2030 онд боломжтой болох санаанд багтамгүй 10 технологи

0

Ер бусын хурдацтай хөгжиж байгаа [tweetable]технологийн хөгжил өнөөгийн хүн төрөлхтний амьдралыг бодож байснаас ч богинохон хугацаанд эрс өөрчилж байгаа[/tweetable]г хүн бүр мэднэ. Гэтэл доор дурдсан технологиуд аль хэдийнээ бүтээгдсэн гэдгийг бидний зарим нь мэдэхгүй  ч байж болох юм. Ойрын ирээдүйд боломжтой болчихсон байх эдгээр технологиуд бидний амьдралыг үнэхээр санаанд багтамгүйгээр өөрчлөх нь гарцаагүй. Цагаас нь өмнө ирээдүйг авчрах боломжгүй ч өнөөдөр үндэс суурь нь тавигдсан технологиудаас ирээдүйг харах боломжтой юм.

1. Далайн усыг ууж болно.
2030 онд боломжтой болох санаанд багтамгүй 10 технологи 2
2030 он гэхэд далайн усыг давсгүйжүүлээд унданд хэрэглэдэг технологи маш түгээмэл болсон байх аж. [tweetable]Нарны эрчим хүчийг далайн уснаас давсыг үгүй болгоход ашиглах юм[/tweetable] байна. Мэргэжилтнүүдийн өгүүлж буйгаар цэвэр усны хомсдол өсөж байгаа нь 2020 он гэхэд энэ технологийг ашигладаг болсон байхад хүргэж байгаа гэнэ. Нарны эрчим хүчний үйлдвэрүүдийн томоохон төвлөрлүүд дэлхий даяар бий болсноор өнөөдөр ус хомсдож байгаа газруудыг ч усаар хангах боломжтой болох ажээ.

2. Цэргийн хараат бус робот
2030 онд боломжтой болох санаанд багтамгүй 10 технологи 3
Аймшигтай санагдаж байж болох ч ийм робот үндсэндээ бий болчихсон. [tweetable]Бие даасан байдлын тодорхой түвшин бүхий зэвсгийн системүүд хэдийнээ бий болжээ[/tweetable]. Далайн олон хөлөг онгоцнууд байгаа онилох хүчирхэг компьютеруудыг ашигладаг хараат бус хэлбэр бүхий хамгаалалтын тулааны системээр тоноглогдсон байна. Хүний оролцоог шаардахгүй алуурчин роботуудыг эсэргүүцэх эсэргүүцлийг үл харгалзан цэргийн удирдагчид хүний амь насыг хайрлахыг илүүд үзэж байгаа нь хожим дан роботуудаас бүрдсэн армиудын тулааныг үзэх боломжийг бидэнд олгож байна.

3. Лабораторид ургуулсан мах
2030 онд боломжтой болох санаанд багтамгүй 10 технологи 4
Биотехнологийн үр ашигтай талууд одоо л хүн төрөлхтний нүдний өмнө гарч ирж байна. Эдгээр төслүүдийн нэг нь Google-ээр удирдуулсан үнээний далнаас гарган авсан эсээс ургуулсан синтетик махны төсөл юм. [tweetable]Лабораторид ургуулсан мах зооглож, далайн уснаас гаргаж авсан цэвэр ус уусан ирээдүй[/tweetable] өнөө үеэс эрс өөр байх бололтой.

4. Гариг хоорондын интернэт
2030 онд боломжтой болох санаанд багтамгүй 10 технологи 5
Энэ тийм ч гайхмаар сонсогдохгүй байж болох ч бид гариг хоорондын аялал хийж эхлэх үед гарцаагүй хэрэгжих юм. Үүнийг санаачлагч нь Засгийн газрын агентлаг эсвэл хувийн компаний аль нь ч бай хэзээ нэг өдөр бид Ангараг гариг дээр буух үед мэдээллийг нэн даруй солилцох шаардлага тулгарна. Тэр үед [tweetable]гариг хоорондын интернэт /Interplanetary Internet (IPN)/ нь задгай сансраар мэдээллийг илгээх гүүр[/tweetable]ний үүргийг гүйцэтгэх юм.

5. Хөгшрөлтийн эсрэг довтолгоо
2030 онд боломжтой болох санаанд багтамгүй 10 технологи 6
Бид хөгшрөлтийг сааруулах косметик шийдлүүдийг нээсэн ч хөгшрөлтийн нөлөөг бүрэн зогсоох ямар нэгэн аргыг хараахан нээгээгүй л байна. Хэдийгээр судлаачид юу хөгшрөлтийг зогсоож чадах тал дээр итгэлгүй байгаа ч эцэс төгсгөлгүй судалгаа, эрэл хайгуулыг хийсээр байгаа. Генетикийн энэ туршилтуудын нэг нь туузан хорхойн дээр хийгдсэн ба [tweetable]туршилтаар туузан хорхойн амьдрал 50 хувиар нэмэгдсэн нь бидэнд боломж байж болохыг харуулсан[/tweetable] байна.

6. Хувийн үйлдвэрлэгчид
2030 онд боломжтой болох санаанд багтамгүй 10 технологи 7
Энэхүү жагсаалтан дахь бусад технологиудаас бидэнд хамгийн ойр нь энэ байж магадгүй. [tweetable]3D хэвлэл бидний амьдралыг эрс өөрчлөх магадлалтай[/tweetable]. Одоогоор 3D принтинг нь зөвхөн хэсгүүдийг хэвлэн гаргаж байгаа ч цаашдаа вакцин, робот, хүнтэй төстэй андройд робот тэр ч бүү хэл хөнгөн галт тэргийг хүртэл хэвлэчихэж дөнгөх байх.

7. Хиймэл оюун ухаант хувийн туслах
2030 онд боломжтой болох санаанд багтамгүй 10 технологи 8
Бид энэ технологийн жишээг хэдийнээ хэрэглээд эхэлчихсэн. [tweetable]Та Microsoft-ын Clippy, Apple-ын Siri-г сана даа[/tweetable]. Энэ нь ирээдүйд бидний онцлог байдлыг ойлгох, бидэнтэй харилцах, бидний хэрэгцээнд нийцсэн хувийн туслахууд бий болно гэдгийн жишээ.

8. Асар том хэмжээний геоинженерийн төсөл.
2030 онд боломжтой болох санаанд багтамгүй 10 технологи 9
Далай тэнгисийн мөсний багасалт, агаарын температурын өсөлт гэх мэтчилэн дэлхийн эргэн тойронд сөрөг өөрчлөлтүүд гарч байна. Үүнтэй зэрэгцэн геоинженерийн төслүүд зайлшгүй зүйл болж байна. Ирээдүйд бий болох аварга том хэмжээний төслүүдэд [tweetable]хиймэл модод, тэнгис далайн үржил шим болоод шүлтлэг чанарыг өсгөгч бүр цаг агаар хянагч хүртэл багтаж байгаа[/tweetable] аж.

9. Үл үзэгдэгч компьютерууд
2030 онд боломжтой болох санаанд багтамгүй 10 технологи 10
Бидний хэрэглэж буй төхөөрөмжүүд улам бүр жижгэрсээр байгаа нь цаашдаа нүдэнд үл үзэгдэх хэмжээний болох магадлалтайг харуулж байгаа юм. Уг [tweetable]бичил компьютерууд бидний хувцас, гоёл чимэглэлийн зүйлсээр тогтохгүй контакт линзэнд тогтоогдсон байдалтай болно[/tweetable].

10. Виртуал амьтад
2030 онд боломжтой болох санаанд багтамгүй 10 технологи 11
[tweetable]Бид хүний оюун санааны дижитал хувилбарыг бүтээсэнтэйгээ адил энгийн организмын оюун санааг дуурайж чадна[/tweetable]. Ирээдүйд бид шоргоолж, зөгий цаашлаад хулганы оюун санааны дижитал хувилбарыг бүтээх ба энэ нь бидний компьютер дотор амьдрах амьтдыг бүтээнэ гэсэн үг юм. Түүгээр ч зогсохгүй бид энэ дижитал хувилбаруудаа механик биетүүд руу шилжүүлж, роботуудыг бүтээж ч магадгүй.

1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. бка

    2014/05/19 at 12:28

    Лабораторид ургуулсан мах зооглож, далайн уснаас гаргаж авсан цэвэр ус ууна – заза ингээд цэвэр усны хомсдол, хоол хүнсний гачигдал баяртай

  2. Т.Мөнх Эрдэнэ

    Т.Мөнх Эрдэнэ

    2014/05/19 at 22:46

    20р зуунд хүмүүс 2014 онд нисдэг машин зэрэг зүйлс гарна гэж төсөөлсөн хаана байна тэр юмнууд

  3. Т.Мөнх Эрдэнэ

    Т.Мөнх Эрдэнэ

    2014/05/19 at 22:46

    адилхан л утаа л зөгнөл

  4. huyagt

    2014/05/19 at 22:47

    dalaigaa uugaad bval us n duusah boluu? gamgui hereglene dee

  5. Раднаа

    2014/05/19 at 22:49

    Маш сонирхолтой мэдээлэл байна. Үнэхээр хэрэгжих нь гарцаагүй технологиуд байна

  6. muruudugch

    2014/05/19 at 22:51

    tsag hugatsaanii aylal hiideg bolchoosoi tegvel odoo bi ingeed tenegteed suuj bhad ireeduigees irsen bi nad deer hurch ireed buh zuiliig mash sain zaaj zuvluud aldaa amjilttai amidraliig min heleed ugdug ch boloosoi. bi ireeduid yaj iigeed tsag hugatsaanii mashin ch bnuu tuhuuurumj ch bnuu yumiig n olood ashiglachaasai

  7. Tsengel

    2014/05/21 at 13:50

    Delhiin 3 nii 1 ni l huurai gazar shde

  8. zochin

    2014/05/27 at 08:46

    nisdeg mashin garagsiishd
    Daanch olnoor uildwerlej hudaldaand gargaaguil bolhoos bish

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *