Сонирхолтой баримтууд: 1 секундэд дэлхий дээр юу юу болж өнгөрдөг вэ?

2

Таныг энэ нийтлэлийг уншиж байх хооронд Орчлон ертөнц 888 км-аар өргөсөж 1,5 сая хүн бэлгийн таaшаал авч байна.

Нэг секундэд юу хийж болох вэ? Нүдээ цавчина, секундын сурталчилгаа үзнэ, шилэн хүзүүгээ маажна, “дуу” гэж бичнэ… Энэ бол нэг хүний хувьд 1 секундэд хийж болох зүйл, цаашлаад улс орон, дэлхий, тэр ч бүү хэл Орчлон ертөнцөд юу болдог бол?

Дэлхий дээр 1 секундэд газрын тосноос гаргаж авсан 10 сая литр шатахуун хэрэглэж байна

Photo: storage1.censor.net

Сонирхуулж хэлэхэд, Кувейтэд нэг секундэд ийм хэмжээний нефть олборлодог ажээ (бичлэг).

 

Орост нэг секундэд 0,000035 сүм баригддаг

Патриарх Кирилл хэлэхдээ, Орост нэг хоногт 3 сүм босдог гэсэн. Тэгэхээр 1 секундэд ойролцоогоор Орост 0,000035 сүм баригдаж байна.

Photo: ria.ru

 

Дэлхийд секунд тутамд 4 хүүхэд төрдөг

Photo: memepedia.ru

Хоёр секунд тутамд нэг шинэ хятад хүн төрдөг. Та бүхэн өөрсдөө эндээс уншиж сонирхоно уу.

Нэг секундэд 63,000 гаруй хайлтыг Google-ийн систем дээр хийдэг байна

“Яндекс” дээр ойролцоогоор 2893 хайлт хийх ажээ.

Олон улсын сансрын станц дэлхий дээгүүр 1 секундэд 7,66 км зам туулдаг

Photo: cdnimg.rg.ru

 

Секунд тутамд Орчлон ертөнцөд 4000 шинэ од бий болдог

Photo: media.tvzvezda.ru

 

Орчлон ертөнц 1 секунд тутамд 14,8 км тэлдэг

Photo: lamcdn.net

 

АНУ-д секунд тутамд 912 кг хоол хүнс хаягддаг

Photo: mtdata.ru

Энэ нь ойролцоогоор 4342 ширхэг Биг Мак юм.

Дэлхийд секунд тутамд 41 тонн хог хаягдал гарч байдаг

Photo: metalspace.ru

 

Вьетнам дахь Nike-ийн үйлдвэрийн ажилчид 1 секундэд 0,000024 долларын цалин авдаг

Photo: cdn.vdmsti.ru

Өөрөөр хэлбэл вьетнам ажилтан өдөрт 2 долларын цалин авдаг. Үүний зэрэгцээ Nike компани секундэд 600 долларын орлого олж байдаг ажээ.

Дэлхийн хамгийн баян хүн болох Amazon-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос секундэд 1,250 долларын орлого олно

Photo: gagadget.com

 

АНУ-ын иргэд секундэд 317 пончик иддэг

 

АНУ-ын зээл секунд тутамд 50 мянган доллараар нэмэгдэж байдаг

АНУ-ын дотоод өр

Бидний бие махбодийн эд эс болгонд секунд тутамд 100 мянга гаруй химийн урвал явагдаж байна

Photo: fshoke.com

 

Яг энэ 1 секундэд дэлхий дээр 25 мянган хүн дyр тавьж байна

Photo: avatars.mds.yandex.net

 

28,258 хүн энэ мөчид интернетээр поpно үзэж байна

Photo: img.gazeta.ru

Та нэг секундэд юу хийж амжуулдаг вэ?

217
Ха ХаХа Ха
27
ТэнэглэлТэнэглэл
25
ГоёГоё
22
БурууБуруу
17
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Raven Crow

    Raven Crow

    2019/06/20 at 16:12

    …Агаараар хооллож сурцгаая! Баярлалаа

  2. lcigwwadxq

    2019/10/13 at 04:53

    ehsijzxnjjgzawrxptormefspbflpq

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *