Samsung-н утас авахдаа хэрхэн шалгах вэ?

0

Samsung-н утас авахдаа хэрхэн шалгах вэ?

Орчин үед шинээр гарч ирж буй ухаалаг утсууд өдөр ирэх тусам сайжирч олон олон мэдрэгч системүүдтэй болсоор байна. Жишээ нь: хуруу мэдрэгч, биеийн биометр хэмжих системүүд, дуу чимээ, дулаан мэдрэгчид г. м. Утас худалдан авахдаа гаднаас нь хараад эдгээр нарийн системүүд хэвийн ажиллагаатай байгааг эсэхийг мэдэх боломжгүй. Харин та *#0*# кодыг ашиглан богино хугацаанд хэвийн ажиллагааг нь шалгах боломжтой юм. Танд энэ удаа заавал шалгах шаардлагатай чухал цэсүүдийн талаар мэдээлэл бэлдэн хүргэж байна.

Оношилгооны нууц цэсэнд нэвтрэх

Та оношилгооны цэсрүү нэвтрэхийн тулд дуудлага хийх хэсэгрүү ороод дуудлагын тооны хэсгийг ашиглан *#0*# кодыг бичнэ  . Кодыг бичингүүт шууд оношилгооны цэсрүү нэвтрэн орох бөгөөд та дуудлага хийх ногоон товчийг дарах шаардлагагүйг анхаараарай. Хэрэв код бичсэний дараа цэсрүү нэвтрэн орохгүй байвал утас үйлдвэрлэгчээс ирэхдээ энэхүү кодыг ажиллах функц нь хаалттайбайна гэсэн үг юм.

Зурагт үзүүлсний дагуу нийт 22 оношилгооны цэс гарч ирэх ба энэхүү цэсүүдийн тусламжтайгаар та өөрийнхөө утасны бүрэн бүтэн ажиллагааг шалгах боломжтой.

Red, Green & Blue 

Улаан, ногоон болон цэнхэр өнгөний сонголтуудтай товчийг дарснаар таны утасны RGB өнгө буюу үндсэн өнгүүдийг хэр тод харагдуулж байгааг шалгах юм. Ингэж шалгаснаар таны утас өнгөний ялгарал хэвийн байгаа эсэхийг шалгаж болно.

Receiver & Vibration

“Receiver” товчийг дарснаар таны утас дуудлага хүлээн авах үедээ дуугарч байгаа эсэхийг харин “Vibration” товчийг дарснаар таны утасны чичиргээ хэвийн ажиллаж буйг шалгана. Ажиллагааг шалгасны дараагаар дэлгэцэн дээр нэг товшиход буцаж үндсэн цэсрүү орох болно.

Dimming

“Dimming” товчийг дарснаар таны дэлгэц улаан, ногоон, цэнхэр өнгөнүүд хар өнгөрүү ууссанаар харагдах бөгөөд дэлгэцэн дээр дарж өгснөөр дэлгэц бүдгэрч, тодрох үйлдэл ээлжлэн солигдох болно. Ийнхүү шалгаснаар таны дэлгэцийн өнгөнүүд ямар нэгэн асуудалгүйгээр бүдгэрч, тодорч байгаа эсэхийг харуулна. Үндсэн цэсрүү буцахын тулд дууг нэмэх товчин дээр дараарай.

Mega Cam

“Mega Cam” цэсийг дарснаар та үндсэн буюу арын камераа шалгах боломжтой. Дуу нэмэх, хасах товч нь камерын ойртуулж, холдуулах функцтэй холбогдсон байдаг. Таны дарсан зураг зургийн цомог хэсэгт хадгалагдана. Буцах товчлуур дарж үндсэн оношилгооны цэсрүү буцаж орно.

Sensor

Sensor цэс нь таны утасны мэдрэгчүүдтэй холбоотой бүхий л системүүдийг шалгах боломжтойгоор зохиогдсон бөгөөд энэ дунд нь хөдөлгөөн мэдрэгч, даралт мэдрэгч, гэрэл мэдрэгч, соронзон орон мэдрэгч, зүрхний хэм мэдрэгч,  хуруу танигч гэх зүйлс ордог. Энэхүү цэсны тусламжтайгаар та утасны мэдрэгчүүдээ ажиллаж байгаа эсэхийг бүрэн шалгах боломжтой.

Touch

Touch энэхүү цэс нь шалгахад маш хялбар бөгөөд маш чухал хэсэг юм. Та энэхүү хэсгийн тусламжтайгаар өөрийн утасны дэлгэцийн мэдрэгч хэсэг бүхэлдээ ажиллаж байна уу гэдгийг мэдэж болно. X хэлбэртэй дөрвөлжин хэсгүүдийг хуруугаа ашиглан бүгдийг нь ногоон өнгөөр идэвхжүүлэх хэрэгтэй. Бүх хэсгийг будаж дууссанаар үндсэн цэсрүү шилжих болно харин таны дэлгэцийн зарим хэсэг мэдрэхгүйн улмаас бүхэлд нь будаж чадахгүй бол дуу нэмэх товч оо ашиглах хэрэгтэй.

Sleep & Speaker 

Sleep цэсийг дарсанаар таны утас түр амрах горимруу асуудалгүй шилжиж байна уу гэдгийг харуулна. Харин Speaker хэсэгт утасны дугаралт асуудалтай байна уу? эсэхийг шалгах боломжтой.

Sub Key

“Sub Key” тестээр таны утасны бүхий л товчлуурууд ажиллаж байгаа эсэхийг шалгадаг. Товчлууруулыг ээлжээр дарах тоолонд дэлгэцийн өнгө ээлжлэн солигддог. Буцаж үндсэн цэсрүү орохын тулд дэлгэцийн дунд байгаа “exit” хэсгийг дарахад болно.

Front Cam

Таны урд талын камерыг шалгахад зориулагдсан цэс юм. Үндсэн цэсрүү буцахын тулд буцах цэсийг 2 удаа дархад л болно. Мэдээж таны дарсан зураг зургийн цомог хэсэгт хадгалагдсан байдаг.

Энэхүү тестүүдээр та сонирхож буй утсаа шалгаж үзсэнээр илүү баталгаатай сонголт хийх боломжтой.

Samsung брендийн Монгол дахь албан ёсны борлуулагч Smartstore хэрэглэгчиддээ шинэхэн утас задлахдаа энэхүү тестийг ашиглан шалгаж өгдөг.

Түүнчлэн, Монголд хамгийн шинэлэг, хамгийн томд тооцогдох ухаалаг утасны Бренд төв дэлгүүр тун удахгүй Улаанбаатар хотын хамгийн төв цэгт нээгдэх гэж байна. Та манайд ирснээр Samsung болон дэлхийн шилдэг бүх брендийн ухаалаг утас, дагалдах хэрэгслүүдийг албан ёсны эрхтэй худалдан авах боломжтой.

Манай дэлгүүрийн хаягууд:

  1. СмартСтор дэлгүүр: Урт цагааны уулзвар. 17 давхар Сувдан цамхагийн 1 давхарт.
  2. Шангри-Ла Мол салбар: ШАНГРИ-ЛА МОЛ худалдааны төвийн 3 давхар, Техзон хэсэгт.
  3. И-Март Чингис салбарын 2 давхарт
  4. И-Март Соло салбарын 1 давхарт
  5. И-Март Хан-Уул салбарын 2 давхарт

Лавлах утас: 7013-9959, 7749-9999

Манай Facebook хуудас: https://www.facebook.com/SmartStoreMobileCenter/

 

10
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *