Байгаль эхийн хосгүй бүтээл оргилмол халуун булгууд [26 зураг]

0

Байгаль эхийн хосгүй бүтээл оргилмол халуун булгууд [26 зураг]


Байгаль эхийн бүтээсэн сонирхолтой, ер бусын бүтээлүүдийн нэг geyser буюу оргилмол халуун булгийн тухай фото мэдээллийг үзэгч та бүхний мэдлэгийн далайд дусал нэмэхээр толилуулж байна. Дэлхий дээр цөөхөн хэдэн газар оршдог байгалийн зэгсэн ховор үзэгдэл болох оргилмол халуун булгууд ерөнхийдөө идэвхтэй галт уулын орчимд байрладаг. Халуун булаг гэнэт оргилон гардгийн учир нь газрын гадарга дээрх ус дундаж гүн нь 2000 метр хүртэл доошлон магмын улмаас халсан халуун хад чулуу, хөрсөнд хүрч халснаар даралт үүсч, халуун ус, уур булгын цоргоор оргилон цацагддагт оршдог.
Дэлхий дээр мянга орчим халуун оргилмол булаг мэдэгдээд байгаагийн бараг тэн хагас нь АНУ-ын Yellowstone үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байдаг байна. Оргилмол булгийн оргилолт болон түр зогсолт нь булгийн цоргон дотор явагдаж байгаа эрдсийн тунадас үүсэлт, ойролцоох халуун рашаанууд, газар хөдлөлтийн нөлөөлөл, хүний оролцооноос хамаарч өөрчлөгдөх нь бий.

Шинэ Зеландын Ваймангу оргилмол халуун булаг нь Дэлхийн хамгийн хүчирхэг оргилмол булаг байсан. 1886 оны Таравера уулын их дэлбэрэлтээс болж, ууланд 14 км-ийн завсар үүссэн ба оргилмол булаг анх 1900 онд оргилж үзэгдсэн. Оргилох усны өндөр 450 метрт хүрдэг байсан нь Дэлхий нийтийн анхаарлыг татах болсон ч хөрсний гулгалтын улмаас ойролцоох Таравера нуурын усны түвшин 11 метрээр доошилж, 1904 оны 11-р сарын 1-нд оргилмол булаг сөнөж үгүй болсон юм. Нэг удаагийн оргилолтоор 800 тонн ус цацагддаг байсан ба оргилолтын үеэр шавар шороо, хад чулуу, том үхэр чулуунууд шидэгддэг байсан учир оргилмол булгийн орчимд байх нь аюултай байдаг байжээ.

Исландад 30 орчим оргилмол булаг байдгийн дотор хамгийн алдартай нь Строккур оргилмол булаг юм. Уг оргилмол булаг 4-8 минут тутамд 15-20 метр заримдаа 40 метр хүртэл өндөр оргилдог. 1789 онд газар хөдлөлтийн дараагаар булгийн цорго нээгдэж, анх мэдэгдсэн Строккур булгийн идэвхтэй байдал 19-р зуунд тогтворгүй байсан ба 1815 онд оргилолтын өндөр нь 60 метрт хүрсэн. 20-р зууныг хүртэл оргилж байсан ч өөр нэгэн газар хөдлөлтийн улмаас булгийн цорго дахин хаагдсан. 1963 онд оргилмол халуун булгийн хорооны зөвлөгөөгөөр нутгийн иргэд цоргоны бөглөөсийг цэвэрлэснээр оргилмол булаг өнөөг хүртэл оргилох болсон байна.

Дэлхий дээрх 1000 орчим оргилмол булгуудын 300-500 оргилмол булгийн эх газар болсон АНУ-ын Yellowstone үндэсний цэцэрлэгт хүрээлэнд одоогоор идэвхтэй байгаа Дэлхийн хамгийн өндөр оргилмол булаг болох Steamboat оргилмол булаг оршдог. Түүнчлэн тус цэцэрлэгт хүрээлэнд олдсон хамгийн анхны оргилмол булаг гэдгээрээ Old Faithful нэрийг хүртсэн оргилмол булаг ч энд байдаг. Steamboat булгийн оргилолтын өндөр 90 метрт хүрдэг ба 3-40 минутын туршид оргилдог аж. Харин Old Faithful оргилмол булаг нь бараг 91 минут тутамд оргилдог байна.

Оросын Камчаткын хойгт Оргилмол булгуудын хөндий байрладаг. Евроази дахь цорын ганц оргилмол булгийн талбар болох уг газар нь оргилмол булгуудын төвлөрөлтөөрөө Дэлхийд хоёрт ордог. Ойролцоогоор 200 орчим оргилмол булагтай ч оргилолтын хэмжээ болон хүчээрээ Исланд, Yellowstone үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Шинэ Зеландын оргилмол булгуудын энд хүрэхгүй юм. Камчатка дахь хамгийн том оргилмол булгийн оргилолтын өндөр 40 метрт хүрдэг.

Усан түлхэлттэй оргилмол булгуудын ус нь харьцангуй цэвэр, бага зэргийн эрдэстэй байдаг.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Lighting_ghost

    2012/07/05 at 12:25

    gaihaltai tnx

  2. pilguun

    2012/07/05 at 13:58

    goy yumaa ochij uzmeer

  3. ass_kiss

    2012/07/05 at 21:14

    woow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *