Уйлах нь танд ямар их хэрэгтэй вэ гэдгийг батлах 5 шалтгаан

4

Гунигтай кино үзэх эсвэл сонгино арилгахын аль нь ч байсан нүднээс нулимс гарах нь танд хэрэгтэй.

Нулимсны үндсэн гурван төрөл байдаг. Үүнд эгэх /цочролыг арилгах/, үргэлжлэл /нүд гөлгөр болох/ болон сэтгэл хөдлөл /баяр хөөр, уйтгар гунигт хариу үзүүлэх/. Хүмүүсийн хувьд гурав дахь төрлийн нулимсыг гаргадаг цорын ганц амьд бие организм гэдгийг та мэдэх үү? Энэ нь олон судлаачдад яагаад гэх асуултыг асуухад хүргэдэг. Тэгвэл уйлах нь ямар ашигтай вэ? Хариулт нь их сонирхолтой.

1. Таны төлөв байдалд эерэгээр нөлөөлнө

Саяхан Голландад гунигтай кино үзээд уйлдаг болон уйлдаггүй хүмүүсийг судалгаанд хамруулжээ. Киног дууссаны дараа сэтгэл хөдлөлдөө автаж уйлдаггүй хүмүүс хэвийн байсан бол сэтгэл хөдлөлдөө автаж уйлдаг хүмүүст кино нөлөөлж байв. Хэдий тийм боловч 20 минутын дараа уйлсан хүмүүс хэвийн болсноор барахгүй, 90 минутын дараа гэхэд уйлаагүй хүмүүсээс илүү баяр баясгалантай болцгоожээ. “Үүнээс харахад уйлах нь хүний төлөв байдалд эерэгээр нөлөөлдөг гэдгийг харж болно” хэмээн Голландын Тилбургийн их сургуулийн багш Асмир Грацанин хэлсэн байна.

2. Стрессээс ангижрахад туслана

Дээрх судалгаан дээр ажилласан “Сэтгэл Судлалын Лаборатори”-ийн захирал, биохимич, профессор Уиллиам Х.Фрэй гунигтай кино үзсэний дараа уйлдаг хүмүүс бусадтай харьцуулахад стрессээс илүү хурдан ангижирдаг болохыг судалгаагаар олж тогтоожээ. Тэр хэлэхдээ: “Бид сайн мэдэхгүй ч гэлээ, нулимсанд стрессийг нэмэгдүүлдэг ACTH гэх нэртэй химийн найрлага байдаг. Харин уйлснаар уг найрлага нулимсаар дамжин гардаг.” гэжээ.

Доктор Фрэй цааш үргэлжлүүлэн: “Стресстэх нь тархи болон зүрхэнд маш муугаар нөлөөлдөг учир стрессээс ангижрах хэрэгтэй. Бид хүүхдийг уйлж байхад битгий уйл гэж хэлэх хэрэггүй. Учир нь тэд стресстэхгүй байх, цаашлаад стрессээс үүдэлтэй өвчин тусахгүй байх боломжтой.” гэсэн байна.

3. Нүдийг цэвэрлэж, хамгаална

Сэтгэл хөдлөлөөс хамааралгүй уйлах нь эрүүл мэндэд мөн ач тустай. Сонгино арилгах үед нулимс яаж гардгийг та мэднэ биз дээ? Сонгино дахь химийн найрлага гарах үед нүдний гадна хэсэгт хүрч, хүхрийн хүчлийг бий болгодог. Энэ үед химийн найрлагыг угаах үүднээс таны нүднээс нулимс гардаг байна. Нулимс лисозимыг өөртөө агуулдаг бөгөөд энэ нь бактери болон вирус, глюкоз зэргээс хамгаалах үйлчилгээтэйгээр барахгүй нүдний дотор хэсэг болон зовхийг эсүүдээр тэжээдэг байна.

4. Хамранд хэрэгтэй

Нулимс урсахдаа хамрын хөндийгөөр дамжин, салстыг дайрч өнгөрдөг. Ингэхдээ хамрын хөндийд байгаа бактери болон бохирдлыг арилгах, багасгах ач тустай болохыг сэтгэл мэдрэлийн эмч Жүдит Орлофф хэлжээ.

5. Эрчүүд ч гэсэн уйлах хэрэгтэй

Доктор Фрэй эмэгтэйчүүд сард дунджаар 5.3 удаа, эрчүүд 1.3 удаа уйлдаг болохыг олж тогтоосон байна. Энэ нь эрчүүдийн биеэ барих чадвар бүхий тестостерон гормон болон эмэгтэйчүүдийн эмзэг мэдрэмжтэй холбоотой пролактин гормонтой холбоотой аж. Гэвч энэ нь эрчүүдэд давуу тал үүсгэхгүй бөгөөд зарим тохиолдолд сэтгэл хөдлөлөө ил болгож, нулимсаа гаргах хэрэгтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

84
ГоёГоё
20
ХөөрхөнХөөрхөн
17
ГайхмаарГайхмаар
15
БахархмаарБахархмаар
13
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Chuka Kh

    Chuka Kh

    2018/06/15 at 19:40

    оросууд сонгино хэрчээд уйлвал нүд цэвэршдэг, хэрэлдээд уйлвал сэтгэл цэвэршдэг гэдэг бодоход үнэн үг л байгаа юм даа.

  2. Uranchimeg Ochir Choidog

    Uranchimeg Ochir Choidog

    2018/06/15 at 20:53

    энэ таалагдлаа

  3. Uranchimeg Ochir Choidog

    Uranchimeg Ochir Choidog

    2018/06/15 at 20:53

    энэ таалагдлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *