Ургацаа хураагаад жил болгон энэ ликёpыг хийдэг болсон.
Орц:
- Ястай интоор – 3 кг
- Сахар – 2 кг
- Арxи – 1 литр
Бэлдэх арга:
Болсон жимсгэнээ 3 литрийн шилэн саванд хийгээд дээрээс нь сахараа хийж 0,5 л арxиа хийнэ.
Шилэн савны тагийг даавуугаар боогоод бүлээн газар тавина, нартай цонхон дээр ч тавьж болно.
Шилтэй жимсгэнийг 6-7 хоног исгэхдээ өдөр болгон сэгсэрч байх ёстой.
Дараа нь ликёpоо шүүнэ.
Бэлэн болсон сироп дээрээ үлдсэн арxи, сахараа хийгээд бага зэрэг халааж сахарыг уусгана.
Ликёp тунгалаг болтол нь дахин шүүгээд хонуулна.
Ликёp бэлэн.
Тагтай шилэн савнуудад хийгээд сайтар таглаарай.
Амттай ликёpоо шимэн уугаарай.
В. Шаарав
2019/06/12 at 00:22
Ариунзаяа Төмөрбаатар