Шотландын нэгэн компани хуванцар савыг боловсруулж автомашины зам хийхэд ашиглаж байна. Уг зам нь асфальтан замтай харьцуулахад 3 дахин удаан эдэлгээтэй ажээ

10
0
13,925

Орчин цагт ихэнх хүмүүс хуванцар савыг бохирдол үүсгэж буй гол буруутан гэж үзэж, байгаль орчныг үүнээс хамгаалахын тулд олон арга авч хэрэгжүүлэх болсон. Хуванцар савны хэрэглээг багасгахын сацуу, хуванцар соруулнаас ч татгалзахыг улс орнуудын Засгийн газрууд болон ард иргэдийн аль аль нь дэмжиж байгаа бөгөөд ингэснээр бидний бий болгох хог хаягдлын хэмжээ буурна гэж найдаж байгаа юм. Хог хаягдлууд устаж алга болох хүртэл хэдэн мянган жил зарцуулагдана. Энэ асуудлын эсрэг мэргэжлийн түвшинд арга хэмжээ авч буй эрхмүүдийн нэг бол Toby McCartney бөгөөд инженер мэргэжилтэй тэрээр хуванцар хог хаягдлыг дахин ашиглах гайхалтай шийдэл бодож олжээ.

Шотланд эрхмийн хувьд 2 зүйлээс санаа, урам зориг авчээ. Эхлээд тэр охиноо далай дахь их хэмжээний хуванцар савны хог хаягдлаас болж санаа нь зовж байгааг анзаарч, хүүхдээ ийм орчинд өсгөж, хүмүүжүүлэх нь зүй зохисгүй юм байна гэж бодсон байна. Хоёрдугаарт, McCartney Энэтхэг улс руу аялж байхдаа орон нутгийг иргэд автомашины зам дээр үүссэн нүхийг хуванцар савнуудаар дүүргэж байхыг олж харжээ. Үүнээс үүдэн тэрээр өөрийн компаниа байгуулахаар шийдсэн байна.

Энэ компани хуванцар савны хаягдлаар шахмал гаргаж авч, түүгээрээ автомашины зам тавьжээ

macrebur

“MacRuber” гэх нэртэй энэ компанийн талаар албан ёсных нь вебсайт дээр ийн бичсэн байна:

“Энэ санааг анх компанийн гүйцэтгэх захирал McCartney Энэтхэгийн өмнөд хэсэгт хогийн цэг дээр ажилладаг хүмүүст туслах буяны үйл ажиллагаа хийгээд явж байх үедээ бодож олсон юм. Тэдний ажил дахин ашиглаж болох эд зүйлсийг цуглуулж, худалдаж болох газарт нь худалдаалах байв.

Хүмүүс автомашины зам дээр үүссэн нүхэн дээр хуванцар саван тавьж, дээрээс нь дизель асгаж хайлуулан нүхийг бөглөж байгааг тэр анзаарсан байна.”

macrebur

 

macrebur

Гэсэн хэдий ч McCartney богино хугацаанд Их Британийн консулууд хуванцар сав болон дизелийг ашиглан авто зам барихыг дэмжихгүй гэдгийг гадарлаж байсан учраас энэ санаагаа хэрэгжүүлэх өөр арга бодож олохоор шийдсэн байна. Тэрээр Gordon Reid болон Nick Burnett гэсэн найзуудын хамтаар “MacRuber” компаниа 2016 оны 4-р сард байгуулжээ – нэрний утга учир нь эдгээр 3 хүний нэрнүүдийнх нь эхний үеүд юм байна. Тэр цаг үеэс эхлэн найзууд техникээ хөгжүүлж, зорилгодоо хүрэхээр хөдөлмөрлөсөн аж – хуванцар хаягдлыг зам байгуулах ажилд ашиглах.

macrebur

 

macrebur

Тэд ахуйн хуванцар савнуудыг (60% – рекламны, 40% – ахуйн) авч, нунтаглагч ашиглан жижиг хэсгүүд болгожээ (тус бүр нь 5 мм-ээс ихгүй байх). Тэд вебсайт дээрээ ажлынхаа үйл явцыг бичсэн байна: “Дараа нь нунтагласан хуванцар хаягдлуудыг идэвхжүүлэгчтэй хамт холино – ингэснээр хуванцар хаягдлуудыг зам тавих ажилд ашиглахад бэлэн болно гэсэн үг. Манай идэвхжүүлэгч бол патентлагдсан төхөөрөмж, энэ бол бидний нууц! Хуванцар хаягдлуудыг нунтаглаж, дараа нь идэвхжүүлэгчтэй холих үйл явцыг MacRuber хольц гэж нэрлэсэн ч болох юм – дараа нь асфальт үйлдвэрлэгч төхөөрөмж рүү шилжүүлж, сүүлийн үе шат явагдана.”

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ҮЗЭХ

 

macrebur

 

macrebur

Тогтмол ашиглагддаг асфальтыг ихэнхдээ цардас болон чулуугаар хийдэг. Харин “MacRuber”-ийн технологи цардуулын оронд хуванцар хаягдлыг ашигладаг бөгөөд ингэснээр маш их хэмжээний чулуужсан шатахууныг хэмнэх ач тустай аж. “Бид идэвхжүүлэгчийнхээ тусламжтайгаар хуванцар хаягдлыг үндсэн тосны нөөцөд суурилуулж, автомашины зам тавихад ашигладаг.” хэмээн тэд тайлбарлажээ.

macrebur

 

macrebur

Мөн энэ компани микро-хуванцар гаргаж, агаарыг бохирдуулахаас сэргийлж, тогтсон градуст үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ. Асфальтыг бүтээх явцад цельсийн 180 хэм шаардлагатай байдаг бол, тэдний энэ санааг хэрэгжүүлэх явцад ойролцоогоор цельсийн 120 градус байхад хангалттай байдаг аж.

macrebur

 

macrebur

“CNN” эх сурвалжид ярилцлага өгөх үеэрээ McCartney өөрийнх нь компанийн хуванцар хаягдлыг ашиглаж, байгуулж буй автомашины зам бусад замуудтай харьцуулахад 60% илүү бэхжилт сайтай гэдгийг баталжээ. Хэд хэдэн удаа замын тэсвэр, бэхжилтийг туршилтанд оруулж, энэ үр дүнд хүрсэн байна.

macrebur

 

macrebur

 

Хуванцар хаягдал ашиглан автомашины автомашины зам хэрхэн хийж буй бичлэгийг эндээс үзээрэй:

12
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

10 Сэтгэгдэл

  1. Ш. Отгон

    Ш. Отгон

    2020/03/17 at 10:20

    Энэ ёстой сайхан санаа бна да

  2. Enkhzul Ariya

    Enkhzul Ariya

    2020/03/17 at 10:24

    Haltirgaa gulgaa ni gaiguin bhdaa?

  3. Soyolmaa Nyamsuren

    Soyolmaa Nyamsuren

    2020/03/17 at 10:25

    Тэр хараагаад байдаг Дарханы замаа хуванцар хогоор хийнэ гэвэл хандив өгөхөд бэлэн шүү.

  4. Содном Лхагважав

    Содном Лхагважав

    2020/03/17 at 10:27

    үнэн ба зөв мэдээллийг өгч байвал хэзээ ,хэн өгсөнч яадаг юм

  5. Dosa Dosa

    Dosa Dosa

    2020/03/17 at 11:47

    Сайхан санаа бна

  6. Urandelger Sharaa

    Urandelger Sharaa

    2020/03/17 at 11:53

    Manaid yavgan hynii zam hiij boloh yum

  7. Jargal Jargal Bayr

    Jargal Jargal Bayr

    2020/03/17 at 11:57

    Монголд тэгэж хийхгүй.УИХ гишүүдэд ашиг байхгүй.цавчаа байхгүй юм чинь батлахгүй

  8. Chuka Sharav

    Chuka Sharav

    2020/03/17 at 13:57

    Manaiidl jinhene heregjuulmer shan sanaa bnada

  9. Saraa Torgoowoi

    Saraa Torgoowoi

    2020/03/17 at 14:56

    Энэ ткхнологийг сайн судалмаар юм байна даа

  10. Naran Tuya

    Naran Tuya

    2020/03/17 at 19:17

    нөгөө тэнгэрийн замыг хуванцараар хиих үү кккк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.