Антарктикын цул мөсөнд 100 жил хадгалагдсан фото хальснууд

0

Антарктикын цул мөсөнд 100 жил хадгалагдсан фото хальснуудШинэ Зеландын “Антарктикын өв соёлын халамж”-ийн гишүүд Антарктик дахь судалгаа шинжилгээний урцуудын нэгийг сэргээх явцдаа гайхамшигтай эрдэнэст тооцогдохуйц нэгэн хайрцгийг олсон байна. Энэхүү хайрцганд 100 жилийн тэртээх Антарктикын судлаачдын амьдралыг харуулсан 22 ширхэг фото хальс байсан бөгөөд цул мөсөн дунд хөлдсөний учир өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн байжээ. Хальснуудыг сэргээхийн тулд эхлээд нэг нэгнээс нь салгаж цэвэрлэсэн байна. Үнэт олдворыг олсон багийнхны хэлж байгаагаар эдгээр фото хальснууд нь 1914-17 онд Антарктикт судалгаа хийж байсан Сир Эрнест Шэклтон /Sir Ernest Shackleton/-ы бүрэлдэхүүнд багтаж байсан, аймшигтай нүдгүй шуурганд эрэг дээр газардаж, дараа нь шуурганд хөлгөө алдсан Росс Сии Парти /Ross Sea Party/ бүлгийнхний ахмад Скотт /Scott/-ын урцанд үлдээсэн зүйл мөн байж болох юм гэнэ. Багийнхныг дараа нь олох үед тэд аль хэдийнээ гурван гишүүнээ алдсан байсан гэдэг. 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *