Дэлхийг ч өөрчилж чадах зурхайн 5 орд. Гэхдээ тэд өөрсдөө хүсвэл шүү дээ…

2

Асуудлыг хурууны ганц хөдөлгөөнөөр л шийдэхийг хүсэх өдөр хүн болгонд л ирдэг. Бидний дунд тийм азтай хүмүүс байх ажээ.

Зурхайчид зөвхөн өөрийнхөө амьдралыг өөрчлөөд зогсохгүй дэлхий дахины амьдралыг өөрчлөх чадалтай 5 зурхайн ордыг нэрлэж байна. Гэхдээ мэдээж тэд өөрсдөө хүсвэл шүү дээ.

Хонь

Эдгээр хүмүүс зорьсондоо байнга хүрдэг, эхлүүлсэн ажлаа дуусгах зуршилтай хүмүүс. Тэд өөртөө итгэлтэй бас шийдэмгий зантай. Тэд зөвхөн том үйл хэргийг шийдвэрлээд зогсохгүй араасаа бүхэл бүтэн баг, найз нөхдөө дагуулан явдаг, тэдэндээ үлгэрлэн дуурайлал болно.

 

Үхэр

Энэ ордын төлөөлөл нь маш ховор азтай хүмүүст тооцогддог. Заримдаа тэд зүгээр хүслээ шивнэхэд л үйл явдал өөрөө өрнөөд байгаа мэт. Тэдний амжилтын нууц нь хөдөлмөрч, өөр дээрээ байнга ажиллаж байгаатай нь холбоотой юм.

 

Охин

Эхлүүлэх гэж байгаа ажлаа сайтар бодож төлөвлөдөг хүмүүс. Тэдний төлөвлөгөө маш нарийн, үр дүн нь зайлшгүй амжилтад хүргэнэ. Эдгээр хүмүүс бусдадаа туслах сэтгэлтэй, тэд буйдан дээр зүгээр хэвтээд байж чаддаггүй хүмүүс.

 

Матар

Энэ зурхайн ордныхон урагшаа аажим, гэхдээ бат бөх алхана. Яг л уул хад шиг. Түүнд хийж чадахгүй ажил гэж байхгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт эдгээр хүмүүс хүссэнээ авч чадна. Үүнээс гадна тэд зорилгодоо хэрхэн хүрэхийг сайн мэддэг – бага зардал, хүч, цаг зарцуулж шүү.

 

Хумх

Шинийг мэдэх хүсэл зорилго нь тэднийг байнга урагш алхахад нь тусалдаг. Тэд амьдралын арвин их туршлага дээрээ суурилж асуудлыг стандарт бус аргаар шийдвэрлэж чаддаг байна. Тэд томоохон хэмжээний асуудлыг шийдвэрлэх дуртай – зөвхөн нэг хүний амьдралыг өөрчлөх бус олон хүн, хүн төрөлхтний амьдралыг өөрчлөх тийм л асуудлыг тэд барьж авцгаадаг.

Үнэн хэрэгтээ бид бүгд л өдөр тутмын амьдралын төдийгүй хүн төрөлхтний амьдралд нөлөөлөх шийдвэр гаргах чадалтай. Үүний тулд хамгийн гол нь анхны алхамаа л хийх хэрэгтэй.

59
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
11
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
9
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Joy Carter

    Joy Carter

    2018/09/14 at 16:26

    Хахахахаха ингэж хүмүүсийн тархийг угаахаа боль

  2. Цэнгээ Цэнгээ

  3. Б. Дива

  4. Муу тархи угаагч

    2021/11/03 at 19:02

    Зурхайг хүмүүс зохиосон. Битгий тархи угаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *