Таны нуруунд ачаалал өгөхгүй, зөв цүнх сонгоход тань туслах 9 арга

0

Цүнх бол зөвхөн бидний гангарааны эсвэл хэрэглээний зүйл гэхээсээ илүү биед ачаалал өгөх, биеийн хэлбэрт нөлөөлөх хүртэл чухал нөлөөг үзүүлэх чадвартай. Тиймээс биедээ ачаалал өгөхгүй, биеэ гэмтээхгүй зөв цүнх сонгох нь маш чухал. Ингээд бид танд сонгосон цүнх тань бүхий л талаараа ашигтай байхаар бодож дараах зөвлөгөөг бэлтгэлээ.

1. Цүнхээ биетэйгээ ойрхон байлга

Хэрэв цүнх тань биед наалдаж байвал цүнхэн дахь ачааны жин жигд хуваарилагдаж, биед илүү тухтай байдал үүсгэнэ. Ингэхийн тулд та цүнхээ мөрөө давуулан үүрэх хэрэгтэй бөгөөд хэрэв баруун мөрөн дээр үүргэвч хэсэг байвал цүнх өөрөө биеийн зүүн хэсэгт байхаар тооцоолж үүрэх хэрэгтэй. Нэг мөр ядрах үед нөгөө талдаа сэлгэж үүрэхээ мартаж болохгүй.

 

2. Шууд гартаа барьдаг цүнхнээс зайлсхий

Зөвхөн гартаа барьдаг богино бариултай цүнх сонгохгүй байсан нь дээр. Учир нь цүнхийг үүрэх үед цүнхний ачаалал нуруу, мөр зэрэг биеийн хүч ихтэй хэсгүүд дээр ирэх ёстой. Тиймээс та зөвхөн гартаа барьдаг цүнх удаан хэрэглэвэл бугуй, мөр, тохой зэргээ гэмтээх аюултай.

 

3. Цүнхний хүнд, хөнгөхөн байдлыг чухалчил

Нэгэнт л та цүнхэндээ элдэв зүйлс хийж жинг нь нэмэх учраас цүнхээ дангаар нь хэт хүнд байхаар сонгож болохгүй. Таны биеийн жингийн 10%-иас илүү гарсан хүнд  ачааг удаан хугацаанд үүрч явж огт болохгүй.

 

4. Гинжнээс аль болох холуур бай

Хэдийгээр гинж нь цүнхийг илүү загварлаг харагдуулдаг боловч биедээ анхаардаг хүний сонгох сонголт биш юм. Учир нь гинж нь хүнд жинтэй учир арьсанд шигдэж тухгүй байдал үүсгэдэг. Тиймээс арьсаа гэмтээхгүй байхаар бодож зөөлөн материал бүхий бариултай цүнх сонгоорой.

 

5. Шинэ цүнх авахдаа заавал үүрч үз

Зарим зүйлс харагдаж байгаа шигээ байхгүй байх тохиолдол олон байдаг. Тиймээс цүнх худалдаж авахаасаа өмнө үүрч үзэх нь маш чухал. Учир нь та тухайн цүнхийг үүрч үзвэл танд хэр зохимжтой байгааг харахаас гадна, биед ямар ачаалал өгөх, үүрэхэд эвтэйхэн байгаа эсэх зэрэг олон мэдээллийг зэрэг авч чадна.

 

 

6. Жижиг цүнх сонго

Аль болох жижиг цүнх сонгох хэрэгтэй. Учир нь жижиг цүнхэнд бага материал ордог учраас илүү авсаархан. Хоёрт та биедээ хэт их зүйл авч явах шаардлагагүй болно.

 

7. Хэлбэрээ удаан хадгалах чанартай цүнх сонго

Хэрэв цүнх маш сайн хийцтэй, хэлбэрээ сайн барьдаг бол ямар ч зүйл хийсэн бай жингээ тэнцвэртэй хуваарилах болно. Тиймээс биеэ гэмтээхгүйн тулд хэлбэрээ алддаггүй чанартай цүнх сонгох хэрэгтэй. Энэ тохиолдолд цүнхний хэмжээ чухал биш. Зөвхөн танд мэдрүүлэх тав тухыг илүүд үз.

 

8. Цүнхээ биеийнхээ хүч ихтэй хэсгүүдэд байрлуулж болдог байхаар сонго

Нуруундаа үүрдэг үүргэвч бүх цаг үеийн хамгийн зөв сонголт байсан хэвээр байх бололтой. Учир нь таны нуруу, бүсэлхий зэрэг хэсгүүд хүзүү болон нурууны дээд хэсэг зэргээс хавьгүй илүү хүчтэй байдаг. Тиймээс биедээ ачаалал бага авахаар тооцоолж цүнхээ сонго.

 

9. Өргөн оосортой цүнх сонго

Та цүнх сонгохдоо зөвхөн үндсэн их биед анхаарлаа хандуулахаас гадна оосорт нь ч мөн дутахааргүй ач холбогдол өгөх хэрэгтэй. Хэрэв хэт нарийн байвал арьс гэмтээнэ. Тиймээс оронд нь биед эвтэйхэн өргөн оосортой цүнх сонго.

12
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *