Нийтийн бие засах газар хөнгөн зууш, ундаа усаар үйлчилдэг газар болжээ

0

Нийтийн бие засах газар хөнгөн зууш, ундаа усаар үйлчилдэг газар болжээ


19-р зууны үеийн Лондон хотод нийтийн бие засах газрын зориулалтаар ашиглагдаж байсан газар доорх өргөн чөлөө саяхны нэгэн өдөр хөнгөн зууш, ундаа усаар үйлчилдэг снэк баар болж хувирсан байдлаар үүд хаалгаа нээжээ. Аттендант кафе нэртэй уг газар хуучны нийтийн бие засах газрын анхны чимэглэл, дотоод засал тэр ч бүү хэл эрчүүдийн жорлон зэргийг хэвээр хадгалан үлдээснээрээ маш онцлог орчинтой болсон байна. Лондонд үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөж байгаа нь бизнес эрхлэгчдийн хувьд худалдаа үйлчилгээний талбай олох том асуудлыг авчирсан.Гэхдээ зарим цөөн хүмүүс Лондон хотын хаягдсан нийтийн бие засах газрын өмхий үнэртэй түүхийг даван харж, өртөг зардал багатай зоогийн газар, хөнгөн зуушны газар болгон хувиргаж болохыг тооцоолж чадсан байна. Тэдний нэг болох хувиараа бизнес эрхлэгч Питер Томлинсон хадгаламжийнхаа ихэнхийг 19-р зууны үед ашиглагдаж байсан эрчүүдийн бие засах газрыг Аттендант снэк баар болгон хувиргахад зарцуулжээ. Хөрөнгө оруулалтанд 150,000 долларыг зарцуулсан Питер Томлинсон снек баарныхаа нээлтийг өнгөрсөн долоо хоногт хийсэн хэдий ч уг өвөрмөц баар тун удахгүй Лондон хотын хамгийн их жуулчдыг татдаг газруудын нэг болох төлөвтэй байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/03/12 at 23:35

    wow

  2. jerry-man

    2013/03/14 at 22:09

    хаха

  3. capaa7g

    2013/03/17 at 22:03

    lol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *