“The Matrix” киноны алдарт улаан даашинзтай бүсгүй. Тэр чухам хэн байв, одоо хэрхэн өөрчлөгдсөн бол?

0

“The Matrix” киноны (1999 анхны анги дээр гардаг энэ дүрийг бүгд л санаж байгаа болов уу? Уг нь бол хэдхэн секунд л зэрвэс гараад өнгөрдөг дүр шүү дээ. Энэ хэсэг өөрөө маш сонирхолтой бөгөөд бэлгэ тэмдгийн шинж чанартай юм.

“Анзаарч хараарай, Морфеус олон хүмүүстэй чөлөөтэй зөрж өнгөрдөг, “хүмүүс” нь хэлэлцсэн юм шиг түүнээс холдоно. Тэгэхээр тэр энэ хөтөлбөрт хэд хэдэн удаа орж ирсэн нь ойлгомжтой байгаа юм. Тэр хүмүүсийг хаашаа явж байгааг, тэднээс яаж зайгаа барихыг бүгдийг сайн мэддэг, харж байгаа нь ч мундаг. Харин Нео энд анх удаа ирж байгаа болохоор хүн болгонтой мөргөлдөх ажээ.

“Улаан даашинзтай бүсгүй” нэрийг хүртэл киноны багийнханы нэрийн жагсаалтад бичээгүй юм.

yandex.net

Энэ үзэсгэлэнтэй бүсгүйн дүрд Автсралийн загвар өмсөгч Фиоан Жонсон тогложээ. Энэ туслах дүрээрээ дэлхийн кино салбарын түүхэнд өөрийгөө үүрд үлдээсэн юм.

Хачирхалтай нь, Фионагийн тухай мэдээллийг интернетээс ёстой эрэл сурал болж хэсэг хэсгээр нь эвлүүлж байж л багахан мэдээлэл гаргаж чадсан юм. Уг даалгавар хүнд байлаа. Яагаад гэхээр Фиона нэртэй олон бүсгүйчүүд байна (зүлэгний хоккейчин, зохиолч, лейкеми өвчинтэй тэмцэгч бүсгүй зэрэг). Тэр олон бүсгүйчүүд будагтай, будаггүйгээрээ бүгд л адилхан ч юм шиг, өөр ч юм шиг харагдана. Сүүлдээ аргаа бараад англи хэлтэй форум дээр асууж бичлээ: “Улаан даашинзтай бүсгүй (lady in red) хаана байна аа?”, ард түмэн хариу бичиж байгаа нь: “Чи зүгээр үү, тэр чинь компьютерын л программ шүү дээ, жинхэнэ биш, зөвхөн Матрикс-д л бий” гэж.

Гэсэн хэдий ч бид зарим нэг баримтуудыг олж чадсан. Энэ бүсгүй чинь программ биш.

Фиоана Австралид 1983 онд төрсөн.

yandex.net

Загварын бизнесээр оролдож байсан, австралийн сэтгүүлүүдийн нүүрийг чимж байсан удаатай. “The Matrix”–ийн зураг авалтын үеэр тэр ердөө 16-хан настай охин байжээ. Гэхдээ 180 см өндөртэй, харин жин нь 60 орчим кг.

Дараа нь “Star Wars Episode II: Attack of the Clones” киноны гараад өнгөрөх туслах дүрд тоглосон байна.

yandex.net
yandex.net
yandex.net
yandex.net
yandex.net

Үүгээр түүний киноны урлагийн замнал төгсгөл болжээ. Австралийн олон ангит хэд хэдэн кинонуудад туслах дүрд тоглосон байна.

Удалгүй нөхөрт гарч овгоо Фалкинер болгон өөрчилсөн. Инстаграм хуудас хөтөлдөг, интернет-сурталчилгаа, бьюти-блогер хийдэг. Саяхан анхны хүүхдээ төрүүлсэн ийм л бүсгүй байна.

Плюс-сайзын загвар өмсөгч. Өнөөдрийн хувьд инстаграм хуудаснаас харахад ийм бүсгүй болжээ:

yandex.net
yandex.net
yandex.net

Үнэхээр амьдралын баяр баясгалантай бүсгүй бас нүдэнд дулаахан харагдах эмэгтэй.

yandex.net
yandex.net

Өдгөө 38 настай тэрээр 98 мянган дагагчтай инстаграмм хуудас хөтөлж байна. Аялах дуртай, мөн гоо сайхан болон амьдралын эрүүл хэв маягийн талаар подкастыг эгч Хейлитэйгээ цуг явуулдаг ажээ. Мөн specsaversaustralia-ийн элч төлөөлөгч юм.

Та “The Matrix” киног өмнө нь үзэж байсан уу?

5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Х. Энхцог

    Х. Энхцог

    2021/12/07 at 12:36

    Энэ туслах дүрээрээ дэлхийн кино салбарын түүхэнд өөрийгөө үүрд үлдээсэн юм. Paayaya haha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *