэл хувийн хүүхдийн эмчээр ажиллажээ.

© ullstein bild Dtl. / Getty Images

Та энэ эрхмийн талаар эсвэл түүний алдартай луувангийн шөлний тухай урьд өмнө сонсож байсан уу? Та эрүүл мэндэд ач тустай, гайхалтай үр дүнтэй өөр энгийн бүтээгдэхүүнийг мэдэх үү?

14
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsengel Tsengel

    Tsengel Tsengel

    2020/01/20 at 18:32

    Nyamaa Nyama

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *