Нүүр Эх дэлхий Байгаль Бидний одоо болтол үнэн гэж итгэж явдаг модны талаарх 6 буруу ойлголт

Бидний одоо болтол үнэн гэж итгэж явдаг модны талаарх 6 буруу ойлголт

0
0
4,944

Бүх мод шатдаг, бүх мод усанд хөвдөг гэж бодож байна уу? Чихрийн мод зөвхөн үлгэрт л гардаг уу? Модны үндэс зөвхөн доошоогоо л ургах уу?

Модны талаарх энэхүү сонирхолтой мэдээллүүд таныг гайхашралд оруулж магадгүй.

Цуурхал 1. Бүх мод шатдаг

Галд шатдаггүй олон төрлийн мод байна. Розмарин, австрали эвкалит, хойд америкийн секвой, ороонго зэрэг мод багтах ажээ. Галд тэсвэртэй байгаагийн нууц нь эдгээр модны зузаан холтост оршино – хэд хэдэн давхар холтос нь модонд дулааныг тэр болгон дамжуулаад байдаггүй.

 

Цуурхал 2. Бүх мод усанд хөвөхгүй

Мод олон төрөл, эдгээр төрлүүдийн дотор усанд живдэг нь ч байна. Жишээ нь хар мод болон Аргентин, Парагвайд ургадаг энэ дэлхийн хамгийн хүнд мод болох квебрахо. Мөн Азербайжаны хойд хэсэгт ургадаг темир-агач, Примор мужийн шмидт хус мод нь усанд хөвөхгүй. Эдгээр мод нь ширэм мэт бат бөх, хэрвээ буудвал ямар ч ул мөр гарахгүй, сум зүгээр л буцаад ойно.

 

Цуурхал 3. Талх, чихэр модон дээр ургадаггүй

Азийн ширэнгэн ойд талхны мод байдаг. Модны үр нь гурилан зуурмаг шиг зөөлөн бөгөөд жигнэвэл талх шиг хөвсгөр болно. Харин тэнгис, далайн бүс нутгийн арлуудад бас нэгэн этгээд мод ургадаг – “пирог”-ны мод. Уг модны шаргал үр жимс нь пирогийг санагдуулам амттай. Өмнөд Азийн нутгаар чихрийн мод ургадаг – маш амттай чихэр.

 

Цуурхал 4. Модны навч сахар дутагдсанаас болж улайдаг

Саяхны нэгэн судалгаа хүртэл навчсын өнгө өөрчлөгдөх явдлыг дараах байдлаар тайлбарладаг байлаа: намар цагт фотосинтезийн ялгаруулалт ихсэж их сахар ялгаруулахад хүргэнэ, үүний үр дүнд модны навч улаан өнгөтэй болдог. Үнэн хэрэгтээ тийм биш болж таараад байна. Навчны өнгө өөрчлөгдөх явц нь нарнаас өөрийгөө хамгаалах хамгаалалтын бүрхүүл болж өгдөг ажээ.

 

Цуурхал 5. Тундрт мод ургадаггүй, яагаад гэвэл маш хүйтэн цаг агаартай

Тундрын хүйтэн нь тайгын хүйтэн шиг болохгүй. Тэгсэн мөртлөө тайгад мод ургаад, тундрт ургадаггүй. Шалтгаан нь тайгын урт удаан үргэлжлэх зун цагт байгаа юм – энэ хугацаанд модны үндэс бэхжиж амждаг байна. Харин тундрын зун богино тул моднууд нь хүйтний улирлыг давж гарах хамгаалалттай болж амждаггүй ажээ. Тиймээс тундрт цасны доор хүйтнээс нуугдах нам ургах ургамал л ургадаг.

 

Цуурхал 6. Бүх модны үндэс доошоо ургадаг

Мод өөд ургах үндэстэй мод ч байна, жишээ нь Венесуэлийн ширэнгэн ойд энэ төрлийн мод ургадаг. Хөрс нь маш бага шим тэжээл агуулдаг учраас модны үндэс дээш модоо дагаж ургахад хүргэдэг. Борооны ус, нарны илчээс эрдэс бодис, шим тэжээлээ авна.

Ургамлын аймагт нефтийн мод гэх нэртэй мод ч таарна эсвэл ханга мод хэмээнэ. Филиппиний арлуудад ургадаг – үр жимс нь яг л газрын тос шиг. Уг модны үр жимсийг шатахуун болгож боловсруулах технологи дээр эрдэмтэд ажилласаар байгаа ажээ.

43
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.