Хүний нүүр царай 20, 30 болон 40 насанд хэрхэн өөрчлөгддөг вэ?

2

Таны арьс жил ирэх тусам л өөрчлөгдөж байгааг та мэдэрч байгаа байх, тэр бүү хэл царайны хэлбэр ч өөрчлөгдөнө. Аз болж таны арьсыг залуу харагдуулах олон төрлийн аргууд байгааг дуулгахад таатай байна. Та бүхэндээ хоёр, гурав болон дөрөв дэх арван жилд нүүр царай хэрхэн өөрчлөгдөж байгааг болон энэ өөрчлөлттэй хэрхэн тэмцэхийг танилцуулахаар бэлдлээ.

20 настайдаа: коллаген нь таны арьсны уян хатан чанарыг хадгалж эрүүл өнгө төрх бэлэглэнэ. Энэ насан дээрээ олон эмэгтэйчүүдийн арьс үрэвсэх хандлагатай байдаг. Хэрвээ нүүрний арьс үрэвсээд байвал мэргэжлийн гоо сайхны эмчид үзүүлэх хэрэгтэй. Нарнаас хамгаалах тос хэрэглэхээ мартаж болохгүй. Залуудаа арьсандаа хэдий хэр анхаарал тавьж чадна төдий чинээ өтөл насандаа арьсныхаа залуу төрхийг хадгалж чадна.

30 настайдаа: арьсны өнгөц байгаа хялгасан судаснууд улам мэдэгдэж эхэлнэ, бас нарны толбууд тодорч арьс улам л асуудалтай болж эхэлдэг. Мөн нүдний дунд үрчлээ сууж “галууны сарвуу” үрчлээс үүснэ. Хэрвээ залуудаа амьдралын буруу хэв маяг баримталдаг байсан бол, жишээ нь, их ууж, тамхи татдаг байсан бол 30 насандаа баймааргүй их үрчлээтэй болсон байх нь ойлгомжтой.

Энэ наснаас эхэлж нүүр царайн дээр таны бүх л буруу дадал зуршил ил гарч эхэлнэ. Пигментийн толбо, хацар унжих, духаар бор цэгэн толбууд бий болно. Энэ нь наранд их байсны шалтгаан, залуудаа арьсаа нарнаас хамгаалж байгаагүйтэй холбоотой.

Жирэмслэлтээс үүдэж нүүр сэвхтэх тохиолдол олон эмэгтэйчүүдийг сэтгэлээр унагаадаг. Энэ үед арьс гуужуулах бодис тус болно. Хэрвээ та жирэмсэн эсвэл хөхөөр хооллодог бол ретинолоос аль болох зайлсхийх хэрэгтэй.

40 настайдаа: таны арьс илүү хуурай болж үрчлээ нь улам л мэдэгдэнэ. Таны арьсны тослог чанар эрчимтэйгээр буурч байгаатай холбоотой юм.

Нүүрний арьс бүхэлдээ унжиж эхэлнэ. Хамрын дээд хэсэг доош унжих бөгөөд үүний үр дагаварт нь хөндлөн үрчлээнүүд сууна.

Энэ үед танд чийгшүүлэгч тос маш хэрэгтэй. Энэ төрлийн тос нь гиалурины хүчил агуулдаг тул арьсыг цайруулах болон хар толбыг багасгах үйлчилгээ үзүүлнэ.

Эмэгтэй хүний нүүр нас ахих тусам ингэж л өөрчлөгддөг байна. Та энэ өөрчлөлтөөс зугтааж чадахгүй, гэхдээ арьсаа арчилж залуугаар нь байлгах боломж танд бий. Хамгийн гол нь залуугаасаа эхэлж арьсандаа анхаарал тавьж байгаарай.

9
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *