Хүний бие организмын тухай 12 сонирхолтой баримт

1

Эмэгтэй хүн яагаад илүү амархан даардаг вэ, хурууны хээ ер нь ямар хэрэгтэй вэ, үе мөчний өвдөлтөөр цаг агаарыг тодорхойлох боломжтой эсэх зэрэг олон сонирхолтой асуултын хариултуудыг уншиж мэдээрэй.

 

1. Хөлийн ул цагийн эрхэнд томордог гэж үнэн үү?

Хөлийн шөрмөс болон бусад холбоосууд цагийн эрхэнд сулардаг ба ингэснээр шагай хэсгээр дарагдан хавтгайрч ул томордог.

 

2. Яагаад эмэгтэй хүн илүү амархан даардаг вэ?

Эмэгтэй хүний арьсан доорх өөхөн давхарга нь их боловч энэ нь гэдэс, бүсэлхийний хавьцаа байж дотоод эрхтнээ хамгаалдаг. Тиймээс хөл гарын үзүүр хүйтэнд хамгаалалтгүй үлдэх ба гар, хөл даарсан үед бүх л бие даарсан мэт санагддаг. Мөн эмэгтэй хүний хүйтэн мэдрэх чадвар өндөр ба адилхан хүйтэнд эмэгтэйчүүдийн хурууны судас хурдан нарийсдаг учраас илүү амархан хөлдөх эрсдэлтэй.

 

3. Өндөр наснаас хамаарсан үнэр гэж байдаг уу?

Байдаг. Залуу болон дундаж насныхан ч гэсэн өөрийн гэсэн үнэртэй. Хамгийн сонирхолтой нь залуу болон дундаж насныхны үнэрийг бодвол настай хүний үнэр илүү зөөлөн, хурц биш байдаг гэнэ.

 

4. Өрөөний температур бүхий кофе яагаад амт муутай вэ?

Амт мэдрэх зарим төвүүд өрөөний болон түүнээс арай илүү халуун нөхцөлд мэдрэмтгий байдаг ба халуун кофе гашуун биш (иймээс амттай) байдаг нь гашуун, исгэлэнг мэдрэх төв нь их халуун нөхцөлд бараг ажилладаггүйтэй холбоотой. Мөн үнэр бас их нөлөөлөх ба халуун кофе сайхан үнэртэй байдаг билээ.

 

5. Яагаад давсаг дүүрсэн үед сэрдэг боловч ходоод дүүрэх үед ийм явдал болдоггүй вэ?

Ходоод гэдэс доторх нейронууд бүдүүн гэдсийг шахаж ялгадас гадагшлуулдаг бөгөөд эдгээр нейронууд нь “өөрийн гэсэн ажиллах цагийн хуваарьтай” байдаг ба чухам энэ нь биднийг өглөө сэрээж, орой нойр хүргэдэг юм. Тиймээс хэвийн үед шөнөөр ялгадас гадагшлуулах шаардлага гардаггүй билээ.

Давсагны хувьд тогтсон хэмжээний шингэн хуралдуулах чадвартай ба бөөр тасралтгүй ажиллаж шээс ялгаруулсаар байдаг. Жирийн үед 6-8 цаг тасралтгүй унтаж болох ба зарим нэг өвчний үед юмуу их шингэн уусан үед шөнө босож давсгаа суллахаас өөр аргагүй болдог билээ.

 

6. Яагаад “галзуу хулганаар” явах үед ходоод гэдэс амаар гарах гэж байгаа мэт санагддаг вэ?

Яагаад гэвэл таны ходоод гэдэс хөдөлж байгаагаас тэр. Таныг аюулгүйн бүс дарж байгаа бол ходоод гэдэст ийм даруулга байхгүй учраас “дээшээ хөөрч” байгаа юм. Ийм хөдөлгөөнд эдгээр эрхтэн гэмтэхгүй ба мэдрэлийн төвүүд эдгээр эрхтнүүдийг хөдлөхийг мэдэрч байгаагаас болж “таны амнаас гарах” шахаж байгаа мэт санагддаг.

 

7. Хурууны хээ ямар хэрэгтэй юм бэ?

Урьд өмнө эдгээр хээ нь аливаа юмыг барьж тогтооход хэрэгтэй гэж үздэг байлаа. Манчестерийн Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар хурууны хээ нь зөвхөн хавтгай гялгар юм барих үед л тогтооход тусалдаг ба үндсэн үүрэг нь цэврүү үүсэх, шархдах зэргээс хурууг хамгаалах зорилготой юм байна.

 

8. Үе мөч өвдөх нь тэнгэр муухайрахын дохио мөн үү?

Ийм байж болно. Тэнгэр муухайрахын өмнө агаарын даралт огцом буурах ба үүнээс шалтгаалан биеийн үений зөөлөн хэсгүүд өргөсөж өвдөлт, зовиур мэдрэгддэг. Гэхдээ энэ нь их сулхан илрэх боловч даралт ихтэй, гэмтсэн үе мөчтэй хүнд илүү ихээр мэдрэгдэнэ.

Бас халуун хүйтэн ч нөлөөлдөг ба Тафтсын Их Сургуулийн эрдэмтэд агаарын температур 10 градус буурахад өвдөгний үений өвчин мэдрэгддэг гэдгийг тогтоосон байна.

 

9. Яагаад зогьсох үед амьсгаагаа барих ёстой гэж?

Амьсгалахгүй үед биед нүүрстөрөгч хуралдан зогьсуулж байгаа өрцний нарийсахыг зогсооно. Өрц нарийсах үед амьсгаа авах гэдэг ба зогьсох үед үүнийг хэлний цаана байрлах хүүхэн хэл хааж зогсооно. Ингэж хаах дуу нь тэрхүү зогьсох дуу билээ.

 

10. Яагаад та багадаа шүдний аппарат зүүж байсан ч хожим нь шүд бас л хөдөлдөг юм бэ?

Энэ нь буйлны цаана байрлах ясан эд эс элэгдэж алга болсонтой холбоотой юм. Нас хөгшрөх нь энэ эд эс алга болоход нөлөөлөх ба тамхи, болон өвчин бас их хамаатай. Их хэмжээний эд эс алга болоход шүд байрнаасаа хөдөлдөг.

 

11. Яагаад гүйхэд хажуу бөөрний хэсэгт өвддөг вэ?

Гүйх үед өрц сунаж, агшиж, ихэнхдээ баруун хавирганы доод хэсэгт хатгах мэт өвдөнө. Өвдөлтийг намдаахын тулд та аль болох гүн амьсгалахгүй, хурдаа хасах хэрэгтэй.

 

12. Яагаад суганы хөлсний үнэр бусад биеийн хөлснөөс илүү муухай үнэртдэг вэ?

Хүний биед хөлсний хоёр янзын булчирхай байдаг. Хөл болон гар хавьд байрлах булчирхай ус болон давсны холимог хэлбэрээр хөлс ялгаруулдаг бол суганы хавьд байрлах булчирхай тосорхог биет ялгаруулдаг ба энэ биетэд бактери ихээр үржинэ. Бактериуд энэ тосорхог биетийг идэх үед муухай үнэр бий болдог билээ.

17
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *