Яагаад өвлийн дугуй сонгох хэрэгтэй гэж?

0

Яагаад өвлийн дугуй сонгох хэрэгтэй гэж?Гадаа хүйтэрч, мөстсөн зам дээр явна гэдэг маш сонор сэрэмж шаардах улирал дөхөж байна. Тиймээс өвлийн дугуйн зөв хэрэглээн талаарх зөвлөмжийг танд хүргэж байна. Бүх улирлын дугуй хэмээн зарагддаг дугуй нь өвлийн улиралд яг тохирсон байж чаддаггүй. Хэдийгээр ямар ч цаг агаарын нөхцөлд хэрэглэгчдэд тав тухтай байдлыг мэдрүүлдэг ч өвлийн улиралд тийм ч төгс зохицож чаддаггүй. Шавар болон цасны (M+S) тэмдэглэгээ бүх улирлын дугуй дээр байдаг ч яг өвлийн улиралд зориулагдсан дугуйн хэмжээнд хүртэл барьцалдах чадваргүй.

Энэхүү M+S тэмдэглэгээ бүх улирлын ихэнх дугуйн бөөрөн дээр байрладаг хэдий ч өвлийн дугуйн чадварт хүрдэггүй гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг гэдгийг мартаж болохгүй. Өвлийн дугуйг цас болон мөсөнд зориулан тусгайлан үйлдвэрлэдгээр давуу бөгөөд жишээлбэл тусгай бүтэцтэй резины хольцыг ашигласнаар цас тогтдоггүй давуу талтай байдаг байна.

“Өвөлд зориулагдсан дугуй нь хажуудаа цас, шаварны логотой дугуйнаас хол илүү чадвартай. Уг бичиг нь өвлийн нөхцөлд хэрэглэж болно гэж заасан утгатай болохоос өвлийн замд төгс нийцнэ гэсэн утгатай биш юм” хэмээн дугуйн мэргэжилтнүүд хэлсэн байдаг.

Өвлийн дугуйн өөр нэгэн чухал зүйл бол дугуйн сорох чадвар. “Сорох чадвар өвлийн дугуйн чадварыг гаргах хамгийн гол зүйл. Дугуйг замтай илүү барьцалдуулах боломжийг олгодог” байна.

Үүнээс гадна сорох чадвартай дугуйнаас дуу гарах муу талтай, гэхдээ ус зайлуулах, барьцалдах, жолоодлогын мэдрэмж илүү болдог давуу талтайг нь хэлэхгүй байж болохгүй. Дугуй нь өргөн мөртэй бол гулгах чадварыг багасгадаг гэхдээ гарах дуу нь бусад дугуйнаас их болдог. Харин хажуугын мөртэй бол илүү замтай барьцалдах чадвартай болдог.
 
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *