Анхаарахгүй орхих юм бол танд аюул учруулах бие арчилгааны 11 дүрмийг эмч нар хуваалцаж байна

0

Арьс хуурайших нь бүх цаг үед бүсгүйчүүдийн хамгийн их санааг зовоодог асуудал байсаар ирсэн билээ. Эмэгтэйчүүдийн арьсны хөгшрөлтийн гол шалтгаан болсон энэ асуудалд бүсгүйчүүдийн 42% нь жилд 200 долларыг дор хаяж зарцуулдаг байна. Гэвч ямар үр дүн гарах эсэх нь бүтээгдэхүүний үнэ өртөгт бус хэрхэн зөв хэрэглэхэд оршиж байгаа гэдгийг бидний ихэнх нь мэддэггүй. Хамгийн наад захын жишээ гэхэд л бид шавран маскыг бусад масктай адил удаан хатааж хэрэглэдэг нь арьсыг илүү их хуурайшихад хүргэдэг байна.  Ингээд анхааралдаа авч мөрдөхгүй бол цаашид бидний гоо сайханд олон хор нөлөө үзүүлэх арьс, бие арчилгааны 11 дүрмийг танилцуулж байна.

1. Шавар маскыг удаан байлгах хэрэггүй

© shutterstock.com

Нүүрэндээ маск түрхэж хэрэглэх нь арьс арчилгаанд маш чухал ач холбогдолтой боловч буруу хэрэглэвэл арьсны хөгшрөх явцыг хурдасгаж, өнгөө алдахад хүргэдэг гэдгийг та мэдэх үү. Арьс арчилгааны мэргэжилтнүүд шавар нь илүүдэл тос шингээх үйлчилгээтэй тул арьсан дээрээ удаан байлгавал арьсны бүх тослогийг авч илүү хуурай болгох аюултай гэдгийг сануулсан байна.

Бидний зорилго бол нүүрнийхээ зөвхөн илүүдэл тосыг арилгах болохоос биш бүх чийгшлээ алдах биш юм. Тиймээс шавар маск түрхээд 2-5 минутын дараа дөнгөж таталдаж эхлэх үед нь усаар зайлах хэрэгтэй.

 

2. Бүтээгдэхүүний хэрэглэх зааврыг сайтар дага

© shutterstock.com

Арьс судлалын эмч Денди Энгельман арьс арчилгааны дараах зөвлөгөөг өгч байна. Хамгийн эхэнд арьс арчилгааныхаа бүтээгдэхүүнүүдээс хамгийн хөнгөн бүтэцтэйгээс нь эхэлж түрхэх хэрэгтэй. Жишээ нь тоник, серум, ампул гэх мэт дарааллаар түрхэнэ. Хамгийн сүүлд нарны тосоо түрхэх хэрэгтэй.

Түүнчлэн нарны тосыг зөвхөн зуны улиралд хэрэглэх бус өдөр тутамд хэрэглэж занших хэрэгтэй. Учир нь нарны хортой туяа таны арьсыг ердөө 15 минутын дотор гэмтээж чадна.

 

3. Долоо хоногт нэг өдрийг өөртөө зориул

© picture alliance / Frank May/EAST NEWS © picture alliance / Frank May/EAST NEWS

Энэ танд магадгүй маш энгийн бас амархан дүрэм шиг санагдаж байж болох ч бидний ихэнх нь өөртөө тусгайлан цаг хугацаа гаргаад байж чаддаггүй. Түүнчлэн бидний биемахбодь долоо хоног бүр ямар нэг амралтын цаг өгөхийг шаардсаар л байдаг гэдгийг ч бас мэддэггүй. Судлаачдын гаргасан тоо баримтаар ажлын байран дээрх стресс, бухимдал нийт ажилчдын бараг 50%-д байгаа бөгөөд сүүлийн үед улам өсөх хандлагатай байна. Тэр ч байтугай зарим хүмүүс амралтын өдөр ч ажилласаар байдаг нь архаг хэлбэрийн стресс, ядаргаанд ороход хүргэдэг ажээ.

Тиймээс долоо хоногт ердөө ганцхан өдрийг л ажил болон бусад асуудлуудаас хол өнгөрөөж өөрийгөө амраах хэвшлийг суулган цаашид дагаж мөрдөх дүрэм болгох хэрэгтэй. Тэдгээр өдрүүд таны амьдралыг илүү эерэг болгож, дархлалын системийг дэмжин, насжилт нэмэх олон давуу талыг өгөх болно.

 

4. Үүсээд удаагүй сорвийг наранд удаан байлгаж болохгүй

© shutterstock.com

Бид бүгд л санамсаргүйгээр гэмтэж шарх авдаг. Гэвч шархаа эмчилж эдгээгээд сорви үлдэнгүүт нь тоолгүй орхидог. Харин сорви бидний арьсан дээр төсөөлснөөс ч удаан байдаг бөгөөд арчлахгүй орхивол илүү томрох аюултай. Тиймээс шинэхэн үүссэн сорвийг аль болох ил гаргалгүй, нарны тусгалд өртүүлэхгүй байх хэрэгтэй.

Тиймээс эмч нарын зөвлөгөөг дагаж SPF 30 болон түүнээс дээш хамгаалалттай тос тогтмол хэрэглэж хэвшээрэй.

 

5. Шоколад ид

© Instagram/Sipa USA/East News

Хэрэв та хоолны дэглэм барихаар шийдэж амттан болон шоколад зэргийг идэх зүйлсийнхээ жагсаалтаас ор мөргүй хасахаар шийдсэн бол үүнийг уншаад та бодлоо өөрчилж магадгүй юм. Юуны өмнө биемахбодь энергиэ сэлбэхийн тулд чихэр нэхэж эхэлнэ. Хоёрт ямар нэгэн хольцгүй хар шоколад эрүүл мэндэд нэн тустай. Учир нь какао нь зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг флаванол хэмээх элемент агуулдаг байна. Тиймээс хар шоколад идэх нь цусны эргэлт сайжруулж, даралт тэнцвэржүүлэх зэрэг олон ашиг тустай.

 

6. Олны дунд алдартай хоолны дэглэм сонгох хэрэггүй

© MEGA/EAST NEWS

Хэрэв та шинэ хоолны дэглэм барихаар хайж байгаа бол 100% үр дүн өгдөг хэмээн амлаж байгааг нь огт сонгож болохгүй. Үргэлж тухайн хооллолтын шим тэжээл, биед ямар нөлөө үзүүлдэг зэргийг сонирхох хэрэгтэй. Учир нь хүн бүрийн биеийн онцлог өөр байдаг. Тиймээс тухайн дэглэм нэг хүнд сайн үр дүнтэй, нөгөө хүнд огт нөлөөлөхгүй байх ч боломжтой.

 

 

7. Гутлынхаа өсгийг өөр, өөр өндөртэй байлга

© shutterstock.com © shutterstock.com

Эмч нар биднийг хөлөө эрүүл байлгахын тулд төрөл бүрийн хэлбэр хэмжээтэй, өндөр нам өсгийтэй гутал сонгохыг зөвлөж байна. Учир нь байнга намхан, хавтгай ултай гутал өмсөх нь хөлийн булчингууд чангаруулах сөрөг нөлөөтэй байдаг. Харин эсрэгээрээ байнга өндөр өсгийт өмсөх нь булчингийн агшилт үүсгэнэ.

 

8. Суганыхаа арьсыг гуужуул

© shutterstock.com

Гоо сайхны мэргэжилтнүүд зөвхөн нүүр, хөл, гарынхаа арьсыг гуужуулаад зогсохгүй суга орчмын арьсыг ч мартаж болохгүйг сануулж байна. Долоо хоногт хоёр удаа гуужуулалт хийхэд арьсны нүх сүв онгойж, шинээр нөхөн төлждөг. Гэхдээ суга орчмын арьс маш эмзэг учраас зөөлхөн хүрэх хэрэгтэй.

 

9. Санах ойгоо сайжруулахын тулд тухайн шинэ зүйлийг сурсныхаа дараа шууд дасгал хий

© Chris Benson / unsplash © ARKADIUSZ ZIOLEK/East News

Аливаа зүйлийг марталгүй тогтоохын тулд ямар нэг шинэ зүйл сураад ардаас нь шууд дасгал, хөдөлгөөн хийх хэрэгтэйг судалгаагаар тогтоосон байна. Зарим эрдэмтэд бүр 4 цаг хүртэлх хугацаагаар идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй гэжээ. Учир нь судалгаанд хамрагдсан хүмүүсээс суралцах үйлийнхээ ардаас 4 цаг тасралтгүй дасгал хийсэн хүмүүс бусад хүмүүсээс илүү мэдээллээ удаан хадгалаж байсан байна. Магадгүй үүнийг хэвшил болгон мөрдөх хэцүү ч ой санамж, биеийн идэвхт үйл хоёр салшгүй холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

10. Илүү залуу, эрч хүчтэй байхын тулд амьд харилцааг эрхэмлэ

© face to face/FaceToFace/REPORTER

Нийгмийн амьдралаас өөрийгөө тусгаарласан, найз нөхөд багатай хүмүүс илүү хурдан хөгширдөг. Тиймээс эмч нар биднийг долоо хоногт ядаж нэг удаа гадуур гарч, хөгжилтэй зүйлс хийн найз нөхөдтэйгөө уулзахыг зөвлөж байна. Ингэх нь таны амьдралын хэв маягийг илүү идэвхтэй болгож, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх болно .

 

11. Нойргүйдээд байгаа бол шингэн юм их уу

© shutterstock.com © shutterstock.com

Зургаагаас бага цаг унтах нь хүний биеийн шингэн алдалт 59% хүртэл өссөнтэй холбоотой. Тиймээс та өдөрт авах ёстой бүтэн нойроо авмаар байвал шингэн зүйл их ууж биеийнхээ усны түвшинг тэнцвэржүүлэх хэрэгтэй.

15
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Б. Мөнхжаргал

    Б. Мөнхжаргал

    2020/03/18 at 13:08

    Khulan Erkhembayr

  2. Эээээ Н.

    Эээээ Н.

    2020/03/18 at 15:32

    Ннннн Э.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *