Ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөж, бусдад урам зориг өгөх гайхалтай 20+ түүх

0

Дэлхий даяар цахим сүлжээ хөгжиж эхэлснээр хүмүүс өөрийн сэтгэл хөдөлгөм, бусдад урам зориг өгөх амжилтын түүхүүдээсээ хуваалцах болсон байдаг. Иймээс ч өвчин зовлонг ялан гарч, өөрийн гэсэн гэр оронтой болж, хүнд бэрхийг давж амьдралын төлөө тэмцэх хэрэгтэйг харуулсан хүмүүсийн түүх цахим сүлжээнд маш олон бий. Манай сайт уншигч танд тэдгээр хүмүүсийн түүхийг түүвэрлэн хүргэж байна.

1. “Эмч нар түүнийг алхаж, ярьж бүр амьд үлдэж чадах эсэхийг ч тодорхой хэлж мэдэхгүй байжээ. Харин өнөөдөр тэр сургуулиа төгсөж, дуу зохиож, аз жаргалтай амьдралаар амьдарч байна!”

© Timfrostyo / reddit

 

2. “Хуучин зурагнуудаа хараад би үнэхээр ийм байсан билүү гэж гайхдаг. Хэзээ ч битгий шантар!”

© iship2manyanimegays / reddit

 

3. “Амьдралд юу тохиолдох нь хамаагүй, бидэнд амьдрах шалтгаан болсон зүйлс үргэлж байдаг. Хань минь гэж дуудах бүртээ чамаараа бахархдаг шүү.”

© QuiGonGiveItToYa / reddit

 

4. “12 жилийн өмнө би орох оронгүй байлаа. Харин одоо би өөрийн гэсэн байшинтай болж чадсан.”

© BetteMoxie / reddit

 

5. “Бүтэлгүй гэрлэлтийн дараа орох оронгүй, хийх ажилгүй болсон надад миний 2 настай охин минь л байлаа. Харин энэ бэлгийг хараад амьдрал баялаг гэдгийг л ухаарсан юм даа.”

© pbellot / reddit

 

6. “Хэд хэдэн удаа зулбаж, хүүхэдтэй болох найдлага бараг үлдээгүй байх үед минь ийм зүйл тохиосон юм. Баярласандаа уйлсан шүү!”

© KasperVegas / reddit

 

7. “Би цэцэрлэгийн багш хийдэг. Хүүхдүүддээ үргэлж л Тедди муурныхаа тухай ярьж өгдөг юм. Гэтэл өнөөдөр манай сурагчдын нэг надад хэнийг зурж өгсөн гээч?”

© Goodcatrelax / reddit

 

8. “Би Амазон сайтын хүргэлтийн ажил хийдэг юм. Өнгөрсөн шөнө ажлаа хийж явтал нэг үйлчлүүлэгч маань миний араас хүлээгээрэй би бяцхан Иодаг дүрсэлсэн жигнэмэг хийснээ чамд өгөх гэсэн юм гээд үүнийг надад өгсөн.”

© ElPolloBlanco21 / reddit

 

9. “Өнөөдөр бол энэ бяцхан хатагтай миний охин болсон баярт өдөр. Үрчлэгсдийн баярын мэнд хүргэе!!!”

© Sdoeden87 / reddit

 

10. “Хагалгааны дараа хүндрэлтэй байх үед нөхөр минь хөлний үсийг маань хусч өгөхийг хараад үнэхээр их урам зориг орж билээ. Түүндээ хайртай.”

© funfunforyourbunbun / reddit

 

11. “Өнгөрсөн 5 жилд анх удаагаа цомхон амьдрах хүслээ биелүүлж буй минь.”

© Tell_On_Your_Uncle / reddit

 

12. “Хүүхэд насны минь баатар Тони Хаук өнөөдөр миний бахархал болсон Один хүүтэй минь уулзлаа.”

© Timfrostyo / reddit

 

13. “Хүү минь Лего тоглоомоор төгөлдөр хуур хийгээд тун баяртай сууж буй нь.”

© rodcurran556 / reddit

 

14. “Хүү маань бэлэг дурсгалын дэлгүүрээс энэ аварга загасыг авч өгөхийг гуйсан юм. Харин дараа нь тэр аварга загасаа зураг дарж байхад минь ингэж ашиглаж билээ. Зугаалгын цомгоо үзэж суухад хамгийн дуртай зураг минь энэ болсон доо.”

© pixamour / reddit

 

15. “Би одоо 30 настай. Он дуусахаас өмнө өөрийн гэсэн гэртэй болно гэсэн зорилгодоо хүрч чадлаа.”

© BlackFriday2K18 / reddit

 

16. “Аутизмтай ах маань энэ тоглоомоороо орой бүр тоглодог юм.”

© hidden-lion / reddit

 

17. “Зүүн эрэг рүү нүүснээс хойш эхнэр маань зул сарын өмнөх үдэш юм уу зул сарын үдэш цас орохыг 10 жил хүлээсэн юм. Түүний хүсэл өнөөдөр биелэлээ.”

© slicky6 / reddit

 

18. “Өнгөрсөн жилүүдэд охиныхоо зул сарын хүслийг биелүүлэх боломжгүй байлаа. Харин энэ жил түүнийгээ баярлуулж чадсан шүү.”

© Cronchy_Tacos / reddit

 

19. “Хайрт минь хамгийн сүүлчийн 6 дахь давтан хими эмчилгээндээ ороод гарч ирлээ. Түүгээрээ маш их бахархаж байна.”

© scott373 / reddit

 

20. “11 сартай үр минь хүчилтөрөгчийн төхөөрөмжгүй анх удаа амьсгалж буй нь. Энэ зул сарын баяраар түүний нэг насны төрсөн өдөр тохионо!”

© Spudguy / reddit

 

21. “Бидний хамтдаа өнгөрүүлсэн анхны болон 14 дэх зул сарын баярын зураг!”

© _psa115_ / reddit

Аль зураг нь таны сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн бэ? Танд бусадтай хуваалцах сэтгэл хадөлгөм, бусдад урам зориг өгөх түүх бий юу?

9
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Munkhtsatsral Naidangombo

    Munkhtsatsral Naidangombo

    2021/01/18 at 21:54

    👏👏👏💞💞💞🤩🤩🤩🤗🤗🤗💖

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *