Экс тэргүүн хатагтай Мишель Обама 56 нас хүрлээ! Нөхөр нь түүний төрсөн өдөрт зориулан хайр хүргэм фото зургуудыг постолжээ

0

Та энэ гайхалтай хосуудыг хараад, Мишель болон Барак Обама нарыг хувь тавилангаар холбогдсон болохыг ойлгох болно. Тэд нэгнээ гэх хайр сэтгэлээ бусдаас нуудаггүй. Олон нийтийн газар тэврэлдэж, бие биенээ үнсэж, бусдад халуун дулаан мессежийг илгээдэг – энэ нь хүмүүст хайр гэдэг ийм л байдаг байх даа гэж бодоход хүргэдэг биз ээ. Саяхан экс тэргүүн хатагтай 56 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Жил бүр түүний нөхөр Барак сошиал медиагаараа дамжуулан эхнэртээ мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай. Энэ жилийн мэндчилгээ нь урьд өмнөх жилүүдийнхээс илүү хайр мэдрэгдсэн байсан бөгөөд тэрээр эхнэртэйгээ хамт студид авахуулсан зургуудаа постолжээ. Түүний постолсон зургууд 2 сая хүнд таалагдаж, 300,000 гаруй хүн бусадтай хуваалцсан байна.

Барак Обама өөрийн Твиттер хуудсандаа, “Бүхий л цаг үед, чи минь миний гялбах од байх болно, Мишель Обама! Төрсөн өдрийн мэнд хүргэе, хонгор минь!” гэж жиргэж, дараах зургуудыг постолжээ.

Barack Obama / Twitter

 

Barack Obama / Twitter

 

Barack Obama / Twitter

 

Barack Obama / Twitter

Хэдхэн сарын өмнө хосууд гэрлэлтийнхээ 27 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Тухайн үедээ хосууд сошиал медиагаар дамжуулан дэлхий нийтэд хайр мэдрүүлсэн гайхалтай мессежийг хүргэж байв.

Барак Обама өөрийн Твиттер хуудсандаа ийн жиргэжээ: “Beatles хамтлагийн хэлсэнчлэн, бүхий л цаг үед үнэхээр сайхан байна. Баярлалаа хонгор минь, гайхалтай 27 жилийг зориулсанд!”

Barack Obama / Twitter

Харин Мишель Обама хариуд нь ингэж жиргэж байв: “27 жилийн өмнө энэ залуу надад адал явдлаар дүүрэн амьдралыг амлаж байлаа. Би түүнийг амлалтаа биелүүлсэн гэж хэлнэ. Бидний дараагийн адал явдал айлчлан иржээ – эдгээр жилүүдэд хамт байсан цаг хугацаа ид шидийн гэмээр өнгөрлөө. Ойн баярын мэнд хүргэе, Барак.”

Michelle Obama / Twitter

Одоогоос дахиад хэдэн арваны дараа ч гэсэн тэдний хайр бүр илүү ундарч, тэнгэрт түгэх одод шиг гялалзана гэдэг итгэлтэй байна!

9
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ganchangaa Tulgaa

    Ganchangaa Tulgaa

    2020/01/21 at 21:48

  2. #SAVEZAYA

  3. Narnii Tuya

    Narnii Tuya

    2020/01/22 at 10:38

    сайн нөхөр насны жаргал

  4. Batzorig Mahbal

    Batzorig Mahbal

    2020/01/22 at 15:36

    нэг ѳвгѳн нэг эмгэнээ л үнсэж байна , энэ юу нь тийм хайр хүргэм байгаад байгаан , ийм юмнууд зѳндѳѳ л байгаа ш дээ , хэхэхэ , арай дэндүү туйлшрах юм аа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *