Амьдралаа уртасгахын тулд өөртөө 5 минутын зав гаргаарай

1

Үгүй ээ энэ чинь юу яриад байна аа?! Ямар юмных нь 5 минут? Дор дурьдсан зүйлсийг хийхэд тав ч хүрэхгүй минут шаардлагатай.

01

Зарим тамирчид сэтгүүл дээр уншигчиддаа хандан цахилгаан шат ашиглалгүй шатаар гарч байхыг зөвлөдөг. Хөлийн булчин чангарснаар маш их ачаалал авдаг ба энэ нь зүрх судасны системд сайнаар нөлөөлдөг үр дүнтэй дасгал юм. Гэвч шатаар гарна гэдэг зовлон л гэсэн үг. Гоё сайхан биетэй, эрүүл зүрхтэй байхын тулд өдөр бүр өөрийгөө зовоож шатаар авирах хүн ховор. Гэхдээ шатаар буухад давуу тал байдаг гэдгийг мэдэх хүн цөөн байдаг. Энэ үед ч мөн адил ачаалал ирж зүрхэнд сайнаар нөлөөлнө. Хамгийн чухал нь үүнийг хийх нь илүү хялбар бас хөгжилтэй шүү дээ. Дашрамд хэлэхэд шатаар буухдаа ард талаараа буувал гуя болон бүсэлхийний ачаалал бага авдаг булчингуудад нөлөөлөх болно.

Амьдралаа уртасгахын тулд өөртөө 5 минутын зав гаргаарай 1

02

Компьютерын ард удаан сууснаар хүний хүзүүнд их хэмжээний ачаалал ирдэг. Удалгүй толгойгоо эргүүлэхэд хүзүү дуугарч, мөрний булчин өвдөж ажил хийхэд чинь саад болох болно. Хэрэв дараах зүйлийг өдөр бүр хийж заншвал хүзүү чинь танд баярлах байх даа: харандааг шүдээрээ зуугаад А-Я хүртэл бүх цагаан толгойн үсгийг агаар дээр бич. Таны хүзүү энэ дасгалыг хийсний дараа амрах болно. Нэмж хэлэхэд Монголчуудад нэмэлт бонус бий: манай цагаан толгой 35 үсэгтэй. Хятадуудад багадаа л гэхэд 10 000 тэмдэгт мэддэг байх шаардлага тавьдаг.

Амьдралаа уртасгахын тулд өөртөө 5 минутын зав гаргаарай 3

03

Нунтаг эсвэл талсттай далайн давс худалдаж ав. Өдөр бүр өглөө эсвэл орой 1 хоолны халбага давсыг аягатай бүлээн усанд хийж уусгаад уусмалаар амаа зайл. Шүд, гүйлсэн булчирхай, хамрын салстад нөлөөлж шүд цоорох өвчин, хоолойн ангин, амьсгалын замын хурц өвчнүүдийг үргээнэ. Европчуудад зөвлөдгөөр давстай усаар хамраа зайлахыг та бүхэнд зөвлөмөөргүй байна. Багаасаа усыг хамраараа сорох зуршил нь эцэст нь чихний үрэвсэл үүсгэж болдгийг тэд мэддэггүй бололтой.

Амьдралаа уртасгахын тулд өөртөө 5 минутын зав гаргаарай 2

04

Амьсгалын дасгал хийхэд хүчилтөрөгч хэр их амьсгалж байна гэдэгт гол учир нь байдаг гэж боддог хүмүүс их бий. Үнэн хэрэгтээ бүгд эсрэгээрээ: энэ дасгалын үед бараг амьсгалахгүй байх нь илүү сайн байдаг. 90 жил амьдарсан зүрхний мэс засалч, академич Амасов өдөр бүр амьсгалын дасгал хийдэг байжээ. Тэрээр “Ямар ч эс эхлээд ачаалал авах хэрэгтэй байдаг” гэж хэлсэн юм. Түүний зөв өө. Амьсгалын дасгал хийхэд эсэд очих хүчилтөрөгчийг хязгаарлаж дасгах нь чухал. Амьсгаа аваад дараа нь уушгинаасаа бүх агаараа гарга. Амьсгалахгүй байх гэж хичээ. Танд үнэхээр, үнэхээр хэцүү болмогц дахин амьсгаа авч гаргаад давтан хийгээрэй. Амьсгалаа ядаж 3 минут түгжих гэж хичээгээрэй – өдөр бүрийн дасгал сургуулилт хийснээр амархан болон болно. Жанлук Женон 18 минут 3 секунд тэвчиж дэлхийн рекордыг эвдсэн юм. Тэгэхээр танд ч бас боломж байгаа гэсэг үг.

05

Түүхий лууван, манжин, алим эсвэл байцаа идээрэй. 30 гараад хэр олон хүн шамбрамтай (шулуун гэдэсний вен өргөснө) болдог гэдгийг та төсөөлж ч чадахгүй байх. Энэ эмгэг хөгжингүй орнуудын иргэдийн 40%-ийг нь эзэлдэг гээд бод доо? Жимс, ногоо, үр тариа, хөх тарианы талх идэж үүнээс урьдчилан сэргийлж чадна гэдгээ санаарай.

Амьдралаа уртасгахын тулд өөртөө 5 минутын зав гаргаарай 4

06

Энэ чухал дасгалыг хийхийн тулд таны өрөөний цонх хөшгөөр хаалттай, хаалга чинь түгжээтэй байх хэрэгтэй. Заа тэгэхээр эхлээд дөрөв хөллөж зогсоно. Нуруугаа чадахаараа цэх болго. Дараа нь 2 минутын турш аарцгаараа дээш доош, баруун зүүн тийш эргүүлэх хөдөлгөөн хийнэ. (АНУ-ын эрүүл мэндийн Үндэсний хүрээлэнгийн ажилчид энэ дасгалыг хийхдээ өөрийгөө муур болгон төсөөл гэж зөвлөж байна). Энэ дасгалын үр дүнд таны бүсэлхий, нуруу өвчингүй болж дараагийн удаа шүүгээний дээрээс эсвэл буйдан доороос юм авах шаардлага гарахад нуруу чинь дуугарахгүй болно.

07

Унтахынхаа өмнө шүршүүрт орж улнаасаа өвдөг хүртлээ хүйтэн усаар шүрш. Үүнд нэг минут байхад л хангалттай. Ингэснээр нэгт илүү хурдан, бөх нойрсох болно, хоёрт хөлний венүүдэд сайнаар нөлөөлнө, гуравт ханиаднаас урьдчилан сэргийлж чадна.

08

Гэр бүлийнхнийг чинь инээлгэх өөр нэгэн дасгал. Гар, хөл, нуруу, хуруу, хүзүү, уруул гээд хамаг юмаа орооцолдуулан эвгүй байрлал ав. Сонин мэдрэмж төрж байвал “залхуу” булчингууд чинь ажиллаж байгаагийн шинж. Ийм байрлалд нэг минут бай. Дараагийн удаа энэ удаагийнхаас арай өөр пооз аваарай: энэ гимнастик нь өөр өөр булчин, холбоос, үе мөчид ачаалал өгдгөөрөө давуу талтай.

Амьдралаа уртасгахын тулд өөртөө 5 минутын зав гаргаарай 5

09

Хананд нуруугаа наагаарай, болж өгвөл мөрөө ч бас хүргэх гэж хичээ. Одоо яг энэ байрлалаа өөрчлөлгүйгээр нуруугаа хананаас салга. Дунд зэргийн жинтэй ном аваад толгой дээрээ тавьж номоо унагаалгүйгээр 10 удаа сууж бос. Ийм амархан дасгал нуруунд маш сайнаар нөлөөлдөг гэж бодохоор гайхмаар юм шүү.

Амьдралаа уртасгахын тулд өөртөө 5 минутын зав гаргаарай 6

10

Байгаль дэлхий танд хоолло гэж зөвхөн ам заяасан гэж бодож байна уу? Таны арьс ч гэсэн залгих чадвартай юм шүү. Таны арьсан дээр шүдгүй, өлсгөлөн өчнөөн бяцхан ам байгаа гээд төсөөл дөө? Гэхдээ хэрвээ шүршүүрт орохынхоо өмнө нүүр, гарандаа жишээ нь зөгийн бал түрхээд 3-4 минут шингээвэл таны арьс төрөл бүрийн амин дэм, эрдэс бодисыг шимж авах болно. Хоол боловсруулах замаар шим тэжээл авж болох ч ходоодны давсны хүчилд зарим нэгдлүүд задардаг юм.

Амьдралаа уртасгахын тулд өөртөө 5 минутын зав гаргаарай 7

11

Нүдээрээ юм харахгүй байна гэдэг л хамгийн сайн нүдний дасгал болох байх. Таны зовхи дэндүү нимгэн учраас гэрэл нэвтрээд нүдийг чинь амраахгүй л болов уу. Үүнээс гадна нүдээ анихаар тархи нүдийг чинь амраахгүй – нүдэнд цэг, спираль, судал, нүцгэн эмэгтэй харагдаад эхэлнэ шүү дээ. Гэсэн ч нүдээ 2 минут хангалттай амраах нэгэн арга бий. Нүдээ ань. Одоо гараа духан дээрээ тавьж зовхио тагла. Гар зовхинд хүрч болохгүй шүү. Нүдэнд чинь юу ч харагдахгүй хав харанхуй болтол хүлээ. 2 минутын дараа юу ч өөрчлөгдөөгүй гэдгийг та олж мэднэ. Одоо гараа нүднээсээ холдуулаад компьютер луугаа үргэлжлүүлэн харж болно оо: тэд бага ч гэсэн амраад авсан байгаа.

12

Микробицид – энэ нь таны биед суурьшсан микробыг устгах үйл явц юм. Гэхдээ хэтэрхий их санаа зовоод хэрэггүй: тэдгээр микробын ихэнх нь өвчин үүсгэдэг ба үүнээс өөр зүйл хийдэггүй. Тэднийг бүгдийг нь устгахын тулд ердөө нэг нимбэгний шүүсийг шахаад аяга хүйтэн усан дээр нэмээд уухад л хангалттай. Энэ үед та хичнээн их хэмжээний витамин С авах талаар яриад яахав – үүнийг надгүйгээр сайн мэдэж байгаа байх. Нимбэгний шүүс нь таны суларсан дархлааг маш сайн дэмжиж өгөх болно. Гэхдээ хэрэв та яг одоо аав болохоор шийдээд байгаа бол энэ ундааг уухаа түр хойшлуулаарай. Мельбурний их сургуулийн судлаачдын мэдээлснээр нимбэгний шүүс нь идэвхтэй спермийн концентрацыг бууруулдаг юм байна.

Амьдралаа уртасгахын тулд өөртөө 5 минутын зав гаргаарай 8

13

Дорно дахины анагаах ухаанд чихний гэдсэн дээр 11 цэг байдаг гэж үздэг ажээ. Эдгээр цэгүүд нь бүгд 11 эрхтний үйл ажиллагааг дэмжинэ: нүд, шүд, элэг, зүрх, бэлэг эрхтэн г.м. Чихний иллэг нь бэлгийн сулралын үед маш үр дүнтэй эмчилгээ болдог гэнэ. Мөн чихэн дээр олон төрлийн цэг байхаас гадна чихний дэлбэнд хэд хэдэн том мэдрэлийн төгсгөлүүд байдаг гэнэ. Энэ нь тархи, нугасанд очих дохио дамжих чадварыг сайжруулна. Тиймээс чихний дэлбэнг хүчтэй чимхвэл өвдөлт намдаах нөлөө үзүүлнэ. Чихээ чимхэж байхаа мартав аа.

Амьдралаа уртасгахын тулд өөртөө 5 минутын зав гаргаарай 9

14

Шүршүүрт орохдоо шүршүүрийн усаа хүчтэй гоожуулаад нүдээ ань. Ингээд хүв хүйтэн усаар 10 см-ийн зайнаас нүүр лүүгээ цацруул. 2 минутын дараа та нүүрний арьсаа мэдрэхгүй болсны дараа усаа хаагаад зөөлөн алчуураар нүүрээ арч. Ийм усан иллэгийг эмэгтэйчүүд ихээр хэрэглэдэг. Учир нь арьсны уян хатан чанарыг сайжруулж, үрчлээ үүсэхээс урьдчилан сэргийлэх болно. Мөн нүүрний булчинг сулруулж цусны эргэлтийг сайжруулна. Ингэснээр стресс, ядаргаа арилдаг гэнэ шүү.

Амьдралаа уртасгахын тулд өөртөө 5 минутын зав гаргаарай 10

15

Хэрэв та архи, согтууруулах ундаа хэрэглэдэг бол долоо хоногтоо нэг удаа (мөн шартсан үедээ) идэвхжүүлсэн нүүрс уугаарай. Нүүрс нь ходоодны зам дахь янз бүрийн химийн бодисыг үр дүнтэй устгадаг. Үүнээс гадна нүүрс нь ургамлын хорт бодис, янз бүрийн бактерийн ялгаруулсан хор, хүнд металлын давсыг өөртөө шингээдэг ажээ. Харамсалтай нь энэхүү цэвэршүүлэгч эмийг ихээр хэрэглэж болдоггүй. Учир нь нүүрс бие дэх хорт бодисыг гадагшлуулдаг боловч биед хэрэгтэй бодисуудыг хамт гадагшлуулдаг.

Амьдралаа уртасгахын тулд өөртөө 5 минутын зав гаргаарай 11

10
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *