Хонг Конгийн шоргоолжны үүр мэт шавааралдсан өндөр барилгууд дотор иргэд нь хэрхэн амьдардгийг харцгаая

2

Хонг Конгийн хүн амын нягтшил маш их, тийм ч учраас хотууд нь дээшээ хурдацтай босдог. Иргэдийн ихэнх нь өндөр өндөр байшинд амьдарцгаана, өндөр байрнуудыг тэд “шоргоолжны үүр” гэж нэрлэцгээдэг ажээ. Иймэрхүү тэнгэр баганадсан барилгуудыг бид зөндөө л харж байсан, гэхдээ энэ хананы цаана чухам юу нуугдаж байдгийг бид харин гадарлахгүй.

Хонг Конгчууд хэрхэн амьдардаг болохыг бид олж мэдсэн юм. Эдгээр гэрэл зургуудыг үзсэнээс хойш бидний амьдардаг байр, орон сууц ямар уужим, тав тухтай болохыг ойлгоно.

Хонг Конгийн шоргоолжны үүр-байшингууд

© East News
© Техно / youtube

1 м.кв талбайн дундаж үнэ 28,000 ам.доллар. Харьцуулахад Улаанбаатарт – 950 ам.доллар. Тийм учраас Хонг Конг-д баян ядуугийн ялгаа их байдаг бөгөөд нэг “шоргоолжны үүр”-нд төрөл бүрийн орлоготой хүмүүст зориулсан байрны олон хувилбаруудыг багтаадаг байна.

 

“Шоргоолжны үүр”-нд амьдрах 4 төрлийн байрны сонголт бий

1. Ядуучуудад зориулсан байр

© Virtual Hong Kong: New World, Old Traditions / youtube
© FAILORBIT / youtube
© Society for Community Organization / youtube

Хонг Конгчуудын 20 гаруй хувь буюу бараг 1,5 сая хүн ам ядуугаас доош түвшинд амьдардаг. Ийм хүмүүст зориулсан байр “шоргоолжны үүр”-нд өөрийн гэсэн онцлогтойгоор байх ажээ – ойролцоогоор 180*60 см төмөр тор. Ядуучууд энэ торонд амьдарна, бүх эд хогшлоо хадгална. Хүн амьдрахад бэрх энэ оромжинд хүртэл сар болгон 160-200 доллар төлөх ёстой. Энд амьдардаг хүмүүсийн ихэнх нь зах дээр юм зарна, угаагчаар ажиллана, гэсэн хэдий ч амьдралын нөхцлөө дээшлүүлж чадахгүй тул энэ торондоо хэдэн жилээр амьдарсаар л байна.

 

2. Доод зиндааныханд зориулсан нийтийн байр

© Vox / youtube
© Vox / youtube

Энэ ангийнханд зориулсан нийтийн байр “шоргоолжны үүр”-нд мөн бий. Нийтийн гал тогоо, ариун цэврийн өрөө, мөн 5-6 жижигхэн өрөөтэй бөгөөд ширээ, ор зэргээ тавина. Хэрвээ аз таарвал унтлагын өрөөндөө шкаф багтаачихна, гэхдээ эндхийн оршин суугчид орон зайгаа ашиглахын тулд хувцсаа ханандаа шууд өлгөчихдөг. Нийтийн байр сард ойролцоогоор 480 орчим долларын үнэтэй.

 

3. Залуучуудад зориулсан жижигхэн байрнууд

© VOA News / youtube
© Sky News / youtube

Хонг Конг-д бие даасан амьдрал эхлүүлэхэд маш хэцүү: үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үнэ маш өндөр. “Шоргоолжны үүр” дэх нэг өрөө байрны сарын түрээс гэхэд л бараг л 1700 ам.доллар хүрнэ. Хонг Конг хүний дундаж орлого ойролцоогоор эрчүүдийнх нь 2500 ам.доллар, харин эмэгтэйчүүдийн дундаж орлого нь 1800 орчим доллар ажээ. Тийм учраас залуучууд ажил төрөлтэй золгоод жижигхэн байр л түрээслэж чадна, ерөнхийдөө бөгс эргэх зайгүй. Ихэнх байрнууд нь гал тогоогүй, гэхдээ орчин үеийн хураагдаж эвхэгддэг тавилга, техник хэрэгслээр сайн тоноглогдсон байдаг.

 

4. Дундаж ангид зориулсан байр

© Seth Neeley / youtube
© Chris Quimbo / youtube

Ажилдаа амжилт гаргаж чадсан, санхүүгийн хувьд өсөж дэвшиж яваа хонгконгчууд “шоргоолжны үүр”-нээс тусдаа гал тогоотой, угаалгын өрөөтэй байр түрээсэлдэг. Тэдний түрээсэлж байгаа байр нь талбайн хувьд жижигхэн – 20-25 м.кв-д 4-5 хүн ноогдоно.

© BBC / youtube

Азтай нэгүүд нь гэр бүлийн гишүүдийн тоогоор унтлагын өрөөтэй байж чаддаг. Өөрийн орон зайг бий болгохын тулд сэргэлэн хонгконгчууд янз бүрийн л арга ашиглахыг хичээдэг. Жишээ нь тусдаа өрөө болж харагдуулах орчин үеийн ор тавьдаг байна.

Та давчуу байранд амьдарч чадах уу? Эсвэл таны хувьд орон зай гэдэг маш чухал зүйл үү?

45
ГайхмаарГайхмаар
19
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
9
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Altantsetseg Altai

    Altantsetseg Altai

    2019/12/25 at 15:40

    huuh ene goe baishinguud ni gadnaa gyaianzag dotroo palanzag um bna. bid ch estoi aztai um bna .saihan taldaa geree bariad haya gaa sohood agaar amisgalaad l… Mongolchuud yduu bish…..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *