
- Инстаграм сүлжээнд @rhmadii__ нэртэй нэгэн хэрэглэгч Индонезийн нэгэн гудамжинд маскот хийдэг Рехан хэмээх 9 настайг хүүгийн зургийг олон нийтэд хуваалцжээ.
- Хүү ажиллаж олсон мөнгөө гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулдаг аж.
- Рехан хүү гудамжинд хажуугаар нь өнгөрч буй үйлчлүүлэгчдийг хөгжөөх ажил хийдэг байна.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал улс орнуудын эдийн засгийн туйлдуулж буй энэ цаг үед олон жижиг аж ахуй нэгжүүд хаалгаа барьж, ажилчдаа цомхотгох арга хэмжээ авч байгаа билээ. Үүнээс үүдэлтэйгээр олон хүмүүс ажилгүй, ашиг орлогогүй болж, гэр бүлээ тэжээх орлогын эх үүсвэргүй болоод байгаа нь нууц биш.
9 настай Рехан хэмээх Индонези хүүтэй танилц
Рехан хүү саяхан Инстаграм сүлжээнд тарсан зурагнаасаа болж олны анхаарлын төвд орох болжээ. Тэрээр гудамжинд маскот хийж олсон мөнгөөрөө гэр бүлийнхээ амжиргааны хэрэгцээг хангадаг ажээ.
@rhmadii__ нэртэй Инстаграм хэрэглэгчийн мэдээлснээр түүнд бяцхан хүүтэй ярилцах завшаан олдсон бөгөөд түүний гудамжинд суугаад амарч байгаа болон хувцсаа сольж буй зургийг дарж чадсан байна.
Бяцхан хүү өглөө эртлэн босч Жалан Гатот Суброто буюу ажилладаг газартаа хүрэхийн тулд 10 км алхаж байж ирэх шаардлагатай болдог байна. AsianParent хэвлэлийн мэдээлснээр Рехан хүү замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, ажилдаа явж буй хүмүүс гээд замд таарч буй хүн бүрийг хөгжөөж, сэтгэлийг нь сэргээх үүрэгтэй ажилладаг ажээ.
Рехан өдөр бүр Tom and Jerry, Upin and Ipin, Spongebob, Squarepants, Dora the Explorer зэрэг хүүхэлдэйн киноны дүрүүдийн өмсгөл өмсч ажилладаг байна.
Тэрээр өөрийн орлогоо гэр бүлийнхээ хоол хүнс, түрээс болон сургалтын төлбөртөө зориулдаг ажээ. Бүтэн цагийн ажилгүй ээжийнх нь хувьд санхүүгийн хүндрэлтэй цаг үед ийм хөдөлмөрч хүүтэй байгаа нь тун завшаантай хэрэг гэдэг нь мэдээж биз ээ.
Бяцхан хүү өөрийн ажлын талаар “Би муугүй цалин авдаг. Ядаж л гэртээ уут цагаан будаатай очдог юм” хэмээн ярьжээ.
Ийнхүү уншигч танд хүүг олны анхаарлын төвд аваачсан тэрхүү Инстаграм түүхийг хуваалцаж байна.
View this post on Instagram








Алтанцэцэг Алтаа
2021/01/16 at 12:29
Эвий минь дээ, энэ хүүд хүүхэд нас алга даа.😢😭😭😭
Khulanka Bold
2021/01/16 at 12:29
Хэцүү юмаа гэхдээ бас мундаг хүү байна
Anji Anji
2021/01/16 at 13:12
зоригтой хүүхэд байна
Амин-Эрдэнэ
2021/01/16 at 22:13
Гэр бүлийнхнээ тэжээдэг мундаг хүү юм аа
Ulziibuyn Otgonbayar
2021/01/16 at 23:31
Ymar uruvdultei ym be
Bataa Tvshig
2021/01/17 at 01:17
Амьдрал гэж ёстой хэцүү юмаа😔😭
Otgontsetseg Otgon
2021/01/17 at 01:21
🥺🥺😥😥
Boogii Boogii
2021/01/17 at 21:12
10км алхдаг ёо өрөвдөлтэй юм аа. Автобус явдаггүй юм байх даа
Koko Baa
2021/01/18 at 12:06
Хүүхэдтэй болохоос өмнө сайн бодох хэрэгтэй юм байна даа гэж бодож байна хүсээгүй амьдралаар хүүхэд амьдрахаас гутамшиг байхгүй юм шиг
Х. Амо
2021/01/18 at 12:11
Bie jijigch.bilcheer tom er bna daa.
Nyamka Nyamka
2021/01/18 at 21:17
😿😿😿😿😿😿😿😿😿😿😿😿😿
Ариука Арвингэрэл
2021/01/18 at 21:52
😭😭😭😭
Tuvshin Davaajav
2021/01/19 at 00:57
Ivii2
Нямсүрэн Ганжаргал
2021/01/19 at 01:53
Эвий2
난딘
2021/01/19 at 04:43
Jxn tom bsn bol ajil higed iim uruwdulte huuhdud tuslh ymsn gj bnga bddg.🥺
Jamsran Shuree
2021/01/19 at 09:08
Мундаг том хүн болно доо.
Uuriintuya Dagvadorj
2021/01/19 at 12:41
Evi de ydarch bgaa bhdaa😪😪
Наранцэцэг Р.
2021/01/19 at 16:45
ardiin huuhduud iiml baihad saidiin huuhduud yu hiij baigaa bol iim olon huuhduud baigaa gej bodhoorl hecuu mongol oron min !!!!!!!
Адъяасүрэн Ядамжав
2021/01/19 at 16:45
Хайр татам хөөрхөн юм бэ
Solongo Baasanjav
2021/01/19 at 17:58
Khumuus gariin mongo ogchikh kheregtei sh dee
Uulen Solongo
2021/01/19 at 19:40
Чамд амжилт хүсье. Хичээгээрэй.
Tsogtoo Huslen
2021/01/19 at 20:55
Ene etseg eh ni yagad ajil hiidgumbe nasand huregui huuhdeeree ajil hiilgene gedeg chin archhaguil bnadaa
Zoljargal Agiimaa
2021/01/19 at 22:01
Amjilt
Erdenebaatar Ch
2021/01/19 at 23:01
Хөөрхийдөө халууцаж амьсгалахад хэцүү бүгчимддэг байх даа.