Эртний Майяачуудын харгис зан үйлүүд

1

Майяа – Мезоамерикийн хамгийн эртний томоохон үндэстэн. Энэ үндэстний соёл иргэншил МЭӨ 2000 жилийн тэртээгээс улбаатай. Майяачууд чулуугаар хот тосгод байгуулж, газар тариалангийн томоохон аж ахуй эрхлэн, одон орон судлалд гүнзгий нэвтэрсэн, олон зуун шүтээндээ тахил өргөдөг харгис хэрцгий зан үйлтэй ард түмэн байжээ.

Бөмбөг тоглох

Майяачуудын нэрд гарсан зан үйлийн нэг нь бөмбөг тоглох. Тус бүр 7 хүнтэй хоёр баг том талбайд гарч, тусгайлан хийсэн каучук бөмбөгийг цагирагт хийхээр өрсөлддөг байв. Энэ бол тэмцээн уралдаан биш бөгөөд нарийн тогтсон дэг журам бүхий шашны зан үйл юм. Талбайн хэмжээ 180х120 метр. Цагиргаа 4 метрийн өндөрт бэхэлсэн байна. Нарыг билэгдсэн бөмбөгт гар, хөлөө хүргэж болохгүй. Зөвхөн мөр, их бие, толгой, ташаагаараа тоглож, тусгай цохиур ашиглана. Нөхцөл нь маш хатуу учраас завсарлагагүй гурав дөрвөн өдөр өрсөлдөнө. Эхний бөмбөгийг цагирагт хийснээр энэ тоглоом дуусаж, тахил өргөх ёслол үргэлжилдэг байжээ. Майяачууд эхэн үедээ тахил болгож амьтны амь тасддаг байсан гэдэг. Гэтэл хожим тэдний дараа гарч ирсэн тольтекийн дайчин омгийнхон бөмбөг оруулсан баатрын толгойг авдаг болсон байна. Бурхдад хамгийн шилдэг дайчнаар тахил өргөж байгаа нь энэ юм.

Эртний Майячуудын харгис зан үйлүүд 2

Галаар ариусгах бүжиг

Аллага, зэрэмдлэггүй өнгөрдөг хүмүүнлэг зан үйл майяачуудад тун ховор байсан бөгөөд галаар ариутгах бүжгийг хамгийн энэрэнгүй ёслол байсан гэхэд болно. Тун ховор хийдэг зан үйл юм. Зөвхөн тахилчид тухайн жилийг хамгийн аюултай, гай түйтгэр дагуулсан жил болно гэж үзвэл зохион явуулна. Шөнө дунд, засаж бэлтгэсэн уужим талбайд том түүдэг асааж, тойрон бүжиглэнэ. Гал ноцож дуусаад улайссан цог үлдэхэд шүүрэн авч тойруулан цацсанаар уг зан үйлийн оргил хэсэг эхэлж, цогон дээр хөл нүцгэн бүжиглэх ёстой. Энэ үйлдлийг хамгийн том тахилч нь өөрөө эхэлж явуулдаг заншилтай байжээ.

Эртний Майячуудын харгис зан үйлүүд 1

“Нүхэлж хэлхэх” зан үйл

Майяачуудын соёл, шашинд хүний цус онцгой үүрэгтэй байсан тул хүний амийг хороохгүйгээр цус гаргадаг ёслолууд их байжээ. “Нүхэлж хэлхэх” зан үйлийн тухайд, цус гаргах тун өвөрмөц заншил юм. Нэг омгийн бүх эрчүүд сүмд цугларч, бэлэг эрхтнээ хурц үзүүртэй шөвгөөр цоо хатгаж, нүхэнд нь олс сүвлэнэ. Нэг урт олсоор бүх эрчүүдийг эрхтнээр нь ийнхүү сүвлэн холбодог байжээ. Майяачууд хүний цусанд сүнс, амьдралын эрч хүч оршдог хэмээн итгэдэг байв. Ингэж бүгдийн цусанд нэвчсэн олсоор “хэлхэгдсэн” нь бурхан болсон өвөг дээдэстэйгээ холбогдож буй хэрэг юм. Хожим энэ зан үйлийг эмэгтэйчүүд ч үйлдэх болсон бөгөөд хэлээ нэвт цоолж холбодог байжээ.

Эртний Майячуудын харгис зан үйлүүд 3

Хурын тэнгэрт тахил өргөх

Бороо, аянгын бурхан Чак /заримдаа Тлалок ч гэнэ/ бол майяачуудын хамгийн ариун шүтээний нэг. Индианчууд 3-11 настай хүүхдүүдээр тахил өргөж, хур бороо гуйж байсныг малтлагаар олдсон шарилууд гэрчилнэ. Хэсэг хүний амийг золиосолж, нийт ард олны амь насыг авардаг гэдэгтээ тэд эргэж буцалтгүй итгэдэг байсан аж. Хүүхдүүдийг ариун усаар дүүрсэн агуйн ангалд ихэвчлэн амьдаар нь хаяж тахил өргөнө. Заримыг нь урьдчилан “бэлтгэж”, амийг нь бүрэлгэсний дараа арьсыг нь хуулж эсвэл мөчлөөд шиддэг байжээ.

Эртний Майячуудын харгис зан үйлүүд 4

“Сүнсэн цус”-ны ёслол

Энэ аймшигт ёслолд хэр баргийн хүн тохирохгүй. Зөвхөн идэр залуу хөвгүүдийг сонгож тахил өргөхдөө талбайн голд шонд хүлээд тал талаас нь жад шидэж, нум сумаар харвана. Ингэхдээ үхлүүт шархдуулахыг хатуу хориглоно. Золиос болсон залуу удаан тарчилж, цус алдаж үхэх ёстой. Цус их гарах тусам сүнс нь бурхдын оронд саадгүй “залардаг” хэмээсэн дэндүү хэрцгий үнэмшил.

Эртний Майячуудын харгис зан үйлүүд 5

Тэнгэрийн цэвдэгт морилох

Андын нурууны омгуудын дунд дэлгэрсэн зан үйл. Мөнхийн цэвдэгт тэсгим хүйтэн уулын оргилд золиосны хүнийг амьдаар нь булшилж, хөлдөөдөг байжээ. Мансууруулах үйлчилгээтэй өвс ургамал урьдчилан хэрэглүүлдэг учраас ухаан нь сэргэж амжилгүй хөлддөг гэсэн үг. Гол төлөв дайн дажны үед олзлогдсон өөр омгийн хүмүүсээр ийнхүү тахил өргөдөг уламжлалтай байв. Гэхдээ бурхдад очих хүндэт элчээр бие хаа эрүүл, бэлгийн бойжилт нь гүйцээгүй, хөөрхөн зүс царайтай хүүхдүүд тусгайлан сонгогдох нь элбэг байжээ.

Эртний Майячуудын харгис зан үйлүүд 8

Ёслол хүндэтгэлийн тахил

Энэ талаар кино, ном, бүр комикс ч их бий. Гагцхүү тахал, тэмцэл хямрал, ган гачиг, дайн эхлэх ба дуусах үед л хийдэг ёслол. Сүмийн орой дээр гол тахилч золиосны хүнийг ариун будгаар будаж, толгойд нь тахилын өндөр малгай углана. Тахилчийн туслах 4 хүн тэрхүү золиосны хүнийг дөрвөн мөчнөөс нь барьж, тахилч өөрөө иржгэр шүдтэй хутгаар цээжийг нь ярж зүрхийг нь сугална. Маш хурдан, алдаагүй хийх ёстой зан үйл. “Сүнс нь зайлж амжаагүй” цохилж байгаа зүрхээр бурхандаа тахил өргөх ёстой юм. Цогцсыг пирамидын дээрээс бөмбөрүүлнэ. Тэнд өөр тахилчид гарын нударганы хэсэг ба хөлийн улнаас бусад бүх арьсыг нь битүү өвчинө. Ёслолын хувцсаа тайлсны дараа гол тахилч энэ арьсыг өмсөж, зан үйлийн бүжгийг удирддаг байжээ.

Эртний Майячуудын харгис зан үйлүүд 6

Хүч дамжуулах

Ийм зан үйлийн золиос нь маш олон янз: омгийн томоохон төлөөлөгчид, олзны хүмүүс, нэр алдар нь түгсэн зоригт дайчид. Олзны хүмүүс болон боолын цогцсыг ёслолын дараа шатаах ёстой. Харин дайчдын хувьд арай өөр. Майяачууд хүний хамгийн чухал чанарууд болох хүч чадал, эр зориг нь түүний мах цусаар дамждаг хэмээн итгэдэг байжээ. Иймээс нэрт дайчнаар тахил өргөсний дараа махыг нь иддэг байв. Андын нурууны омгууд илүү харгис зан үйлтэй байсан бөгөөд бурханд өргөх нэр хүндтэй эрэмгий дайчныг шонд хүлээд, амьдаар нь тасдан иддэг байжээ. Энэ зан үйлийн үеэр тахилын хүн өвдөж зовж буйгаа ил гаргах ёсгүй бөгөөд нэг л удаа ёолсон бол ясыг нь хугачин тарааж хаяна. Харин дуу шуугүй идүүлж дуусвал яс нь уулын оргилд залагдан ариун шүтээн болж, омгийнхон нь очиж мөргөл үйлддэг болно.

Эртний Майячуудын харгис зан үйлүүд 7

Толгой хавтгайлах

Майяачуудын гоо сайхны тухай ойлголт, хэмжүүр нь их хачирхалтай. Хавтгай хэлбэртэй гавлын яс тэдний хувьд хамгийн төгс хэмээн тооцогдох тул үүний төлөө юу ч хийхээс буцдаггүй байжээ. Нярай хүүхдийн толгойг хавтгай модоор хавчин олсоор чангалж боодог уламжлал ч байв. Энэ бол маш их өвтгөдөг хэрцгий арга бөгөөд нярай олноор энддэг байсан гэнэ.

Эртний Майячуудын харгис зан үйлүүд 9

21
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Эби Эби

    Эби Эби

    2016/04/20 at 16:08

    Kotal Khan

  2. Зочин

    2016/04/20 at 19:23

    Zurag haragdahgvi bn

  3. Zoloo Ulzii

    Zoloo Ulzii

    2016/04/20 at 22:18

    Юун харгис байгаа юм энэ бол зүгээр л амьдрал одоо ч энэ бүгд байгаа даа

  4. Зочин

    2016/04/20 at 23:05

    yamar ergvv lalaruud ve. mongol vndesten bolsondoo bayarlchihlaa

  5. Altanzul Baasanjargal

    Altanzul Baasanjargal

    2016/04/21 at 08:46

    ymaj aimshigtai ymbee heleh ch ug alga.getel bid iim shn twn orond amidarch bj urgelj l niigmee buruutgdag

  6. зочин

    2016/04/21 at 10:19

    ийм солиотой хүмүүсийн зохиосон тооны төгсгөлд итгээд байгаа юм да

  7. шаа

    2017/05/26 at 12:12

    хамгийн тэнэг зан үйл байна

  8. Dorjoo

    2017/12/12 at 17:58

    Iim t1 sda nar bolhoor l Evropchuudad hyaduulj gazar nutgaa bulaalguulsan bga yum

  9. ddd

    2023/12/03 at 20:36

    hudlaa kinon deerhi yiig yriad bh ym

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *