Ямар зүүд зүүдлэж байгаагаас нь шалтгаалаад тухайн хүний сэтгэцийн эрүүл мэндийг тодорхойлох боломжтой!

1

Заримдаа бид таагүй зүүд зүүдлэх хандлагатай байдаг. Бидний харсан зураглалыг тархи болон ой санамж нягт уялдаа, холбоотойгоор бидэнд тодорхой мэдрэмжүүдийн хамт хүргэдэг: гэр бүл доторх асуудал эсвэл ажил дээрх стресс гэх мэт. Дүрэм ёсоор бид зүүдэлсэн зүүдээ тэр бүр сайн санадаггүй боловч, бодит бас жинхэнэ юм шиг санагддаг. Хар дарсны дараа бид гэнэт сэрж, зүүдэлсэн үйл явдал зөвхөн толгой дотор болсон юм байна гэдгийг мэддэг билээ.

Сүүлийн хэдэн жил эмч нар хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд урьд өмнөхөөсөө илүү их анхаарал хандуулах болсон. ДЭМБ-ын зүгээс мэдээлж буйгаар дэлхий даяар 300 саяас их хүн депрессээс болж зовж шаналж байгаа гэнэ. Гэвч зүүд болон сэтгэцийн эмгэг хоёр хоорондоо ямар холбоотой вэ? Нэг зүүдээ тогтмол зүүдлэх нь яаралтай тусламж авах цаг ирсний илрэл ч байж мэдэх юм.

 

1. Сэтгэл зовних эмгэг

Хүмүүс тодорхой обьект эсвэл нөхцөл байдлын алинд нь хариу үйлдэл үзүүлж байгаагаас хамаарч, энэ өвчнөөр ялгаатай байдлаар өвчилдөг. Сэтгэл зовнилын дайралтаас болж зүрхний хэмнэл ихсэх, хөлрөх болон сандралд орох шинж тэмдгүүд ажиглагдана. Улмаар тухайн хүн өөрийн үйл хөдлөлөө хянахад хүндрэл учирна.

Borysevych.com / Shutterstock.com

Сэтгэл зовниж буй хүмүүс байнгын давтамжтайгаар буюу олон нарийн деталь хэсгүүдээс бүрдсэн, урт үргэлжилдэг зүүд зүүдэлнэ. Энэ нь тухайн хүний бодит амьдрал дээрх хийж чадаагүй өөрчлөлт эсвэл хувийн амьдралд нь нөлөөлж буй нөхцөл байдлаас хамаарна.

Benoit Daoust / Shutterstock.com

 

2. Депресс

Депресс хэт их стресстэх, сонирхлын дутагдалд орох болон бүрхэг бодолд автах, ирээдүйг хар бараанаар төсөөлснөөс болж үүсдэг. Энэ нөхцөл байдал амьдралд шууд нөлөөлдөг бөгөөд ажил эсвэл хичээл номыг цалгардуулах, цаашлаад бүр амиа хорлолтод хүртэл хүргэдэг аюултай.

Photographee.eu / Shutterstock.com

Депресстсэн хүмүүс ихэнхдээ бүрхэг, айсан харагддаг бөгөөд ямар ч хүнгүй газар эсвэл үхсэн хүмүүс зүүдэлдэг. Тэдэнд төрөх мэдрэмж үнэхээр аймшигтай санагдана. Иймэрхүү зүүд зүүдлэх нь хувь хүнтэй тэгтлээ холбоогүй. Гэхдээ тухайн хүн зүүдэндээ хэд хэдэн зүйлийг олж харах боломжтой.

Dima Sidelnikov / Shutterstock.com

 

3. Гэмтлийн дараах стрессийн эмгэг

Энэ нь хэвийн бус байдал, шок, цочролд орсны үр дүнд илүү даамжирдаг. Хүнд хэцүү, аймшигтай амьдралаар амьдарсан хүмүүсийн ой санамжид үлдсэн дурсамжууд байдагтай холбоотой. Бусдаас ялгаатай нь сэтгэл хөдлөл нь тогтворгүй.

Andreza Suang / Shutterstock.com

Тэд өөрийнхөө амьдралдаа үзэж харсан зүйлсээ зүүдэлнэ. Төсөөлөл нь ихэвчлэн давтагдах бөгөөд төгсгөл нь нэг газраа дуусна. Гэхдээ зүүдний гол утга санаа нь өөр байж болно. Зүүд нь хар болон цагаан өнгөтэй байна. Зүүдэнд нь харагдах зураглал бүрэн бүтэн байхгүй (биегүй хүний зөвхөн толгойтой ярих гэх мэт).

Tatyana Dzemileva / Shutterstock.com

 

4. Олон талт сэтгэцийн эмгэг

Олон талт сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн өдөр тутмын амьдралд “сонголт” гарч ирдэг. Үүнд депресс-солиорлын үе, хэн нэгэн болж жүжиглэх, ааш зан нь тогтворгүй болж, цаг ямагт өөрчлөгдөх зэргийг дурдаж болно.

Ийм нөхцөл байдалд байгаа хүмүүс ихэнхдээ зүүдэлсэн зүүдээ маш сайн, тод санадаг бөгөөд деталь бүрийг нь мартдаггүй. Хэрэв энэ хүн цуврал кино үзэж байгаа бол, зүүдэлж байгаа зүүднийх нь гол утга санаа хэдэн өдрөөр ч үргэлжилж мэднэ.

 

5. Хоол тэжээлийн эмгэг

Хоолны дуршил буурах, маш их өлсөх, хэт их идэх болон бусад идэж уух болон жин нэмэхтэй холбоотой эмгэгийн хувьд өвчтөн ихэвчлэн зүүдэндээ хоол хүнс хардаг. Түүнээс гадна ийм төрлийн хүмүүс зүүдэндээ харж байгаа хоол хүнсээ бодит амьдрал дээр ч гэсэн харж, идэхийг хүсдэг.

VGstockstudio / Shutterstock.com

Дээр дурдсан бүх асуудлуудад эмчилгээ хэрэгтэйгээс гадна тодорхой хугацаа шаарддаг. Гэхдээ зүүд зүүдлэх нь үргэлж сэтгэцийн эмгэгтэй холбоотой байдаггүй. Гол зүйл нь юу вэ гэхээр таны сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт орсон юм шиг санагдвал, ичиж зоволгүй эмчид хандах хэрэгтэйг санаарай. Танд эрүүл энхийг хүсье!

3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *