20 жилийн дараа гэхэд эдгээр мэргэжлүүд ямар ч хэрэггүй болно

1

Бид зогсолтгүй хөгжиж буй ертөнцөд амьдарч байна. Саяхан л ухаалаг гар утас гартаа барьж баярлаж байсан бол одоо бараг бүгдээрээ таблет барин суух ажээ. Техник хүний амьдралыг хөнгөвчилж байгаа, гэсэн хэдий ч ирээдүйд робот бидний байр суурийг эзлэх вий гэсэн айдас тээж яваа хүмүүс цөөнгүй… тэгвэл хүмүүсийг яах уу?

Эрдэмтдийн урьдчилсан таамгаар дараах мэргэжлүүд ойрын 20-30 жилд шаардлагагүй болох эсвэл огцом өөрчлөлт хийхээр байна. Сандрах хэрэггүй, нийтлэлийг дуустал нь уншаад өөрийнхөө ажлын баримжааг тодорхойлж болно.

Боловсрол

Боловсролын чиг хандлага эрс өөрчлөлт хийж эхэлсэн. Хүссэн зүйлээ зайнаас суралцах боломжтой, сургалтын явц нь хувь хүнд илүү чиглэжээ. Сургалтын хөтөлбөр – илүү уян хатан. Сургалтын шинэ арга барилыг IT технологитой хослуулж чадсанаар огцом ахиц гарч байгааг бид мэднэ. Тийм учраас, ердийн багшийн оронд онлайн сургалтын зохицуулагч, тьютор эсвэл тоглоомын сурган хүмүүжүүлэгч гэсэн мэргэжлүүд гарч ирнэ. Сайн багш нар хүндлэгдсээр байх хэдий ч шинэ арга барилын дагуу мэргэжилтнүүдэд шинэ шалгуур тавигдаж эхлэх ажээ.

 

Зугаа цэнгэлийн салбар

Техник, автоматжуулалтын хөгжил ресторан, зочид буудал, фитнес клуб, кино театрын зохион байгуулагчийг ажилгүй болгоно. Одоо ч гэсэн онлайнаар зочид буудлын өрөө эсвэл спорт заалны эрхийн карт захиалж болж байгаа.

Мөн тур операторуудын ч шаардлага арилна, аливаа зуучлалгүйгээр аялах нь илүү хямд тэгээд ч нэг их төвөгтэй биш гэдгийг ухаарч байна. Орчин үеийн техник, технологи аяллын бэлтгэлийг бүрэн хангах шаардлагыг бараг хангачихаад байгааг мэднэ биз дээ? Аяллын салбарт хөтөч эсвэл ганцаарчилсан аяллын найруулагчийн мэргэжил шаардлагатай болох хандлагатай байна.

 

Ажиллах хүч

“Автопилот” буюу өөрийгөө удирдах функц улам л төгс болж байгаа бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар “өөрийгөө удирдах” горим дээр ажиллаж байгаа техник осол аваар гаргах нь хамаагүй бага гэжээ. Тэгэхээр жолооны ард жолооч нар суух нь багасах бололтой.

Хэвлэлийн ажилтнууд ч аль хэдийн техниктэй нүүр тулгарчихсан, өрөгчийн ажил хэрэггүй болж бүгдийг цахилгаан компьютер гүйцэтгэж байна. Мөн шууданчийн ажил хэрэггүй болох эрсдэлтэй, хүмүүс цаасан дээр захидал бичих нь улам л цөөрч, аливаа мэдээллийг цахилгаан шуудангаар илгээх бүрэн боломж бүрдсэн.

3D принтер хөнгөн үйлдвэрийн ажилчдыг ажилгүйчүүдийн эгнээд оруулах аюултай. Уурхайчин, хайгуулч, бутлагч зэрэг хүмүүсийн ажил үнэгүйдэхэд цахилгаан эрчим хүчний эх сурвалж өөрчлөгдөхөөс гадна ажиллагааг бүрэн автоматжуулалт руу шилжүүлэхтэй холбоотой юм.

 

Худалдаа, маркетинг

Интернет худалдаа, зар сурталчилгааны агентлаг мөн дэлгүүрийн касс зэрэг нь худалдагч, кассчин, шууд худалдааны менежер, худалдааны төлөөлөгчийг ажилгүй болгоно.

 

Санхүүгийн салбар

Мэдээлэл боловсруулдаг банкны ажилтнуудын хэрэгцээ багасна. Өнөөдөр банкууд шаардлага хангасан олон аппликейшн боловсруулж үйл ажиллагаандаа ашиглаж байгаа юм. Томоохон банкууд зардлаа хэмнэх үүднээс зарим нэг салбаруудаа ч хаахад бэлэн болжээ. Санхүүгийн салбарт оюуны бүтээл үнэлэгч, хувийн тэтгэврийн нэрийн дансны төлөвлөгөө гаргадаг мэргэжилтнүүдийн хэрэгцээ ч багасах нь.

 

Оюуны хөдөлмөр

Нейро сүлжээний хөгжил сэтгүүлч, нийтлэгч, редакторуудыг үнэгүйдүүлнэ. Ирээдүйд гэлтгүй одоо ч тэд мэдээлэл бичиж байна. Жишээ нь, Associated Press шинэ мэдээгээ роботоор бичүүлж байгаа юм. Мөн хуульчид энэ жагсаалтанд ороод байна. Жишээ нь, 2015 оноос эхлэн Британи улс торгуулийн асуудлыг шийдэх интернет-ботыг ашиглаж эхэлсэн. Ингэснээр хуульчид бага ч болов хөлс төлж үйлчилгээг нь авах шаардлагагүй болжээ.

 

Сэтгэлээр унах хэрэггүй

Мэргэжилтнүүд шаардлагатай байсаар байна, тиймээс өөрийгөө хөгжүүлэх тал дээр байнга анхаарч яваарай. Ботууд мэдээ, мэдээллийг хүнд хүргэх төдий л бичих тул хүний сэтгэлийг хөндсөн нийтлэл, уран бүтээл хүний гараас л гарна. Автоматжуулалтын зорилго – их цаг, хүч шаардсан давтагдаж улиг болсон ажлыг хөнгөвчлөх л зорилготой гэдгийг мартаж болохгүй. Энэ хугацаанд харин бид өөр хүнд хэцүү, чухал ажил дээр анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байх юм.

Та эсвэл таны хүүхэд мэргэжлээ сонгох чухал алхамын наана зогсож байгаа бол ирээдүйд шаардлагатай салбарыг анхаарч үзээрэй. Энэ нь хүний мэдрэмж, чадвартай холбоотой салбар байх юм, жишээ нь: эмч, сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч, мөрдөгч, орчуулагч. Мөн барилгатай холбоотой салбар эрэлт хэрэгцээ өндөр байх болно. Бүх мэргэжилтнүүдийг робот орлоно гэж юу байх вэ дээ, ажлын тодорхой хувийг л робот гүйцэтгэж чадах юм шүү дээ. Агрономичийг сити-фермерүүд болон автоматчилагдсан хөдөө аж ахуйн техникийн операторууд орлох бололтой. Хөгжиж буй салбарыг мартаж болохгүй: IT технологи, роботехник, машин угсралт, биотехнологи, шинэ материал, эрчим хүчний эх сурвалж, сансар огторгуй.

Та ирээдүйг тэсэн ядан хүлээж байна уу, таны хувьд уран зөгнөлт мэт санагдах нь мэдээж. Эсвэл эрс өөрчлөлтөөс айж байна уу? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр санал бодлоо хуваалцаарай.

52
ГайхмаарГайхмаар
19
ТэнэглэлТэнэглэл
12
Ха ХаХа Ха
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГоёГоё
5
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Т. Оюука

    Т. Оюука

    2017/12/27 at 10:29

    hhe naadah chn USA-giin 20 jil mongold bol bs l udna2

  2. Angelina Merkel

    Angelina Merkel

    2017/12/27 at 19:33

    Odoo barag l iim bga

  3. Ариунаа Бат

    Ариунаа Бат

    2017/12/27 at 22:16

    china d uje iim bolsoon

  4. Lyracism Uguumur

    Lyracism Uguumur

    2017/12/30 at 22:44

    3D хиймэл оюун ухааныгл хүлээж бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *