Гүйцэд болсон, амттай хан боргоцойг хэрхэн сонгох вэ?

2

Энэ зөвлөгөө нь таныг дэлгүүрээс хамгийн сайн болсон, амттай, шүүстэй хан боргоцойг сонгоход тань туслах болно.

1-р алхам. Хан боргоцойг сайн хар

Бүрэн болсон хан боргоцой нь зууван хэлбэртэй 10-12 см урттай өтгөн ногоон навчтай, бага зэрэг хатсан үзүүртэй байдаг. Хальс нь шар хүрэн өнгөтэй байх бөгөөд жимсний үзүүр хэсэг нь бага зэрэг хатсан байна. Эдгээрийн дундуур хар ногоон эсвэл боровтор өнгөтэй ширхэг заагласан зүйл байдаг.

Ногоон хальс нь уг жимс гүйцэд болоогүйг харуулдаг бол бор-хүрэн, хүрэн улаан өнгө нь жимс гэмтэж муудсаныг илтгэнэ.

Хүрэн толботой, хальс хооронд цагаан өнгө байвал авч болохгүй ба энэ нь муудсан, хөгцөрсний шинж юм шүү

2-р алхам. Дарж, тогшиж үз

Харж сонгож үзсэний дараа өөрт таалагдсан хан боргоцойг гартаа ав. Болсон хан боргоцойн хальс хатуу боловч уян байдаг. Гарын хуруугаар дарсны дараа шууд эргэн хэвэндээ орох ёстой. Хэрвээ дарсны дараа дарагдсан хэлбэр хэвээр байвал жимс муудаж эхэлсний шинж юм. Хэрвээ хан боргоцой кокосоос хатуу байвал гүйцэд болоогүй гэсэн үг.

Хан боргоцой 1-2 кг жин татна

Гараараа барьж үзэхэд жин нь хөнгөн санагдаж байвал танд удаан хадгалагдсан, хатаж жингээ алдаж байгаа жимс таарсан байна. Хэрэв тийм хөнгөн байвал шууд буцааж тавиад өөрийг хайсан нь дээр.

Санаанд таарсан хан боргоцой сонгож аваад тогшоод үз. Тарвас сонгохтой адил бөглүү дуу нь тухайн жимс сайхан болсон, шүүслэг байгаагийн шинж. Харин жингэнэсэн дуу гарвал жимс болоогүй байгаа хэрэг юм.

3-р алхам. Навч буюу султаныг нь мушгиж үз

Дэлгүүрт гадаад хэлбэр нь гүйцэд боловсорсон мэт хан боргоцой их зарах ба түүний болсныг хальсны дотор хэсгээр таниж болно гэж тайлбарладаг. Гэхдээ энэ нь тийм биш юм. Жишээ нь муудсан жимсний хальс амархан салдаг байна.

Харин навч буюу султанаар их юм мэдэж болно. Болсон хан боргоцойн навч нь бага зэрэг хатсан үзүүртэй байх ба хурц ногоон өнгөтэй нь гүйцэд болоогүй, доторх жимс хатуу, хуурай, амт муутай байна. Хүрэнтсэн навч нь жимс муудсаныг харуулж байгаа юм.

Султан буюу навчийг нь барьж аваад бага зэрэг мушгиад үз. Болж байна уу? Таны гарт сайхан болсон жимс таарсан гэсэн үг. Мушгиж болохгүй байвал хан боргоцойг хэт эрт тайрч авсан байх нь. Та мушгихдаа битгий их хүч гаргаарай. Болсон жимсний энэ навч амархан салах ба танаас өмнө бас олон хүн мушгиж үзсэн байж таарна.

4-р алхам. Үнэрлээд үз

Хан боргоцойг сунгасан гарын зайтай барь. Сайхан үнэр мэдрэгдэж байна уу? Та сайн жимс сонгожээ.

Ногоон хан боргоцой үнэр гаргахгүй бол муудсан жимсний үнэр ойлгомжтой

Хан боргоцой гэрт гүйцэд боловсрох уу?

Хан боргоцой нь төв болон өмнөд Америкт, мөн зүүн урд Азид ургадаг. Ургацаа жилд гурван удаа хураах ба гадилаас ялгарах зүйл нь тайрсны дараа гүйцэд боловсорно гэж үгүй.

Хан боргоцойн болоогүй жимс нь уруул түлж, ам урах ба гэдэс ходоод хямруулж магадгүй

Мөн буруу харуулж тавих, халуун болон хүйтэн нөхцөлд хадгалах нь энэ тал дээр ямар ч үр дүн өгөхгүй. Хэрвээ хан боргоцойг болоогүй байхад нь тайрсан бол яаж ч оролдоод шүүслэг, амттай болохгүй.

Хан боргоцойг хэрхэн хадгалах вэ?

Болсон хан боргоцойг хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Цаасан уутанд хийж, жимсний хэсэгт хадгалаарай.

Хан боргоцойг хөрөгчинд 7 хоногоос илүү хадгалахгүй

Хадгалах хугацааг уртасгахын тулд цэвэрлээд доторх жимсийг нь авч хөлдөөж болно. Ийм байдлаар 2-3 сар хадгалж болох билээ.

3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *